ЖҮЖИГЧИН КЕЙТ УИНСЛЕТ НӨХРӨӨСӨӨ САЛЖ БАЙНА

2010/03/17
Share |
Хүмүүс: Winslet Kate  | 
ЖҮЖИГЧИН КЕЙТ УИНСЛЕТ НӨХРӨӨСӨӨ САЛЖ БАЙНА

Титаник киноны гол дүрээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин Кейт Уинслет 7 жил хамт амьдарсан нөхөр, найруулагч Сэм Мендестэй гэр бүлээ албан ёсоор цуцлуулжээ. Энэ тухай тэдний гэр бүлийн төлөөлөгч мэдэгдээд, Уинслет, Мендес нар ямарваа маргаан гаргалгүйгээр, хоёр тал харилцан зөвшөөрсний дүнд гэр бүлээ цуцлуулсан гээд тэдний хувийн амьдралыг хүндэтгэх үүднээс энэ талаар илүү хов жив хөөцөлдөхгүй байхыг хүссэн байна.

Уинслет, Мендес хоёр хоёул Английн Беркшир мужийн Рединг нэртэй хотоос гаралтай байжээ. Тэд 2003 оны 5-р сард Карибын тэнгисийн тансаг арал дээр хуримаас хийж байсан гэнэ. Энэ гэрлэлт Кейтын хувьд хоёр дахь гэрлэлт нь байжээ. Тэрээр өмнө нь кино найруулагч Жим Триплтонтой гэрлэж байсан юм. Уинслет болон Мендес нар Жо нэртэй хүүтэй байжээ. Түүнчлэн Кейт Уинслетэд өмнөх гэрлэлтээс нь төрсөн охин байдаг байна. Хэдийгээр гэр бүлээ цуцлуулж байгаа ч тэд хүүхдүүдээ адилхан асран хамгаална.

Кейт Уинслет 1997 онд найруулагч Жеймс Кэмероны “Титаник” кинонд тоглож, олонд танигдсан. Энэ киноны дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч сүүлд 2009 онд “Уншигч” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байсан юм. Түүний нөхөр нь байсан Сэм Мендес өөрийн бүтээсэн “Америк гоо үзэсгэлэн” киногоороо 2000 онд Оскар хүртэж байжээ

TB5  tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.