ДУУЧИД КИНОНД ТОГЛОЖ ЭНЭ УРЛАГИЙГ УНАГАЛАА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙНА

2010/03/18
Share |
Хүмүүс: Д Болд | 
ДУУЧИД КИНОНД ТОГЛОЖ ЭНЭ УРЛАГИЙГ УНАГАЛАА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙНА

Мэргэжлийн сургуулийг нь жүжигчний мэргэжлээр төгссөн нөхдүүд туслах дүрд хүч сорьж, рок поп гэдэг тогооны царайлаг нуруулаг эрхмүүд дэлгэцийн урлагт хүчтэй орж ирж байх шиг байна. Камертон Болд “Би чамд хайртай-2”-ын гол дүрд тоглож, 3-н охины Анхмаа, Киви хамтлаг, Агиймаа, Ану, Нара, Флаш хамтлаг, Татарын Заяа гээд жүжиглэсэн дуучдын жагсаалтыг гаргавал чамгүй урт дараалал үүснэ. Одоо тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа Татар төлөвлөгөө кинонд дуучин Амархүү тоглож байгаа гэнэ. Харамсалтай нь тэд кино гэдэг энэ дэлгэцийн том урлагт хүч нэмэр оруулж чадаагүй. Харин ч унагалаа гэх шүүмжлэлийн үгс цөөнгүй байна.

Ногоотой шөлийг нь ууж, ном энэ тэрийг нь уншаагүй л юм хойно хэдий нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмссөн ч дүрээ огт амилуулж чадаагүй бололтой. Наад захын жишээ л гэхэд Луйврын хот гэж сүртэй гэгч нь сурталчилаад байсан кино гэж үзсэн хүн өөрөө ичмээр кино юу зугаалганд яваа найзуудын хувийн бичлэг үү гэдэг нь мэдэгдэхгүй юм болсон байдаг. Мөн саяхан нээлтээ хийсэн Хайрлаж болох уу кинонд ч тэр Хасар Жагаа, Х түцийн Тэмка 2-оос өөр мэргэжлийн гэсэн тодотголтой хүн огт байхгүй. Хэлээ хазсан охидуудын бичлэг шахуу юм байна гэсэн хатуу шүүмжлэл ч сонсогдож л байна. Авууштай ганц нь мэдээж Камертон Болд гэх юм билээ.

Залуу жүжигчдийн мөрөөдлийн дүр ч гэж хэлж болох “Би чамд хайртай ”гэсэн гайхамшигтай киноны гол дүрийг тэр харин нэг их унагаагүй боломжийн гэгч нь тоглосон гэдэг. Харин бусад дуучин жүжигчдийн хувьд арай ч дэндүү дорд түвшинд тоглосон гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй л болов уу. Кино найруулагчид энэ дуучныг оролцуулбал хүн гайгүй үзчих болов уу гэж таамагладаг бололтой. Гэлээ ч гэсэн энэ нь эргэж хөл дээрээ босох гэж ядаж байгаа кино урлагаа унагах түвшин рүү явуулаад байна гэж ахмад найруулагчид толгой сэгсэрч сууна. Дуулж чаддаг бол дуугаа дуулна л биз.За яахав үнэхээр төрөлхийн унаган авьяастай бол хамаа алга. Түүнээс биш нүүрээ будахаас өөрөөр илүү гараад байх юмгүй нөхдийг хойш нь тавьж мэргэжлийн багш нарын гараар орсон хэдэн жүжигчдээ өөд нь татаж авах юмсан гэцгээж байна лээ шүү.

TV5

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.