Дуучин Алтанцэцэг: Гавьяатын сургаар их ажилдаа оржээ

2010/03/22
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Дуучин Алтанцэцэг: Гавьяатын сургаар их ажилдаа оржээ

Дуучин Ж.Алтанцэцэг Монгол Улсын гавьяат жүжигчний сураг дуулджээ. Зүгээр суугаад гавьяат авч болохгүйг ухамсарласан тэрээр хувьдаа студи байгуулж, удахгүй ардын дууны цомог гаргав.
Ж.Алтанцэцэг өнгөрсөн амралтын өдөр
“Миний дуулсан ардын дуунууд” цомгийнхоо нээлтийг хийлээ. Тансаг зоогийн газарт хийсэн түүний хүлээн авалтад Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Д.Сосорбарам, яруу найрагч Ү.Хүхэлбаатар зэрэг олны танил хүмүүс, мөн Ж.Алтанцэцэгийн найз бизнесийн хүрээнийхэн хүрэлцэн иржээ.
18 дуутай “Миний дуулсан ардын дуунууд” цомгийг бүтээхэд хамгийн их тус хүргэсэн хүн бол Ж.Алтанцэцэгийн ангийн найз, “Түмэн эх” чуулгын дуучин Д.Бямбажав. Тэр рок попын дуучин найздаа ардын дууны ая дан зааж өгчээ.
Цомгийн өдөрлөгөөрөө Ж.Алтанцэцэг санхүүгийн бэрхшээл, ивээн тэтгэгчийн зовлонгоос ангижирснаа батлав. Тэр зөвхөн дуулж, бусдыг нь нөхөр нь амжуулдаг сайн ханьтай юм. Үүнийг нь хүрэлцэн ирсэн зочид ч бүгд мэддэг юм билээ. Дуучин бүсгүй хүчирхэг, уянгын дуунаасаа түр завсарлаж, ардын дуу руу орёон бол дараагийн алхам нь поп опера чиглэл гэнэ. Энэ бүхнийг тэр тун удахгүй зүүх Монгол Улсын гавьяат жүжигчин цолныхоо өмнөтгөл болгон хийж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.