Д.Сүрэнхор цагдан хорих төвийн хоолыг идэхээс татгалзжээ.

2010/03/16
Share |
Хүмүүс:
Д.Сүрэнхор цагдан хорих төвийн хоолыг идэхээс татгалзжээ.

Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг өнгөрсөн амралтын өдөр Австри улсаас албадан авчирч, Ганц худаг дахь цагдан хорих төвд саатуулсан тухай манай сонин мэдээлсэн.

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах байцаагч л түүнтэй уулзах эрхтэй бөгөөд өчигдөр анхны мэдүүлгийг нь авсан байна. Харин ар гэрийнхэнтэй нь маргааш уулзуулахаар товложээ.

Д.Сүрэнхорыг "Ганц худаг"-ийн 72 цаг түр саатуулах байранд хорьсон байна. 72 цаг хоригдох хугацаа нь өнөөдөр дуусгавар болох тул үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхойгүй байна. Камертаа ганцаараа
байгаа бөгөөд цагдан хорих төвийнхний өгсөн хоолыг идэхгүй байгаа гэнэ. Албаны эх сурвалж түүнийг гоо сайхны иж бүрэн мэс засалд орж, төрхөө өөрчилсөн тухай ярьж байна.

Түүнийг манай улсын цагдаа нар Австриас Москва, Москвагаас Улаанбаатарын чиглэлийн "Аэрофлот"-ын онгоцоор авчирч, саатуулсан юм. Д.Сүрэнхор ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоомд толгой мэдүүлэн, албаны унаа, ажилтнуудын цалин хөлсөөр тоглож, улсад 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан.

Түүнд Эрүүгийн хуулийн 148.3, 150.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эдгээр хуулийн заалт нь тус бүртээ таваас арав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд Өршөөлийн хуульд хамрах боломжгүй ажээ

Д.Болор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 çàêëàäêè õàðüêîâå ôåí Купить закладкР¸ методон в ИскитимРµ ЗакладкР¸ россыпь в Алейске Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Усть-или
IP:185.89.100.200  2017-12-23 15:47:09
rteorkin Донской купить Ecstasy: Red Stars 280 mg Чадан купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills Асино купить Ecstasy НенецкиР¹ АО купить MDMA Pills закладкР¸ в перми спайсом Героина фото Купить бошки в Бабаево купить Ганжа ЦимлянсРº Всё о кладке своими руками Методон в Коряжме купить клад в Катав-Ив
IP:5.189.205.153  2018-09-17 22:18:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.