Хүмүүс: Содтуяа | |
“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс Содтуяа мэргэжил нэгт залуутай дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэнээс хойш салж нийлсэн тухай мэдээллүүд сонины хуудаснаас салахаа больсон юм даг. Анхны хайр минь амьдрал болоогүй, Чингүүндээ зөвхөн сайн сайхныг л хүсч байна хэмээн ярьж явахдаа мисс бүсгүй “JCI Mongolia” төрийн бус байгууллагын тэргүүнтэй болзож байсан. Төд удалгүй Содоо гэр бүлээ хамгаалж үлдэхээр тактик боловсруулсан тухай сураг дуулдаж, аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан Содонгоогоо элэг бүтэн өсгөхөөр шийдсэн хос хоёр хамтдаа рекламанд хүртэл тоглож байв. Харамсалтай нь Чингүүн Содоо хоёрын хамтын амьдрал дахиад дуусгавар болсон гэнэ шүү. “Боловсрол” суваг телевизийн хөтлөгч, загвар өмсөгч залуу тун саяхны нэгэн ярилцлагандаа бид бүр мөсөн салчихсан, одоо Содоо Амарбаясгалантай хамт амьдарч байгаа хэмээн ярьсан байна билээ. Түүгээр ч барахгүй охиноо бодоод олон ч удаа нийлэх гэж үзлээ, болохгүй юм болдоггүй л юм байна хэмээн тунирхсан модель залуу хэзээ мөдгүй хилийн дээс алхаж, номын мөр хөөхөөр нэгэнт шийдсэн гэсэн шүү.