Дахин нэг байлдагч гэрээслэл бичээд өөрийгөө бууджээ

2010/03/17
Share |
Хүмүүс:
Дахин нэг байлдагч гэрээслэл бичээд өөрийгөө бууджээ

Сүүлийн үед зэвсэгт хүчнийхэнтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахаа байлаа. Дотоодын цэргийн хоёр ч байлдагч ойр ойрхон амиа хорлосон бол Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын хилчин өөрийгөө буудаж шархдуулж байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0168 дугаар ангийн 0137 дугаар салбарын ахлагч Н.Бат-Эрдэнэ мөн өөрийгөө буудаж амиа егүүтгэжээ. Талийгаач нь 30 гаруй насны ахлагч цолтой жагсаалын дарга байсан бөгөөд эхнэр хоёр хүүхдийн хамт ангидаа амьдардаг байсан байна. Эхнэр хүүхэд нь Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу яваад удсан, өөрөө чөлөө авч араас нь яваад эргэж ирэхдээ бид хоёр салчихлаа хэмээн ойрынхоо хүмүүст ярьсан байна. Хэд хоногийн дараа цэргийн байрандаа харуулынхаа буугаар өөрийгөө буудаж амиа хөнөөжээ. Амиа хорлох үедээ гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд эхнэртээ зориулж бичсэн байсан гэнэ. Түүний амиа хорлосон шалтгааныг ямар нэгэн дарамт шахалт биш, гэр бүлийн байдлаас болсон хэмээн урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ мэдээллийг ХХЕГ-ын албаны эх сурвалжууд баталж байгаа юм. Уг хэргийг Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа аж.

С.Эрдэнэ /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.