Нара, Ану нарыг ардаа орхисон жүжигчин Хулан ирэх долоо хоногоос нэвтрүүлгээ хөтлөнө

2010/03/16
Share |
Хүмүүс: Хулан | 
Нара, Ану нарыг ардаа орхисон жүжигчин Хулан ирэх долоо хоногоос нэвтрүүлгээ хөтлөнө

C1 телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлэг олны танил халуухан бүсгүйчүүдээр удаан хугацааны турш үдшийн хөтөлбөрөө ээлжлэн, хөтлүүлсний эцэст шилдэг хөтлөгчөө шалгарууллаа. Нийтэд нээлттэй санал асуулгын үр дүнд 2010 оны турш “Өдөн дэр”-ийн өнгө төрхийг тодорхойлох халуухан алдартнаар “X түц” хамтлагийн залуу жүжигчин Хулан тодорсон гэнэ шүү. Монголын анхны фото мисс Хуланг “өдөн дэр” үдшийн хөтөлбөрийн үзэгчид хамгийн царайлаг хөтлөгчөөр тодруулсан бол хамгийн дэгжин хөтлөгчөөр дуучин Ану, хамгийн сайхан инээмсэглэдэг хөтлөгчөөр дуучин Нара нар тодорсон байна. Ийнхүү 2975 санал авч, бүтэн жилийн турш үзэгч таны үзэх дуртай нэвтрүүлгийн өнгө төрхийг тодорхойлж, өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэхээр сонгогдсон жүжигчин бүсгүй энэ долоо хоногоос үндсэн ажилдаа орно гэсэн шүү. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.