Монголын кино урлаг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой юу

2010/03/17
Share |
Хүмүүс:
Монголын кино урлаг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой юу

Кино урлаг бол үйлдвэрлэл юм. Энэ зах зээлд төрийн бодлого хэрэгтэй байна гэж уран бүтээлчдийн төлөөлөл хэллээ. Гэхдээ тэд төр засгаас хөрөнгө мөнгө бус оюуны өмчийн асуудлыг цэгцэлж өгөхийг хүсч байна. Хөлс хүч, оюун ухаан, хөрөнгө мөнгөө зарцуулан байж хийсэн бүтээлээ хулгайд алдах явдал утгаа алдсан. Дээрээс нь үзвэр борлуулалтын асуудал кино урлагийнхны тулгамдсан асуудал болжээ. Энэ мэт маш олон сэдвээр үе үеийн төлөөллүүд анхдугаар чуулганаараа нээлттэй хэлэлцэж санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр монголын кино академийн анхны академичид олны санал асуулгаар тодорч цол тэмдгээ гардан авчээ.

Монголын кино урлаг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой юу? Уран бүтээлчдийн зүгээс эргэлзээгүй итгэж байна. Гагцхүү төр засгийн оролцоо үүнд чухал үүрэгтэйг тэд хэллээ. Мөн жинхэнэ монгол өнгө төрхийг шингээсэн Монгол кино хийх хэрэгтэй гэсэн санал зөвлөгөөг ч кино найруулагч Золбаяр онцолсон.

Анхдугаар чуулган хэлэлцэх асуудал ихтэй маш өргөн цар хүрээтэй болсон нь энэ салбарын хөгжлийн нэг илэрхийлэл гэж болно. Чуулган 2 жилд нэг удаа зохион байгуулагдах юм байна.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mlhdegqpcph YafPddkjjwzfqipdfp, [url=http://siyqimviykhz.com/] siyqimviykhz[/url], [link=http://eaqgtrttqbdc.com/ ]eaqgtrttqbdc[/link], http://mbvqcptnjlyy.com/
IP:46.161.9.32  2016-11-07 07:25:23
DorothyDor wh0cd541286 diamox by mail sildenafil online Triamterene Hctz cheap alli pills GENERIC CEPHALEXIN ventolin
IP:46.161.9.24  2017-02-15 18:13:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.