Их аварга Асашёрюү Д.Дагвадорж өнөөдөр ард түмэнтэйгээ уулзана

2010/03/12
Share |
Их аварга Асашёрюү Д.Дагвадорж өнөөдөр ард түмэнтэйгээ уулзана

Их спортоосоо зодог тайлсан Монгол их аварга Д.Дагвадорж өчигдөр эх орондоо ирлээ. Тэсэн ядан хүлээж байсан аваргын гэр бүлийнхэн хийгээд ард түмэн нь түүнийг спортын алдартнуудтайгаа хамт “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан юм. Асашёрюүг зодог тайлсантай холбоотойгоор гарсан уул уурхайн салбарыг сонирхож байна, тулааны спортод хүч үзэх гэнэ, үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдана гэх олон мэдээллүүдэд тэрээр хариулт өгсөн юм. Хэдийгээр тодорхой шийдвэр гаргаагүй байгаа ч хоёр дахь амьдралаа эхэлж байгаагийн хувьд биеэ дайчлан, жин хасаж, улс орон, төр түмнийхээ тусын тулд тархи, зүрхээ дайчлан ажиллахаа илэрхийлсэн юм. Ирэх аравдугаар сард зодог тайлах ёслолоо хийх аварга маань бэлтгэл ажлаар энэ сарын 18нд Японруу буцах юм билээ. Дашрамд дуулгахад Японы мэргэжлийн сумогийн их аварга маань өнөөдөр сүхбаатарын талбай дээр ард түмэнтэйгээ уулзалт хийнэ гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.