Д.Сүрэнхор хэргээ хүлээж эхэлжээ - Түүнийг хэн ийм замд хөтлөв -

2010/03/19
Share |
Хүмүүс:
Д.Сүрэнхор хэргээ хүлээж эхэлжээ - Түүнийг хэн ийм замд хөтлөв -

Д.Сүрэнхор анхны мэдүүл­гээ­рээ хийсэн хэргээ эхнээс нь хүлээсэн гэнэ. Эх сурвалжийн мэ­дээлснээр тэрбээр өнгөрсөн даваа гаригт авсан мэдүүлэгт бусдыг залилж, улсын мөнгийг хувьдаа завшсанаа зөвшөөр­чээ. Түүнийг гэр бүлийнхэн­тэйгээ уулзсан талаар зарим хэв­лэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа мэ­дээ­­лэл гэж цагдаагийнхан мэ­дэгдээд байна. Хэдийгээр ар гэ­рийнхэн нь уулзах хүсэлт гар­гасан ч одоогоор уулзуу­лаагүй байгаа аж. Төрийн мөнгийг хувьдаа завшиж, экс ерөнхийлөгч Н.Энх­­баярын эхнэрийн нэр дээр Швейцарийн “Swiss credit” банкинд олон сая ам.дол­ларын хадгаламжтай хэ­мээн шуугиан тарьж байсан Д.Сүрэнхор гэгч чухам хэн бэ.

Д.Сүрэнхорын амьдралын замд тээглэж торох юмгүй дар­дан явсан үе саяхан. Тэр­бээр ши­нэ Социал демикрат намын гишүүн болж улс төрд хөл тавь­сан нэгэн. Энэ намд хөтлөн оруул­сан хүн нь түүний ах Д.Нямсүрэн. Тухайн үед Д.Ням­сүрэн Социал демакрат намын санхүү хариуцсан даргаар нь ажиллаж байжээ.

Удалгүй Д.Сүрэнхор Энэт­хэг улс руу сургуульд сурахаар яв­жээ. Сургууль төгсөөд ирсэн за­лууг тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга З.Энх­болд “Булигаар” компанийн захирлаар томилсон байна. Улмаар МАХН-ын гишүүн бол­жээ. Энэ үед МАХН-ын нэр хүнд уналтад орж, У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын хэсэг за­луус нэгдэн МоАСЗХ-г байгуу­лав. Тухайн үед тус холбоо нэлээд хүчээ авч байжээ.

Үүний дараахан Н.Энхбаяр МАХН-ын  “Улаан сарнай хөг­жил” хөдөлгөөнийг байгуулсан байна. Хөдөлгөөний идэвхтэн ги­шүүдээр У.Барсболд, Г.Ший­лэг­дамба, Д.Загджав, Г.Дугар­жав нар байлаа. Мөн түүний дотор Д.Сүрэнхорыг ч гишүү­нээр татсан аж. Тус хөдөл­гөө­нийг Н.Энхбаяр МоАСЗХ-ны хүчийг сааруу­лахын тулд бай­гуулсан гэх яриа ч байдаг. Ха­рин хөдөл­гөө­ний идэвхтэн ги­ш­үүдийн хувьд Н.Энхбаярт ойртож, шадарлах далд санаа агуулж байсан гэх.

Нэг нам, хөдөлгөөнд бай­сан болоод ч тэр үү Д.Сүрэнхор Д.Загджав, У.Барсболд, Г.Дугар­­жав Г.Шийлэгдамба нартай дотно нөхөрлөж байв. Тэр дундаа Г.Дугаржавтай нэлээд зузаан байжээ.

Д.Идэвхтэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дар­гаар томилогдохдоо хоёр най­зыг албан тушаал ахиулсан юм. Тодруулбал, Д.Сүрэнхорыг МАХН-ын Олон нийттэй ха­рил­цах хэлтсийн дарга, Г.Дугар­жавыг Улс төрийн хэлт­сийн даргаар томилжээ. Дотны андын нэг Г.Дугаржав одоо Гадаадын хөрөнгө оруу­лалт­тай газрын орлогч даргаар ажиллаж байна. Гэтэл мань эр Д.Сүрэнхортой нэр холбогдчих вий, хэзээ дуудагдах бол гэхээс болгоомжилж байгаагаа дотны нэгэн хүндээ ярьсан гэнэ.

Албан тушаал ахиж, амьд­рал нь тэгш явсан түүнийг уруу зам руу хөтөлсөн хүн бол Д.Загд­жав гэх яриа байдаг. Тэрбээр Д.Сүрэнхорыг мөрий­тэй тоглоомын ертөнц рүү анх хөтөлсөн гэнэ. Мөрийтэй тог­лоо­мынх нь гарын багш болж тоглоомын амтанд гүнзгий оруулсан аж. Д.Сүрэнхор ч тоглоомондоо амтшиж албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгөөр гараа угаах болжээ. Эхнэр нь  ч тоглоомонд донтон нэгэн үе тоглож байсан гэх мэдээлэл ч байдаг. Д.Сүрэн­хор тоглоомонд толгойгоо мэ­дүүлснийхээ гайгаар “аавын хаалга” татсан нь энэ. Түүнд 148, 150 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Б.Ганбаатар бууны нохой гэж үү
 
Д.Сүрэнхорын талаар бүх мэдээллийг цуглуулж цагдаа­гийн байгууллагад өгсөн хүн бол Б.Ганбаатар гэдэг. Д.Сүрэн­хорыг ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажил­лаж байхад нь Б.Ганбаатар Тө­рийн захиргаа, удирдлагын газрын даргаар нь ажиллаж байжээ. Б.Ганбаатар Д.Сүрэн­хорыг эзгүйд ажлыг нь орлон хийх тохиолдол ч байсан гэнэ.

Гэтэл сүүлийн үед түүний та­лаар сөрөг мэдээлэл цацаг­дах болов. Хамт ажиллаж бай­сан дарга нарынхаа талаар хов зөөж, асуудал дэгдээж байсан гэх. Тэр ч бүү хэл, Б.Жаргал­сайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдохдоо Б.Ган­баатарыг ажлаас нь халсан байдаг. “Тэр шалчиганаж, хов зөө­сөн хүнийг хэлтсийнхээ даргаар ажиллуулахгүй” гэсэн үндэслэлээр халжээ.

Д.Сүрэнхорын талаар мэ­дээ­лэл цуглууж өгөх нь түүний ажил байсан ч үүний ард ямар нэгэн далд санаа байгаа гэх яриа чих дэлсэв. Өдгөө тэрбээр нэгэн хувийн компанид хэлт­сийн даргаар ажилладаг аж.

Л.НИНЖСЭМЖИД /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Зверево купить Ecstasy: Yellow Stars 350 mg Пучеж купить наркотиРºÐ¸ Саратов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ эйфоретР¸Ðº МефедроР½ ЧерепанР¾Ð²Ð¾ купить LSD-25 (HQ) 170мкг Героин в ЩёлкиноР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется ИсилькуР»ÑŒ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:5.101.217.137  2018-08-01 14:32:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.