Хүний аминд хүрсэн эмчийг ажлаас нь халжээ

2010/03/15
Share |
Хүмүүс:
Хүний аминд хүрсэн эмчийг ажлаас нь халжээ

Энэ сарын 8-ны өдөр таван сартай жирэмсэн эмэгтэй “Ачит-Ээж” нэртэй хувийн эмнэлэгт үр хөндүүлснээс болж амиа алдсан талаар манай сонин урд нь мэдээлж байсан.

Харин хууль зөрчин үр хөндөлт хийж хүний аминд хүрсэн Н.Алтанцэцэг эмч одоо хаана юу хийж яваа талаар түүний харьяалагддаг “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Пунцагаас тодруулсан юм. Тэрээр “Н.Алтанцэцэг эмч манайд эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Тэр ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа таслаад нэлээн хэд хонож байна. Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэсэн. Тиймээс бид хөдөлмөрийн хуулийн дагуу хийсэн гэрээгээ өнөөдөр цуцалж ажлаас халах тушаал гаргасан. Уг үр хөндөлтийг тэрээр өөрийн хувийн эмнэлэгтээ ажлын бус цагаар хийсэн болохоор манай эмнэлгийн үүднээс түүнд хариуцлага тооцох эрх байхгүй. Урьд нь түүнтэй холбоотой ийм хэрэг гарч байсан. Тэгэхэд бид эмчийн ёс зүйн үүднээс энэ хүний асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яаманд оруулсан. Гэтэл юу ч болоогүй мэт тэгээд л замхарсан” гэлээ.

Т.Сэлэнгэ /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.