Жүжигчин Цэнд-Аюуш савны гадуурх жирэмслэлт болоод эмнэлэгт хэвтжээ

2010/03/18
Share |
Хүмүүс: Н Цэнд-Аюуш | 
Жүжигчин Цэнд-Аюуш савны гадуурх жирэмслэлт болоод эмнэлэгт хэвтжээ

Тун удахгүй болох театрын наадам “Гэгээн муза”-д хүчтэй өрсөлдөх “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл “Би эр хүнд хайртай” жүжгийн гол дүрд тоглож байсан ТВ-коктейль хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш эмнэлэгт хэвтсэн билээ. Шинэ уран бүтээлээ нээсэн даруйдаа нэг гол дүрээ алдаж, багаггүй сандарсан “Хувьсал” продакшныхан залуу жүжигчин Баярмааг Туулын дүрд бэлдэж аван амжилттай тоглож яваа. Харин Аюушийн тэнхээ хүнд бэлтгэлээс болж тамирдсан нь ортой ч эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэсэн шалтгаан нь савны гадуурх жирэмслэлт байсан аж. Сүүлийн үед, хотын утаа, усны бохирдол гээд олон хүчин зүйлээс шалтгаалан ажиглагдах, ажиглагдахгүй эмгэгтэй хүүхдүүд нэлээд төрөх болсон. Гэтэл бас үүнтэй адил шалтгаанаар бүсгүйчүүдийн дунд савны гадуурх жирэмслэлт илт ихсэж байгаа. Хэрэв холбогдох байгууллагууд нь анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх нь бололтой хэмээх айдас ард түмэн дунд үүсээд байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.