Хүмүүс: |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монголчууд 15, 20 жилийн дараа 51 хувь буюу давуу эрх эдлэхээр Оюутолгойн гэрээг байгуулах саналтай байсан. Ард түмэнд ч шударга, хүртээмжтэй, хөрөнгө оруулагч, олон улс, банк санхүүгийн байгууллага ч дэмжин зөвшөөрч байсан алтан боломжийг бид асгаад алдчихсан” гэсэн. Үүнээс гадна Оюутолгойн гэрээнд бид юу алдав?
ГАР ӨРГӨЖ БАТАЛСАН ГИШҮҮД АШИГ ОЛОХ ТУХАЙ АМ НЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Оюутолгойгоос ашиг олох тухай хөрөнгө оруулалтын гэрээг гар өргөж баталсан УИХ-ын гишүүд ам нээж чадахгүй болсон. Амлалтаа өгчих юм сан гэсэн байр, суурь хоёр намын бүлэгт хэвээрээ байгаа.
ДАЛД УУРХАЙН ХУУЛИА ДАРУЙХАН БАТЛАХ ХЭРЭГТЭЙ
“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав:
-Оюутолгойн гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийг ашигласан. Энэ хууль маань энэ том гэрээг хийж ча-дахгүй. Хоёрдугаарт, манай Ашигт малтмалын хууль геологи, геологийн ажлын хууль болж чадаагүй.
КОМПАНИЙН ТОП МЕНЕЖМЕНТИЙН ТӨВШИНД ЯАГААД МОНГОЛЧУУДЫГ АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ
Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг:
-Оюутолгойн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн тогтоогдоогүй. Өөрийн өртөг нь мэдэгдэхгүй байгаа. Хөрөнгө оруулалтын тоо хэмжээг ч нарийн гаргаагүй.
ИРГЭН БҮР “АЙВЕНХОУ МАЙНЗ”-Д 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛЛОО
МУИС-ийн багш С.Авирмэд:
-Оюутолгой төслийн урьдчилгаа болгож 100 сая ам.доллар авснаас иргэн бүрт 70 мянган төгрөг өгснөөр иргэн бүр “Айвенхоу майнз”-д 70 мянган төгрөгийн өртэй болж байгаа юм.
ГАР ӨРГӨЖ БАТАЛСАН ГИШҮҮД АШИГ ОЛОХ ТУХАЙ АМ НЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Шүүрэн шанага шиг гэрээ хийчихээд нэг нь батлуулах гэж, нөгөө нь батлах гээд зүтгэчихсэн. Гарын таван хуруунд багтах цөөн гишүүн энэ байдлыг шүүмжилсэн ч УИХ олонхиороо баталсан. Одоо Засгийн газар Тавантолгойгоос ашиг олж иргэддээ хувь хүртээнэ гэсэн бодлого баримталж, намууд амлалтаа өгнө гэсэн найдлага тавьж байна. Оюутолгойн араас оруулчихгүйн тулд идэж уух гэсэн сувьдаг сэтгэлтнүүдийн санаархлаас болгоомжлох хэрэгтэй.
ДАЛД УУРХАЙН ХУУЛИА ДАРУЙХАН БАТЛАХ ХЭРЭГТЭЙ
“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав:
-Зөвхөн лиценз буюу ажил хийх эрхийг хуульчилсан. Тэр эрхээ авсан компани буюу хувь хүмүүс газрын доорх баялгийг эзэмших л хууль болсон. Далд уурхайг зохицуулах гол хууль Ашигт малтмалын тухай хууль байх ёстой. Гэтэл энэ хуульд далд уурхайн тухайн ганц ч үг өгүүлбэр байхгүй. Тиймээс далд уурхайн бүлгийг Ашигт малтмалын хуульд оруулж өгөх ёстой.
КОМПАНИЙН ТОП МЕНЕЖМЕНТИЙН ТӨВШИНД МОНГОЛЧУУДЫГ АЖИЛУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙГАА
Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг:
-УИХ гэнэтийн ашгийн татвараа больвол нөөц ашигласны татварыг ямар хэмжээтэй авч болох тооцоо судалгааг гаргаад ир гэсэн. Үүнийг Засгийн газар хийх ёстой. Үүнээс гадна бага нөөцтэй усны асуудлыг шийдэхийн тулд Орхоноос урагш татвал говийнхон ундны устай болно. Өөр нэг зүйл нь хот байгуулахгүй гээд байгаа юм. Сум, аймгаас ажилчдыг автобусаар зөөх нь утгагүй. 40-50 жил ашиглах орд дээр ингэж болохгүй. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал гадаад, монгол хоёр хүн байх ёстой. Мөн санхүүгийн албаны дарга нь монгол хүн байх ёстой. Харин тэд монголчуудыг компанийн топ менежментийн төвшинд ажиллуулахгүй гэж байгаа.
ИРГЭН БҮР “АЙВЕНХОУ МАЙНЗ”-Д 70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛЛОО
МУИС-ийн багш С.Авирмэд:
-Оюутолгой төслийн урьдчилгаа болгож 100 сая ам.доллар авсныг иргэн бүр “Айванхоу майнз”-д 70 мянган төгрөгийн өртэй болж байгаа юм. Ирэх сарын 6-нд ТЭЗҮ-г нууж байгаад хаалттай байдалд батлахыг үгүйсгэх аргагүй. Сайд нар гэрээг хүчин төгөлдөр болгохын төлөө улайрч магадгүй. “Оюутолгой” хувьцаат компанийн ТУЗ-д есөн хүн байхаас гурав нь монгол хүн байна гэж байгаа. Сангийн сайд С.Баярцогт “Хурал англи хэл дээр болох учраас англи хэл сайн мэддэг хүн ТУЗ-д орох ёстой” гэж мэдэгдээд байгаа. Энэ нь Сангийн сайд англи хэл мэддэг өөрийн гарын хүнийг оруулах гэсэн санаа гэж ойлгож байна