ХАРАНГЫН ЛХАГВАСҮРЭН

2010/03/12
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
ХАРАНГЫН ЛХАГВАСҮРЭН

Болсон явдлыг эргэн сөхвөл одоогоос 6-н сарын өмнө Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн Орхон аймагт авто осол гаргаж хүний амь сүйдсэн. 2009 оны 8-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө болсон энэ хэрэг прокурорт шилжжээ. Бүтэн 6-н сар хүлээж байгаа ч одоог хир нь шийдэгдээгүй. Харин ч бүр хэрэгсэхгүйгээр энэ хэрэг хаагдаж мэдэх шинжтэй байгаа учраас ЗЦГ-т ахин өргөдөл гаргахаар хотод ирсэн гэж тэд ярилаа.

Улсад олон жил хөдөлмөрлөж байж олж авсан 2 өрөө байрыг маань Харангын Лхагвасүрэн өгсөн мэт мэдээлэл буруу ташаа. Маш их гомдолтой байна. Алдар нэртэй хүнд хууль үйлчилдэггүй болжээ гэж 4-н хүүхдийн эх энэ бүсгүй ярьсан юм. Тухайн үед Лхагвасүрэнг хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцож хохирол барагдуулсан, гомдолгүй гэх мэдээлэл гарч байсан. Гэвч энэ бүхэн худлаа гэдгийг хохирогчийн эхнэр, хүү 2 мэдэгдлээ. Оршуулгын зардлын мөнгө бидэнд өгснөөс өөр зүйлгүй. Түүгээр ч зогсохгүй энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байгаагаа талийгаачийн хүү ярьсан юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.