Хүмүүс: Санжаасүрэн Оюун | |
Улс төрч хатагтай нараас хамгийн их эрэлттэй нь С.Оюун. Лидергүй гэж нэрлэгддэг энэ хатагтай хэдэн жилийн өмнө Буянгийн Жагаа, Эрэлийн Эрдэнэбат, АН гээд чамгүй олон хүнээс хамтрах, нэгдэх нийлэх тухай санал хүлээж авч байлаа. Нэгдэж нийлж, бас салж ч үзсэн. Тэгвэл хамгийн сүүлд Ногоон намын дарга Д.Энхбат түүнд “гэрлэх” санал тавиад байна. Намаа нэгтгэх Энхбат гишүүний энэ хvсэлтийг ИЗН хүлээж авч, ажлын хэсэг байгуулаад байгаа аж. Хамгийн гол нь тэд “Ногоон намтай ам бvл нийлбэл улстөрийн ямар vр дагавар авчрах вэ, Ногоон нам ямар vндэслэлээр нэгдэх хvсэлт гаргасан бэ” гэдэг талаар нарийвчлан судалгаа хийсний эцэст тодорхой шийдвэр гаргах гэнэ.