Хүмүүс: |
Өдгөө үрийн зулай үнэрлэн, чимээ аниргүй амьдрах болсон дуучин Үүрцайх “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” анхдугаар тэмцээний дэд байранд шалгарч, тэргүүн байрын эзэн Мөнхбаттай хамтран олон сайхан хайрын дуу дуулж, олон залуусыг хуйлруулж явсан цаг саяхан. Олноос онцгой төрхгүй ч донжтой имижтэй дуучин бүсгүйг дуэт залуугаас нь эхлээд холбож ярьдаг хүмүүс олон байсан. Харин Үүрээ төдий л од болж амжаагүй хип хоп уран бүтээлчтэй ханилсан тухай таних мэдэх хүмүүс нь шивнэлддэг юм билээ. Угаас репперүүдтэй хүзүү сээрээ холбож явдаг Үүрээгийн хэт архинд дуртай зан нь хайртай дуэтээс нь хөндийрүүлсэн ч үрийн зулай үнэрлэж, хадмын хаяа түшсэн нь түүнийг ухааруулсан биз. Ямартай ч эвлэгхэн хоолойтой, царайлаг бүсгүй тун удахгүй шинэ уран бүтээлдээ эргэж орж, тайзан дээр дахин гарах тухай бүүр түүрхэн сураг дуулдаж эхэлсэн байна шүү.