Согтуу оюутнууд хүний аминд хүрлээ

2010/03/12
Share |
Хүмүүс:
Согтуу оюутнууд хүний аминд хүрлээ

Согтуу жолоочийн балгаар Монголын нэгэн гэр бүлд уй гашуу, үхэл хагацал тохиолдов. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цай-зын 20 дугаар гудамжны 607 тоотод оршин суух айлыг өнгөрсөн мягмар гаригийн шөнө "Тоёото" маркийн ма-шинтай, жолооны курсээ төгсөөд нэг cap ч болоогүй согтуу жолооч дайрч, гэ-рийн эзэгтэйн амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Машинд 7-8 оюутан явж байсан гэнэ. Энэ тухай сурвалжлахаар хэргийн газрыг зорилоо. 

Хохирогчийнх "Алтан-Өлгий" оршуулгын газартай 100 метр хүрэхгүй ойрхон юм билээ. Сурвалж-лах багийг очиход юу ч үгүй болтлоо хэмхэрсэн гэрийн хана, унь, тооныг тарааж, цусанд будагдсан гэрийн ша-лыг газраас ховхолж, хагарч бяцарсан толь, шил, хүүх-дийн тоглоомыг цуглуулж таарав. Хашааны нөмөрт эмэгтэйчүүд уйлалдан зог-сох нь талийгаачийн ахан дүүс бололтой. Харин хэм-хэрсэн гэрийн тавилгыг нааш цааш зөөж, цэгцлэх эр-чүүд нь нулимсаа нууж ядан дуслуулах аж. Тэдний ярьснаар согтуу жолооч ойролцоох толгод дээрээс уруудаж буухдаа хохирог-чийн хашааг дайрч, гэрийг нь тэгшлээд гарсан байна. Хохирогчийн зэргэлдээх гу-дамжны айлд төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн 7-8 эалуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьснаас энэ хэрэг үүджээ.

Ослын хохирогчийг Б.Онон гэдэг. Тэ-рээр эхнэр, 2-5 насны хоёр хүүхдийн хамт унтаж байхад нь 03.00 цагийн үед машин цөмлөн орж, эхнэр нь амиа алдаж, бусад нь хүнд шарх-тайгаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Нөхөр нь ухаан орсон ч эхнэрээ эмч нараас нэхэн уйлж байснаа гэнэт-хэн инээгээд гүн цочролд орсон тухай хохирогчид ярьж байлаа. Тэд гэр бүл бо-лоод 10 гаруй жил болсон бөгөөд 2-17 насны гурван хүүхэдтэй аж. Нөхөр Б.Онон нь зуны цагт барил-га дээр ажилладаг бол та-лийгаач монгол дэ&л, гутал оёж зардаг уран эмэгтэй бай-сан аж. "Амьдрахын төлөө их зүггэж байсан шүү дээ, миний дүү нар. Гэтэл согтуу жолооч нар амьдралыг нь сүйтгэлээ" гэж уйлах эгчтэй нь цөөн хором ярилцлаа.

-Харамсалтай явдал бол-жээ. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ?
-Шөнө 04.00 цагийн үед ийм юм болчихлоо гээд над руу утасдсан. Тухайн үед би дүүгээ амьд гэдэгт итгэж байсан. Гэсэн ч үгүй байж. Би талийгаачийн бэргэн эгч нь. Яагаад ч тэгсэн юм бүү мэд, уржигдар орой манай бэр бидэн рүү бүгдэд нь "Мартын 8-ны баярын мэнд хүргэсэнд баярлалаа. Дүү нь та нартай хайртай шүү" гэсэн мессеж бичсэн байсан. Эвий дээ, миний дүү. Мэд-сэн бол залгаад ярьдаг байж.

- Дайрсан оюутнууд соггуу байсан гэсэн үү?
-Тийм ээ. Жолооч эмэг-тэй жолооны курсээ төгсөөд нэг cap ч болоогүй байсан гэсэн. Ядаж байхад дуудлага өгснөөс хойш цагийн дараа цагдаа нар ирсэн гэнэ лээ. Эмч нар ч мөн адил. Хурдан ирсэн бол аврагдах боломж байсан л байх. Согтуу хэдэн оюутнуудаас болж дүүгийн маань амьдрал сүйрчихлээ. Гэр дайрчихаад өөр машин дуудаж, хэргийн газраас зугтаахыг оролдсон байгаа юм даа. Хэрэв тэд архи ууж, машин жолоодоогүй бол бэр маань өнөөдөр амьд л байх байсан шүү дээ. Маш их гомдолтой. Түүнчлэн^үний амь эрсэдчихээд байхад хэрэгтнүүдийг авто тээв-рийн хуулийн дагуу гадуур мөрдөн байцаана гэж байна лээ. Одоо тэгээд тээврийн хууль ёсоороо алуурчид 2-3 жилийн хорих ял авах биз. Ингэж болохгүй шүү дээ. Бид үүнийг хэзээ ч хүлээн зевшөөрөхгүй" гэв. Бид-нийг ярилцах хооронд хөрш эмэгтэй Н.Үржинбадам "Шөнө гэнэт их дуу чимээ гарсан. Гайхаад гараад иртэл Ононгийн гэр тэгшлэгд-чихсэн, хоёр хүүхэд нь нүцгэн гүйж байсан. Одоо бодохоос аймаар. Онон "Ми-ний хань, миний хань" гээд гэрээ тойрч гүйгээд байсан. Би цагдаад дуудлага өгчи-хеөд хоёр хүүхдийг нь гэр-тээ оруулсан. Цагдаа өгсөн дуудлагаас нэг цагийн дараа ирсэн. Энэ хооронд нөгөө оюутнууд чинь зугтах гэж оролдсон шүү" гэв.

Д.БОЛОР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.