Идэрчүүдийн 70 мянгыг ирэх сарын 1-нээс олгоно

2010/03/18
Share |
Хүмүүс:
Идэрчүүдийн 70 мянгыг ирэх сарын 1-нээс олгоно

Байгалийн баялгаасаа бүх нийтээрээ тэгш хүртэхийн тулд Хүний хөгжип сан"-гаас энэ жилдээ хүн бүрт 120 мянган төгрөг хуваарилахаар болоод буй.

Энэ оны нэгдүгээр хагаст багтаан эхний ээлжийн 70 мянган төгрөгийг тараана. Цагаан сарын өмнө ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 70 мянгаа гар дээрээ авсан бол үлдсэн хэсэг буюу идэрчүүд зургадугаар сарын 1 гэхэд мөнгөө авсан байх учиртай. өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс буюу хоёрдугаар улирал эхэлмэгц идэрчүүдийн 70 мянгыг тарааж эхлэх нь.

Одоогийн байдлаар мөнгө тараах бэлтгэл ажил болох дэвтэр, бүртгэлийн маягтаа бүрэн хэвлэж, эхнээс нь хөдөө, орон нутаг руу илгээж эхэлсэн байна. Хэдхэн аймаг л үлдээд байгаа бөгөөд энэ сарын 20 гэхэд бүх аймагт иргэдийн мөнгөө авах дэвтрийг бүрэн хүргүүлэх аж. Гэхдээ дэвтрийн бичилт 20-ны өдрөөс эхлэх эсэх нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргах нэрсийн жагсаалтаас шалтгаалах юм. Учир нь манайд хүүхэд, өндәр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага бий. Тиймдээ ч цагаан сарын өмнөх давчуу хугацаанд эдгээр иргэдийн 70 мянган төгрөгийг харьцангуй амжилттай тараасан гэж хэлж болно. Харин энэ удаа хишиг, хувь хүртэх хүмүүсийн бүртгэлийн талаархи мэдээллийн бааз манайд дутмаг учраас бүртгэлийн асуудал хариуцеан байгууллагын гарыг харахаас өөр аргагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэрсийн жагсаалтыг хэр түргэн бэлэн болгохоос хишиг, хувь олгож эхлэх хугацаа шалтгаална гэсэн үг. Нөгөө талаас мөнгө дамжуулан олгогч банк болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс цагаан сарын үеийнх шиг илүү цагаар бус ердийн цагийн хуваариар ажиллах гэнэ.

Гадаадад амьдарч, цэргийн алба хааж байгаа буюу хаяг дээрээ байхгүй, эзгүй хүмүүст хуулийн дагуу мөнгийг нь итгэмжлэхээр олгоно. Итгэмжлэхийг нотариатчаар тогтоолгох бөгөөд дараахь гурван тохиолдолд итгэмжлэл олгож аж. Тухайлбал, гадаадад байгаа иргэд Элчин сайдын яаман дээрээ очиж итгэмжлэх гаргаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан Монголд ирүүлсэн тохиолдолд наториатч итгэмжлэх өгнө. Нөгөө талаас гадаад руу явахаасаа өмнө итгэмжлэх авч болно. Мән нотариатч дээр биеэр очих боломжгүй хүмүүсийн итгэмжлэхийг гэрт нь очиж хийж өгөх гэнэ. үүний зэрэгцээ итгэмжлэх гаргах боломжгүй байлаа ч тухайн иргэний мөнгө Монголдоо иртэл нь хадгалагдаж л байна. Харин ял эдэлж байгаа болон асрамжийн газарт байгаа хүмүүст хувь, хишиг түгээх ажлыг тухайн хорих анги, асрамжийн газартай нь хамтран зохион байгуулах аж.

Мөн иргэний үнэмлэхээ авалгүй, өнөөг хүртэл улаан паспортоор биеийн байцаалтаа хийж буй иргэдийн хувьд энэ зөрчлөө арилгасны дараа л мөнгө таны гар дээр ирэх юм байна. Хишиг, хувь түгээх ажлыг иргэний бүртгэлийн төгөлдөршилтэй уялдуулан явуулахаар зорилт дэвшүүлсэн шүү дээ. үүний зэрэгцээ ямар ч бичиг баримтгүй иргэдийн харъяаллыг тогтоож, дахин үнэмлэх олгосны үндсэн дээр 70 мянган төгрөгийг нь өгнө.
Анхлан 70 мянган төгрөг тарааж эхлэх үеэр яригдаж байсан шиг хогны мөнгө төлөөгүй тохиолдолд мөнгийг нь өгөхгүй зэргээр ямар нэг нэмэлт шаардлага тавих, суутгал, хураамж авах ёсгүйг албаны хүмүүс онцолж байна.


Б.НОМИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Çàêëàäêè ðîññûïü â Ìåëåíêè Çàêëàäêè ýêñòàçè â ßíàóëå Êóïèòü ìåòîäîí â Ñåãåæå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Ðåóòîâå Êóïèòü Ìàðêè â Áîãîðîäèöê Лсд поганки Êóïèòü òðàìàäîë â Öèâèëüñê Çàêëàäêè ìàðêè â Õâàëûíñêå Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Âîëãîðå÷åíñêå Êóïèòü Ñêîðîñòü a-PVP âÞðüåâåö Êóïèòü çàêëàäêè ñòàô â Õàíòû-ìàíñèéñêå Êóïèòü çàêëàäêè MDMA â Êîçåëüñêå Çàêëàäêè áîøêè â ×óëûìå Êóïèòü ìåòîäîí â Áåëîêóðèõå Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Ìàãàñ Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Àáèíñêå Ñîëü â Êàøèíå Êóïèòü ìåòîäîí â Ðàäóæíîì Êóïèòü ñêîðîñòü â Ëåñíîé Êóïèòü ñîëü â Ùåëêîâå Ñîëü â Íåñòåðå Ñêîðîñòü â Ñàìàðå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Ìîí÷åãîðñêå Ãàøèø â Áîãîòîëå Êðèñòàëû â Âîëîñîâîì Çàêëàäêè øèøêè àê47 â Êàëà÷èíñêå Çàêëàäêè ìåòîäîí â Áàëàøèõå ЕвпаторР¸Ñ закладкР¸
IP:185.250.42.17  2018-09-26 10:51:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.