"Эр хүний жаргал эзгүй хээр" гэж

2010/03/17
Share |

Тун саяханаас төрөлх телевиздээ эргэж ирээд удаагүй байгаа сэтгүүлч Г.Алтантүрүү их аварга Д.Дагвадоржтой хамт хэзээ мөдгүй хээр хонохоор бэлдэж суугаа. Их аваргынхаа өргөөг “сонжин”, үр хүүхэдтэй нь танилцаж чадахгүй ч сэтгүүлч залууд Дагваа аваргатай аминчлан ярилцаж, хээр хонох боломж олдсон. Тэгээд ч “эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг болохоор түүх арвинтай хоёр залууд туулсан, туурвиснаа хуучлах зүйл бишгүй бий биз. Чөлөөт уран бүтээлч байх хугацаандаа сэтгүүлч залуу маань дэмий хоосон лааз өшиглөхийн оронд шинэ сонин гаргаж, хувийн студи нээсэн нь “Танайд хоноё”-гийн зиндаанд хүртэл амжилт олж чадаагүй юм. Гэсэн ч эмээгийн эрх хүү энэ хугацаанд гэрийг нь гийх гэргийтэй, нэрийг нь өвлөх үртэй болсон аж. Харин үзэгчдийн таашаал болсон нэвтрүүлэгтээ эргэж ирсэн Алтантүрүү өөрт нь хэзээ ч захиалгат нэвтрүүлэг зохихгүй юм гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.