Д.Сүрэнхор Ганц худагаас чөлөөгөөр гарч ээжтэйгээ золгож, эхнэртэйгээ уулзжээ

2010/03/18
Share |
Хүмүүс:
Д.Сүрэнхор Ганц худагаас чөлөөгөөр гарч ээжтэйгээ золгож, эхнэртэйгээ уулзжээ

Тэрээр П.Даш, С.Отгонбаяр нарын "зочлоод" гарсан люкс камерт хоёулаа хоригдож байна

Олон улсаар эрэн сурвалжлагдаж байж, сая баривчилж авчирсан Д.Сүрэнхорын тухай дуулиан тасраагүй байна. Цагдан хорих төвийн сэжигтэнтэй уулзах өдөр лхагва гаригт тохиодог учраас манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр Ганц худаг дахь Цагдан хорих төвийг зорьсон юм. Хоригдлуудтай уулзах гэсэн иргэд нар бараадан эгнэн зогсох аж. Энэ өдрийг Цагдан хорин тө-вийнхөн “Эх үрсийн баяр” гэдэг юм билээ. Тэгэхээр Ганц худаг дахь Цагдан хорих төвд долоо хоног бүр “Эх үрсийн баяр” тохиож, хөл хөдөлгөөнтэй өнждөг бололтой. Бид Д.Сүрэнхорын эргэлтийг хүлээж, Цагдан хорих төвийн үүдийг хагас өдөр сахив. Түүнийг эргэж, өглөө хоёр ч “Ланд круйзер” маркийн машинтай хүмүүс ирээд явсан байна. Гэхдээ тэд ар гэрийнхэн нь биш, зарим албан тушаалтнууд, төрийн түшээ асан эрхмүүд байсан гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярив.

Түүнтэй дөрвөн жил уулзаагүй  ар гэрийнхэн нь  хүүгээ, ханиа эргэж тойрохгүй байгаа нь гайхашрал төрүүлж байсан ч тэд аль хэдийнэ уулзалдсан байжээ.

“Д.Сүрэнхорыг Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот”-ын онгоцноос буунгуут нь Ганц худаг дахь 72 цагийн түр саатуулах төвд шууд хорьсон.

Энэ хугацаа нь уржигдар өглөө дуусгавар болмогц Д.Сүрэнхор түр хугацаагаар буюу  таван ца-гийн чөлөөгөөр хотын төв дэх гэртээ харьж, дөрвөн жилийн турш царай, бараагаа хараагүй ээжтэйгээ золгож, эхнэртэйгээ уулзсан байна. Уулзалтыг цагдаа нарын хяналт дор  зохион байгуулсан гэнэ. Тэрээр өдгөө үргэлжлүүлэн хорих шийдвэрийн дагуу Ганц худаг дахь Цагдан хорих төвийн А корпусын 56 тоотод байгаа аж. Энэ өрөө нь чинээлэг, эсвэл өндөр албан тушаалтай сэжигтэн, яллагдагчдад зориулагдсан  бөгөөд дотроо диван, зурагт, ус буцалгагч гээд байхгүй зүйл байдаггүй аж. Тус камерт “Онцгой”-гийн С.Отгонбаяр, генерал П.Даш, Ч.Пэрэнлэй нар өмнө нь “зочилж байсан” бөгөөд өдрийн  3000 төгрөгийн төлбөртэй юм байна. Д.Сүрэнхор Дорноговь аймаг дахь Сулинхээрийн хилийн цэргийн ангид байлдагчийнхаа давсаг руу өшиглөж, амь насыг нь хөнөөсөн хэргээр шүүгдэж буй отрядын даргаар ажиллаж байсан хурандаа Б.Батболдтой нэг камерт хоригдож байгаа аж. Тэрээр чөлөөгөөр хариад ирснээс хойш Австриас өмсч ирсэн шар ногоон цамц, жинсэн өмднөөсөө салан бэлтгэлийн хослолоор “гангарч” бусад сэжигтэн, яллагдагчдаас тун чиг ялгарч байгаа гэнэ.

Зарим эх сурвалж түүнийг гоо сайхны мэс засалд орж, төрхөө өөрчилсөн хэмээн хэвлэлийн хуудаснаа бичих болсныг албаны эх сурвалж харин үгүйсгэж байлаа. Тэд  “Д.Сүрэнхор мөлчийсөн цагаан царайтай, том хамартай, хараа муутай бололтой онийж хардаг хүн байна лээ” гэц-гээв. Харин царайгаа нууж хаасан хууз сахал, ургаж сөрвийсөн үсээ өчигдөр хорихын үсчингээр за-суулжээ.  Түүнийг цагдан хорих төвийн нормын хоолыг голж,  идэхээс татгалзаж байгаа гэсэн мэдээ-лэл бий. Энэ нь өлсгөлөн зарласан хэрэг биш, харин дөрвөн жил идээгүй монгол хоол хурцдаж бай-гаатай холбоотой юм байна. Тусгай өрөөнд хоригдож байгаагийн хувьд тэрээр тусгай бэлтгэгдсэн, мах багатай хөнгөн хоол захиалан идэж байгаа аж. Д.Сүрэнхор гурван өмгөөлөгч хөлсөлж авсан бө-гөөд одоогоор гурав дахь мэдүүлгээ өгөөд байна. Бидний олсон мэдээллээр түүний өмгөөлөгчид бат-лан даалтаар гаргахаар хэл, хөлөө хүрэх газраар хөөцөлдөж яваа.  Харин хууль, хяналтынхан “Дөр-вөн жил эрэн сурвалжилж байж, сая нэг юм олсон хүндээ дахин молигодуулахгүй шүү” хэмээн ха-ширлаж байгаа сурагтай. Тэрээр ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлэн, албаны унаа машин, ажилтнуудын цалин хөлсөөр тоглож, улсад 180 сая гаруй  төгрөгийн хохирол учруулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 148.3, 150.3-т заасан үндэс-лэлээр хэрэг үүсгэн шалгаж байна.  Энэ нь заалт тус бүртээ 5-10 хүртэлх жилийн хугацаагаар хорих ялтай, хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд Өршөөлийн хуульд хамаарах боломжгүй юм

Д.Болормаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kigkjbdu % Username%, http://dear-angel.jp/m/redirec t.php?url=https%3a%2f%2fimgur. com%2fa%2fbwQiBiY%2fembed%3fpu b%3dtrue video_maker_pdf_download_free_ software_full_version_for_wind ows_7, http://www.discover-my-website .com/redirect.php?url=https%3a %2f%2fimgur.com%2fa%2fp8tDeQG% 2fembed%3fpub%3dtrue تحميل_برنامج_ترك يب_الصور_على_الا
IP:178.57.65.94  2018-11-30 22:36:06
lqiuuoikujc 8B5GL9fxfvfapvekte, [url=http://tgzwnimokojw.com/] tgzwnimokojw[/url], [link=http://sotryrvwcljt.com/ ]sotryrvwcljt[/link], http://ixaralxmitjz.com/
IP:5.188.84.43  2019-11-09 13:15:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.