Хуурамч мөнгөн дэвсгэрт хөдөөг "зорьжээ"

2010/03/17
Share |
Хүмүүс:
Хуурамч мөнгөн дэвсгэрт хөдөөг

Энэ сарын 13-ны өдөр хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглаж гүйлгээ хийхийг завдсан хэрэг гарлаа. Ховдын Жаргалант суманд иргэн Б нь хуурамч 5000-ын дэвсгэртээр бараа худалдан авах гээд дэлгүүрийн худалдагчид баригджээ.

Уг мөнгөн дэвсгэртийг хуурамч болохыг мэдсэн даруйдаа цагдаа дуудсан байна. Мөн энэ өдөр нийслэлд ч хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гээд бүтэлгүйтсэн тохиолдол гарсан аж.

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах дэлгүүрээс 20 болон таван мянгатын хуурамч мөнгөн дэвсгэртээр архи худалдан авах гэж байгаад иргэн Ө гэгч баригджээ.

Н.Одонтуяа /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.