Ирэх жилээс хүүхэдтэй болохоор төлөвлөсөн

2010/03/19
Share |
Хүмүүс: Э Оюумаа |  Ч Бат-Эрдэнэ | 
Ирэх жилээс хүүхэдтэй болохоор төлөвлөсөн

Соёлын тэргvvний ажилтан Э.Оюумааг биедээ баймгvй чадалтай хоолойтой хэмээн мэргэжил нэгтнvvд нь vнэлдэг.
Тэрбээр Монгол улсын гавьяат жvжигчин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран дуулсан хайрын тухай олон дуэт дуутай. Хамтран дуулсан цагаасаа хойш нэр холбогдсон тэд хамтдаа амьдраад гурван жил болж байгаа бєгєєд ирэх жилээс vр хvvхэдтэй болохоор тєлєвлєжээ. Тvvний яриаг хvргэе.

-Оюумаа дуучин маань ойрын vед нэлээд завгvй байгаа бололтой?

-Тиймээ. Удирдлагын академиа тєгсєх гээд зав муутай байлаа. Ер нь би урлагийн хvн гээд зєвхєн урлагаа дагнаад байж болохгvй шvv дээ. Тийм учраас сонирхолтой зvйлдээ суралцаж єєрийгєє хєгжvvлье гэж бодлоо. Харин саяхнаас шинэ уран бvтээлдээ орсон. Мєдхєн хоёр цомог маань гарна. Нэг нь ээжийн тухай есєн дуунаас бvрдсэн “Ижийдээ дуулах дуу” цомог. Нєгєє цомогтоо хараахан нэр єгч амжаагvй. Ээнээ бид хоёр хамтдаа ч уран бvтээлээ хийнэ, тус тусдаа ч уран бvтээлээ хийнэ гэж ярьдаг. Хамтарсан уран бvтээл нэлээд бий. Тvvн дээрээ удахгvй ажиллана. Бас Ээнээ Удирдлагын академийг магистраар тєгсч байгаа. Тиймээс уран бvтээлээ тvр хойш тавиад байсан юм. Мєн удахгvй шинэ цомог нь хэвлэлтээс ирнэ. Ер бид хоёр vр хvvхэдгvй байгаа дээрээ уран бvтээлээ хийхийн хажуугаар бас боловсролоо дээшлvvлээд авъя гэж зорьсон л доо.
-Та ямар ч vед жингээ бариад явдаг. Жаахан жин нэмье гэж боддог уу?

-Юуны тvрvvнд урлагийн хvн учраас vзэгчдээ хvндэлж єєрийгєє сайхан байлгах тал дээр анхаарах ёстой. Миний хувьд турах гээд хоол цайгаа сойгоод байдаггvй. Харин нэг, хоёр кг жин нэмэгдэж, хасагдаад л явж байдаг. Ємнєх жилээс эхлээд зєв хооллолт дээр анхаарч Herolife-ийн бvтээгдхvvнийг хэрэглэж байгаа. Дээр нь долоо хоногийн нэг єдєр мах хэрэглэдэггvй. Гоо сайхны хувьд Европын нvvрний тос болон vнэртэй ус, Солонгос энгэсэг хэрэглэдэг.

-Таны хувийн амьдралын талаар хvмvvс нэлээдгvй сонирхдог. Бат-Эрдэнэтэйгээ хамт амьдарч байгаа, vгvй гээд л?
-Би хувийнхаа амьдралыг олонд дэлгэхийг хvсдэггvй. Ээнээ бид хоёр гурван жил хамт амьдарч байна. Ирэх жилээс vр хvvхэдтэй болохоор тєлєвлєсєн.
-Бат-Эрдэнэ дуучныг гавьяат цолоо аваад гавьтай уран бvтээл хийсэнгvй, бас бор дарсанд шунаад байна гэсэн шvvмж нэлээдгvй гарч байсан?
-Бид ийм ярианд нэг их ач холбогдол єгєхєє больсон. Ээнээгийн хувьд архи уудаггvй гэдгийг хvмvvс мэднэ. Энэ хугацаанд сурч боловсрох тал дээр анхаараад уран бvтээлээ завсарласан тал бий. Ер нь хvнийг алдар цол авах цаг нь болоогvй гэж ярих нь дэмий санагддаг. Тєр тvмэн нvдээрээ хараад л єгч байгаа биз дээ. Бусад гавьяат болсон залуу уран бvтээлчдэд би баярлаж явдаг. Яагаад авч болохгvй гэж. Тэдэнд хийж бvтээсэн юм зєндєє л байгаа шvv дээ.
-Ингэхэд Бат-Эрдэнэ гавьяатыг 2012 оны сонгуульд нэрээ дэвшvvлэхээр одооноос бэлтгэж байгаа гэж сонссон. Энэ vнэн vv?
-Vгvй ээ. Тийм зvйл огт байхгvй. Хvмvvсийн ам дамжсан цуурхал яриа байх.
-Та хоёр олон хайрын дуутай. Магадгvй эдгээр дуунууд та хоёрыг улам дотносуулсан болов уу гэж бодож байна?
-Мэдээж хамтарч дуулж байгаа юм чинь сайхан хайрыг магтан дуулсан дуунууд л дуулна шvv дээ. Тухайлбал “Бvжиглэе”, “Хайрын танго”, “Залуу нас хайр”, “Хайрын шувууд ирлээ” зэрэг олон дуу бий. Тэр дундаас хамгийн анх дуулсан гэдгээрээ “Хайрыг хvндэтгэж яваарай” дуундаа дуртай. Одоо 40 гаруй дуэт дуутай болчихоод байгаа. Ер нь бидний дунд дандаа уран бvтээлийн яриа єрнєж байдаг. Наад зах нь бие биеийнхээ бичvvлсэн дууны анхны сонсогч нь болж зєвлєлдєх юм мунддаггvй шvv дээ.
-Мэдээж чєлєєт уран бvтээлчид гэхээр уран бvтээлээрээ єєрсдийгєє санхvvжvvлээд л явна биз?

-Нэг байгууллагад харьяалагдаж ажиллахаар цагт баригдаад єєрийн гэсэн уран бvтээлээ хийж чадахгvй шvv дээ. Чєлєєт уран бvтээлч байх нь зєвхєн єєрийн уран бvтээлээ дагнаж хийгээд явахад амар байдаг юм. Гэхдээ л бид цаг зав багатай.
-Та єєрийгєє хэр сайн эзэгтэй гэж боддог вэ. Гэр бvлтэй болоод удаагvй байгаа болохоор асууж байна л даа?

-Мэдээж эмэгтэй хvн бvр л сайн гэргий, сайн эзэгтэй байхыг хvсдэг. Миний хувьд ч ханьдаа халамжтай, ар гэрээ халуун дулаан уур амьсгалтай байлгахыг хичээж явдаг.
-Урлагийнхан танайхаар их орж гарна биз?

-Манай нийтийн дууныхан хоорондоо их эв нэгдэлтэй, бие биесээ ойлгож явцгаадаг. Тэдэнтэй бvгдтэй нь найз нєхєд. Дээр нь ахмад уран бvтээлчдэдээ дуугаа сонсгоод ямар болж, юун дээр анхаармаар байна гээд зєвлєгєє авах зvйл бишгvй гардаг юм.
-Хоёул уран бvтээл гээд явчихаар ар гэрийн ажил хоцрогдох тал гардаг уу?

-Гайгvй ээ. Хувийн ажил, уран бvтээлээ аль алиныг нь зохицуулаад явдаг болохоор энэ тал дээр санаа зовох зvйл гардаггvй.

-Таныг уран бvтээлч гэдгээр тань мэднэ. Харин амьдрал дээр Оюумаа гэдэг ямар хvн бэ?

-Би єєрийгєє хэнэггvй хvн гэж боддог. Гэтэл Ээнээ их дайчин шаргуу юмыг огт хойш тавьдаггvй хугацаанд нь хийж дуусгах дуртай. Мэдээж тийм хvний дэргэд байгаа болохоор яалт ч vгvй дагаад хийхээс єєр аргагvй. Магадгvй энэ дайчин чанар нь намайг татсан болов уу.

-Ямар vед уран бvтээлээсээ кайф авдаг вэ?

-Vзэгчдийн харамгvй алга ташилтаас кайф авдаг. Биднийг зохиолын дуу дуулж гарч ирсэн цагаас хойш vзэгчид сайхан хvлээж авч ирсэн. Одоо ч тэр хэвээр хvлээж авч байгаа. Энэ бvхэн бидэнд маш их урам єгдєг. Тийм учраас цаашид олон сайхан уран бvтээл хийж vзэгчдээ баясгаж баярлуулна гэж бодож байгаа.

-Зохиолын дуу дуулаад байхаар уртын дуу дуулах форм алдагддаг гэж ярьдаг. Тэ энэ тал дээрээ хэр анхаарч ажилладаг вэ?

-Тийм шvv. Нийтийн дуу дуулж байгаад уртын дуу дуулахад форм алдагдах тал бий. Гэхдээ байнга бэлтгэл сургуулилтаа хийгээд байвал гайгvй дээ. Цаашдаа уртын дуугаараа тvлхvv уран бvтээл хийхээр тєлєвлєсєн.

Д.Гэрэлт UB таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.