Траншейныхны зэрлэг хооллолт

2010/03/12
Share |
Хүмүүс:
Траншейныхны зэрлэг хооллолт

Эзнийгээ мөнхрөөсэй гэж боддог нохой гэгч амьтан өнөөдөр хүний "зоог болж хувираад байна. Бүр тодруулбал траншейныхан гэх тодотголтой зарим хүмүүс "сайн манаачаа" зэрлэгээр хөнөөж, зооглодог болжээ. Олон улсын Нарантуул худалдааны төвийн ойролцоо байрлах траншейнд амьдардаг хүмүүс долоо хоногт нэг удаа нохойн мах чанаж хооллодог гэнэ. Энэ тагсаар хажууд нь байрлах дугуй засварын засварчин залуу “Траншейныхан долоо хоногт 1-2 удаа нохой "алж иддэг". Тийм үед айхтар хурц үнэр гардаг юм. Толгойг нь ч үлдээхгүй чанаад идчихдэг юм билээ. Хүүхэд нь нохойн хавирга мэрчихсэн энд тэнд явж харагддаг. Ойр орчных нь хог хаягдлыг цэвэрлээд, цэвэрлээд дийлддэггүй гэсэн. Гэхдээ тэд тарган нохойг л авч ирж идээд байх шиг байна лээ" гэв.

Залуутай ярилцаж байтал халтайсан жоохон хүү өөрөөсөө том гэгчийн хар нохойг хүзүүнээс нь oocopлочихсон чирж явав. Аав нь бололтой нэг хүн хир даг болсон цамцныхаа ханцуйг шууж, нэг гартаа хугархай төмрийн хөрөө барьчихсан явна. Халтар царайнаас нь алуурчин гэлтэй догшин хар нүд л гялалзах бөгөөд "Хурдлаач, олигтойхон чир" хэмээн хүүхдээ зандарна. Түүнийг Ч.Мөнхөө гэх бөгөөд траншейны толгойлогч гэнэ. Тэднийг траншейны дэргэд иртэл нүхнээс хоёр залуу инээсээр гарч ирэн "Өө овоо махтай новш байна. Бушуухан алъя, өлсөж байна" гэв. Авчирсан нохойныхоо амыг хүү нь жижигхэн гараараа барьж, их л хүч гаргаж байгаа бололтой шүдээ зуун байдаг чадлаараа хичээнэ. Аав нь "Сайн бариарай, битгий орилуулаарай" гэж хичээнгүйлэн захив.

Хүү "Хошуу нь их халуун байна шүү. Нүдээ аниач, уйлах гээд байгаа юм уу даа, нулимс шиг юм гарчихаж" хэмээн шулганана. Дөрвөн хөлнөөс нь нэг нэгээрээ татаж байгаад хугархай төмрийн хөрөөгөөрөө хоолойг нь сурамгай гэгч нь зүслээ. Аймшгийн кинонд гардаг шиг нохойн цус олгойдон садарч байлаа. Хөөрхий нохой хэд тийчигнэж байгаад амь тасрав. Тэд "Маргааш эмэгтэйчүүдийн баяр билүү, сайхан хоол хийцгээнэ ээ" гэсээр үхсэн нохойн арьсыг өвчиж байлаа. Гурван ойтой болов уу гэмээр хүү нөгөө үхсэн нохойны хөлнөөс барьж тэдэнд тусалж байгаа харагдана. "Алив түмпэнгээ гаргаарай" гэхэд хэдэн халтар сав траншейнаас чулуудав. Арьсыг нь өвчиж авсан махаа эвдэн, устай түмпэнд хийн галаа өрдөцгөөнө. Нохойн махны үнэр огиудас хүргэм үнэртэх аж. Дээр нь тэр хавийн хог шорооны үнэртэй холилдон хүн байхын аргагүй байлаа.

Траншейны толгойлогч "Тарган нохой олж л хоолоо бэлддэг юм. Өөр юу идэхэв дээ. Заримдаа энэ хавийн траншейныхан бас идэцгээдэг болохоор хүрэхгүй тохиолдол гардаг л юм. Сайн хутга байхгүй болохоор хугархай хөрөөгөөр хоолойг нь хэрчдэг. Эмэгтэйчүүдийн баяр болохоор сайн тарганыг нь гаргана аа" хэмээн ярьж байлаа. Тэд нохойн махаа идэж дуусаад нэг нэг шуудай үүрэн гадагш гарцгаасан юм.

Бидний нэг хэсэг өнөөгийн XXI зуунд чулуун зэвсгийн үеийн зэрлэг хүний амьдралаар амьдарч байна гэхэд хилсдэхгүй болж. Хойч ирээдүй болсон хүүхдүүд аавтайгаа нийлэн амьтныг зэрлэгээр хөнөөж, бүр түүндээ баясаж байгаа нь харамсмаар.

Ц.Бямбажав /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka россыпь в МагаданРµ СмоленсРº купить кокс Методон в Нижнем Серги-3 Купить Шишки в Лобня Купить НаркотиРºÐ¸ в НорильсРºÐµ ЗакладкР¸ стаф в КодинскРµ Крымск купить ускоритРµÐ»ÑŒ ЗакладкР¸ спайс россыпь в Туймазы ЗакладкР¸ лирика в ТаштагоР»Ðµ Шишки в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся ЗакладкР¸ методон в КувандыРºÐµ ЗакладкР¸ LSD в Ветлуге ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐŸÑ€Ð°Ð²Ð´Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить lsd в КнягиниР½Ð¾ Купить закладкР¸ MDMA в МакаровРµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Кузнецк-1 2 Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Майкопе закладкР¸ в РубцовсРºÐµ Ð¢ÐµÐ¼Ð¿ÐµÑ€Ð°Ñ ‚ура кипения ÑƒÐºÑÑƒÑÐ½Ð°Ñ  кислота Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Лиски Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Сухом Логе Лирика в КропоткР¸Ð½Ðµ ЗакладкР¸ стаф в КопейскРµ ЗакладкР¸ метадон в Улан-удэ НаркотиРºÐ¸ купить в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазинРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ливны Каир купить иней ЗакладкР¸ лирика в Омске Купить закладкР¸ спайс в Тарусе Купить НаркотиРºÐ¸ в НальчикРµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Усолье-с
IP:95.85.68.78  2018-05-10 12:05:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.