О.Магнай онигооны эзэн

2010/03/16
Share |
О.Магнай онигооны эзэн

7-p capын 1-ний үймээн самуунаас хойш иргэний хөдөлгөөнүүд нам жим байсаа саяхнаас тоос дарсан чанга яригчаа гаргаж ирэв. Тэд МҮЭСТО-д нэгдсэн их хурал хийж төв зам хаан байж, төрийн ордон руу ирцгээсэн. Угаасаа л замын бөглөө гэж тамтагаа алдсан Улаанбаатарт дээрээс нь Иргэний хөдөлгөөний жагсаал лай болж, нийслэлчүүд баахан хараал урсгахад хүрсэн. Тэдний жагсаал тайван болж, төрийн ордоныг гурвантаа гороолоод УИХ, Засгийн газарт хаягласан шаардлага хүргүүлэв. Иргэний хөдөлгөөнүүд Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЭМ-ийн сайд С.Ламбаа, Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг нарыг огцруулах шаардлага тавьсан юм. Хэрвээ энэхүү шаардлагын хариуг 4-р сарын 19-нөөс өмнө өгөхгүй бол 7-р сарын 1-ний үйл явдал давтагдахыг ч үгүйсгэхгүйгээ О.Магнай мэдэгдсэн.

Ер нь мань эр сүүлийн үед юм л бол 7-р сарын 1-ний үйл явдлыг давтана шүү хэмээн эрх баригчдыг айлгах болсон. Үүнийг нь сонссон улс төрчид “Ойн амьтдыг бааранд сууж байхад туулай гаднаас орж ирээд “Миний чемоданыг авсан амьтан гаргаад ирэхгүй бол ноднингийнх шиг юм болно шүү гэж чанга хашгирч. Гэтэл баавгай үнэгнээс ноднин юу болсон юм дээ” гэхэд “Туулай чемоданаа алдчихаад баахан уйлж байгаад гарсан ш дээ” гэсэн онигоог О.Магнайд зориулан ярьж өгчээ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.