Иргэний хөдөлгөөн эрх баригчдыг шүүж байна

2010/03/18
Share |
Хүмүүс: Ж Батзандан |  О Магнай | 
Иргэний хөдөлгөөн эрх баригчдыг шүүж байна

Өнгөрсөн долоон хоногт “Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Батзандан, ерөнхий зохицуулагч О.Магнай тэргүүтэй төлөөлөл эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Дээрх шаардлагуудыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Ерөнхийлөгчид хамааралтай асуудлыг УИХ-д хүргүүлсэн” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм.

УИХ-д хүргүүлсэн уг шаардлагынхаа талаар Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ИХНХ-ны тэргүүн Ж.Батзандан, холбооны ерөнхий зохицуулагч О.Магнай зэрэг төлөөлөгчид ирсэн байв. Тэрээр өөрсдийн хүргүүлсэн шаардлага болох “Долдугаар сарын 1-ний өдөр болсон ардын бослогын үеэр зугтаж явсан иргэдийн араас галт зэвсэг хэрэглэж, таван иргэний амь насыг хохироон, мән олон иргэнийг эрүүл мэндийн нөхөж баршгүй гарз, хохирол учруулсан онц ноцтой гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалд хяналт тавиагүйтэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор Н.Алтанхуягт хариуцлага тооцож огцруулахыг” шаардсан талаараа О.Магнай хэлэхдээ, Улсын Ерөнхийлөгч дараах дөрвөн тохиолдолд Ерөнхий прокурорт хариуцлага тооцох боломж байдаг. Үүнд: Өөрийх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгох, чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийдвэр тогтоол хүчин төгөлдөр болсон, биеийн эрүүл мэндийн улмаас ажиллах боломжгүй болсон зэрэг тохиолдолд хугацаанаас өмнө ажлаас нь чөлөөлөх ёстой” гэлээ.

Мөн дараагийн шаардлага болох “Долдугаар сарын 1-ний ардын бослоготой холбогдуулан, иргэдийг хомроглон баривчилж, бөөнөөр ял өгсөн явдалд улстөрийн намын заавраар хандсан Улсын еренхий прокурорын газрын хяналтын прокурор Гантулга, Улсын еренхий прокурорын туслах Бат-Орших нарт хариуцлага тооцож прокурорын байгууллагаас чөлөөлөхийг” хүссэн шаардлагынхаа талаар хэлэхдээ, “Та бүхэнд нэг зүйл хэлэхэд Ж. Батзанданг ганц худгийн урьдчилан хорих төвөөс суллагдаад гарч ирснийх нь дараа Хяналтын прокурор Гантулга тэрээр “Баянзүрх дүүрэг дээр ямар ч маргаан байхгүй шүү” гээд гарын үсэг зуруулаад гаргасан, мен намайг гарахад Сонгино-Хайрхан дүүрэгт маргааны асуудлыг дахин ярихгүй шүү хэмээн гарын үсэг зуруулсан юм. Иймд эдгээр асуудал ерөнхийлөгчид биш УИХ-ын бүрэн эрхэд хамаарагдах нь зүй ёсны хэмээн үзэж байна” гэлээ.

Дээрх шаардлагуудыг Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой байсан гэж ярьсан Ц.Шаравдоржийн талаар асуухад тэрээр хариулахдаа, “2008 оны сонгуулиар ард түмнээсээ муу дүн авч сонгогдоогүй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилдог нь туйлын буруу, хариуцлагатай албан тушаалд ийм хариуцлагагүй хүнийг томилсонд харамсаж байна” гэж хэлээд хэвлэлийн хурлаа өндөрлөлөө.

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ДАРАМТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Хурлын дараагаар ИХНХ-ны ерөнхий зохицуулагч О.Магнайгаас доорх асуултад хариулт авлаа.

-Эрх баригчдад хүргүүлсэн шаардлагын хариу заасан хугацаанд шийдэгдэхгүй бол цаашдаа яаж тэмцэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 19-нд бидний шаардлагын хариу авах эцсийн өдөр байгаа. Хэрэв шаардлагуудыг энэ хугацаанд шийдэхгүй бол УИХ, Засгийн газрын эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулна. Үүний дараагаар цаашдаа ямар хэлбэрийн тэмцлийг явуулах вэ гэдгээ шийднэ.

-Иргэний хөдөлгөөнүүдийг дэмжих иргэдийн тоо урьд үеэ бодвол багассан гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар?

-Үгүй, харин ч ихэсч байгаа. Өнөөдөр Монголын ард түмний 80 хувь нь ядуу амьдарч байна. Улаанбаатар хотод амьсгалах агаар ч алга. Эрх мэдэлтнүүдийн дарамт хэрээс хэтэрч, төрөөс төрсөн тэрбумтнууд нэмэгдэж, худлаа амладаг улстөрчид улам ихэсч байна. Иймд иргэний хөдөлгөөнүүд иргэдэд илүү хэрэгтэй байгааг мэдэж байна.

-Иргэдийн их хурлыг цаашдаа дахин явуулах уу?

-Мэдээж нэг их хурлаар асуудал шийдэгдэнэ гэж байхгүй шүү дээ. Дахиад олон их хурал болно.

П.Энхжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun киров легал ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в МосальсРºÐµ Купить ЛСД КостанаР¹ купить Героин ДалматоР²Ð¾ Что можно сделать из сухой конопли ДереалиР·Ð°Ñ†Ð¸Ñ и сильные головныРµ боли ДзятлавР° купіць МДМА Magdeburg Heroine kaufen ЗакладкР¸ таблетоРº в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Ciudad Real comprar metanfetamina Bastia acheter de la methamphetamine Экстазы ?ара?анды ??сатып алу Купить НаркотиРºÐ¸ в БугульмРµ миксы закладкР¸ харьков Suzuka??LSD ?????LSD купить Кокс КамбаркР° Saxtinsk metamfetaminin sat?p alw Когда ÑÐ¾Ð±Ð¸Ñ€Ð°Ñ‚Ñ Œ Ð¼ÑƒÑ…Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ‹ купить Твёрдый Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок Купить АмфетамР¸Ð½ в ТихорецРº ?????Hashish ????? ???????? ????????? Skanninge kop amfetamin Как Ð¿ÐµÑ€ÐµÐ¶Ð¸Ñ‚Ñ Œ ломку в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … acheter de lheroine en Baie-Comeau Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в МариинсРºÐµ buy methadone in Knoxville Ð¼ÐµÑ‚ÐºÐ¾Ð¼ÐµÑ ‚аминді Акк?л сатып алы?ыз Straubing Kaufen Sie Methamphetamin Абай Купить амфетамР¸Ð½ Булаево Купить ЛСД купить ГертрудР° ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ Mefedron Stepnyak sat?p alw Купить Первый Зарайск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Губахе КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв СеверовР¸Ñ‡Ðµ-куриÐ
IP:188.72.96.221  2018-06-07 00:09:21
dobsonz v5YUyr http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 04:31:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.