Брэд Питт эхнэрээ Жонни Депптэй харджээ

2010/03/16
Share |
Хүмүүс: Pitt Brad |  Jolie Angelina | 
Брэд Питт эхнэрээ Жонни Депптэй харджээ

Уур уцаар, хар хороосоо түрүүлж уран бүтээлээ урдаа барьдаг, уужим сэтгэлтэй хүмүүс бол яах аргагүй жүжигчин хүмүүс. Тэр дундаа мэргэжил нэгт алдартай хосуудын хувьд бол гарцаагүй зүйл. Тиймдээ ч ажлын шаардлагаар өнөөдөр өөр эртэй үнсэлцэж, маргааш өөр залуутай тэврэлдэх ёстой эхнэрийнхээ үүргийг алдарт жүжигчин Брэд Питт мэдэхгүй байх учиргүй. Гэтэл мань хүн долоон хүүхдийн ээж, мэргэжил нэгт үзэсгэлэнт эхнэр Энжигээ хардан, багагүй бухимдаад авсан гэнэ шүү. Учир нь жүжигчин бүсгүй алдартай залуусын сахлыг харьцуулан шоглож, Жоннигийх Брэдийнхээс илүү дур татам юм гэж хэлээд, хөгжилтэй инээсэн нь ийнхүү нөхрийнхөө эгдүүцлийг төрүүлсэн хэмээн тэдний ойрын эх сурвалж ярьжээ. Америкийн шар хэвлэлүүд “Аялагч” киноны эротик зураг авалт тун удахгүй болно, тэр үед л Энжи Жоннигийн дур татам эсэхийг жинхэнээр нь мэдрэх нь хэмээн бичиж байгаа нь Брэдийн хувьд гал дээр тос нэмсэнтэй адил болгож байна. Ямартай ч Жонни Депп, Анжелина Жоле хоёрын хамтран тоглож байгаа шинэ уран бүтээлд Брэд Питтээс гадна Деппийн найз бүсгүй Ванесса тун тааламжгүй хандаж байгаа гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.