Томуугийн тархалт онц байдал зарлах хэмжээнд хүрлээ

2010/03/16
Share |
Хүмүүс:
Томуугийн тархалт онц байдал зарлах хэмжээнд хүрлээ

Нийслэлд дэгдсэн В хүрээний томуугийн тархалт буурсан ч, зүгээ өөрчлөн орон нутгийг "зорьжээ". Тухайлбал, Хөвсгөлд томуугийн В хүрээний тархалт 41.1, Булганд 37.2, Говь-Алтайд 34.2, Хэнтийд 29.7, Сүхбаатарт нийт иргэдийн 27.8 хувьд хүрсэн учраас онц байдлын хэмжээнд хүрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Энэ талаар тус төвийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулсан юм.

-Томуугийн тархалтын ямар үед онц байдал зарладаг юм бэ?
-Амбулаторийн үзлэгийн 30 болон түүнээс дээш хувийг томуугийн өвчлөл эзэлж байвал онц байдал зарлаж холбогдох арга хэмжээг авахаар Эрүүл мэндийн сайдын тушаал гаргадаг. Шинжилгээ өгсөн хүмүүсийн 30 гаруй хувь нь томуугийн В хүрээний вирусээр өвчилснийг эмч нар тогтоосон.

-Яагаад бага насны хүүхдүүд энэ вирусээр ихэвчлэн халдварлаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд гарсан томуугийн өвчлөлд В хүрээний вирус илэрч байгаагүй. Өөрөөр хэлбэл, бага насныхан энэ вирусээр өвчилж дархлаажаагүйгээс болж байгаа юм. Томуу нь 200-гаад төрлийн вирусээр үүсгэгд-дэг. Үүний нэг хэлбэрийн вирусийг В хүрээний гэж нэрлээд байгаа юм. Нийслэл гэлтгүй таван аймагт томуугийн тархалт их байгаагаас онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа.

-Энэ аймгуудад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Онц байдлын төвшинд хүрвэл тусгай арга хэмжээ авна гэдгийг тогтоосон журам байдаг. Эмнэлэг, эрүүл мэндээс бусад бүх салбарыг татан оруулах, нийтийг хамарсан арга хэмжээг эрчимжүүлэх, эм, ор, дуудлагын машин, эмч, эмийн сан, нийтийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн ирц зэргийг зохицуулах талаар заасан байдаг. Нийслэлд өнгөрсөн сарын 17-ноос эхлэн томуу дэгдэлтийн үедээ орсон. Тухайн үед нь тохирсон арга хэмжээ авснаар өнөөдөр томуугийн тархалт найман Хувиар буурсан үзүүлэлт гарлаа.

-Дулаарахаар томуугийн дэгдэлт багасах болов уу, яах бол?
-Багасна. Учир нь өвчин үүсгэгчийн амьдрах чадвар дулааны улиралд сулардаг.

Р.Оюун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.