Хүмүүс: Г Уянга | Дангаасүрэн Энхбат | Цахиа Элбэгдорж | Зориг Алтай | Занданшатар | Ч Сайханбилэг | Лу Гантөмөр | |
“Эх орны хишиг”-ийг хэн, юу гэж амлаж байв. Одоо хэн, юу гэж хэлж байна. Эрхэм улс төрчдийн хэлсэн үгийг эргэн сануулъя
Иргэн бүрт 1,5 саяыг өгүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Монголын иргэн бүрд эрдэнийн хувь 1,5 саяыг өгүүлнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеийн мөрийн хөтөлбөрөөс
Эрх баригчид шинэ замаар явахыг зориглохгүй байна
УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Иргэддээ хишиг-хувь хүртээх нь хөгжлийн зам ч биш, тэдний яриад байгаагаар шударга ёсыг ч бэхжүүлсэн зүйл биш гэж бид харж байна.
Эрх баригч бүлэглэл ард түмнийг насан туршид нь тэтгэх юм шиг бодлого явуулахаар хууль хэлэлцэж эхлэх гэж байна. Тэд шинэ замаар явахаар зориглохгүй байна гэж бид харж байна. Бид энэ замаар л яваад ядуу байгаа шүү дээ.
“Үндэсний шуудан” сонин 2009.10.19-ний дугаарт
Ард түмэн намуудаас 2,5 саяыг нэхэх хэрэгтэй
УИХ-ын нөхөн сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Уянга:
-АН дангаараа Засгийн газар бүрдүүлсэн бол нэг, МАХН дангаараа Засгийн газар байгуул¬сан бол 1,5 саяыг нэхэх ёстой байсан.
Гэтэл өнөөдөр бүх эрх мэдлийг хоёр нам авчхаад байна. Тэд энэ амлалтынхаа хүчинд өнөөдөр гарч ирсэн. Энэ амлалтаа биелүүлэхийг ард түмэн бид шаардах хэрэгтэй.
“Өдрийн шуудан” сонин 2009.10.14-ний дугаарт
Бэлэн мөнгө тараах нь хамгийн муу хувилбар
УИХ-ын гишүүн З.Алтай:
-”Эх орны хишиг”-ийг монголчууд хүртэх ёстой гэдэгт санал нэг. Ямар аргаар, яаж өгөх талаарх миний байр суурь өөр байна.
Бэлэн мөнгө тараах нь олон хувилбарын хамгийн амархан бөгөөд муу арга нь. Хоёр сая хүнээ 1,5 сая төгрөгөөр үржүүлэхээр их мөнгө гарна даа.
“Зууны мэдээ” сонин 2009.07.23-ны дугаарт
“Эрдэнийн хувь”-ийг стратегийн ордуудаас бүрдүүлэх боломжтой
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
-“Эх орны хишиг” сан¬гийн тухай хуулийн төсөлд эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар гурван санал бий.
Тухайлбал, томоохон үйлдвэрүүдийн төрд ногдох хувь хэмжээ, албан татвар зэргээс “Эх орны хишиг” сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Харин “Эрдэнийн хувь”-ийг стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудын төрд ногдуулах хэсгээс бүрдүүлэх боломжтой гэж үзсэн.
“Өглөөний сонин” 2009.06.16-ны дугаарт
Иргэндээ 1,5 сая төгрөг өгч чадахгүй бол уих залилж байгуулагдсан хэрэг
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-1,5 сая төгрөгийг иргэдэд олгоно гэж УИХ байгуулагдсан. Тэр мөнгийг өгөхийн төлөө ажиллах ёстой. Засгийн газар ч ялгаагүй.
Иргэддээ 1,5 сая төгрөг өгч чадахгүй бол УИХ залилан хийж байгуулагдсан гэсэн үг. Тиймээс иргэддээ мөнгө өгөхийн тулд бүхий л арга сүвийг хайх ёстой.
“Монголын мэдээ” сонин 2009.06.12-ны дугаарт
Бүх ард түмэнд өгөөжөө өгөхөөр хуулийг боловсруулсан
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Оюутолгой, Тавантолгой ордын гэрээг баталж, иргэдэд хишиг хүртээх боломж нээгдэнэ.
Монгол Улсын хөрсөн дор нэг триллион ам.долларын эрдэс баялаг бий.
Цөөхөн хэдэн олигархи хүртэх бус, бүх ард түмэнд өгөөжөө өгөх байдлаар ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Эх орны хишиг сангийн тухай хуулийг боловсруулсан.
Г.Чимэг