Д.Батбаяр Монгол хүн мөн үү?

2010/03/22
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Д.Батбаяр Монгол хүн мөн үү?

Японы мэргэжлийн сүмогийн ертөнцөд нэгэн үе  “Лифтчин”, “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж асан  Кёкүшюзан Д.Батбаяр Япон-Монголын хооронд үе үе зочилж,  Асашёорюү Д.Дагвадоржийн тухай  үг зөөх болсон хэмээн  хэвлэлүүд шуугиж байна. Тухайлбал,  XXI зууны  Японы мэргэжлийн  сүмогийн анхны ёкозүна “Асашёорюү Д.Дагвадорж нэгэн эрийг шанаадсан хэрэгт орооцолдон   зодог тайлахаас аргагүйд хүрсэн.Зодог тайлахтай холбогдуулан сүмо бөхийн холбоо түүнд гурван сая ам.доллар олгохоор болсон билээ. Их аваргыг зодог тайлах хэмжээнд хүртэл шахалт үзүүлсэн Японы шар хэвлэлүүд одоо дээрх мөнгийг олгуулахгүй байхын тулд бүхнийг хийж эхэлжээ. Хэвлэлийн энэ дайралтад эрхэм гишүүн Д.Батбаярын үг ташуур өгчээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. 
Тодруулбал, “Монгол бөхчүүд хариуцлагагүй. Би тэдэнд зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа” гэх утгатай үгийг Кёкүшюзан нисэх онгоцны буудалд өөрийг нь тоссон  японы сэтгүүлчдэд хэлжээ. Харин энд ирээд “Би тэгж хэлээгүй” хэмээн мэлзсэн байх юм.  Их аваргыг  зодог тайлсанд баярлаж буй  Монгол хүн Д.Батбаяраас өөр байхгүй. Мэргэжлийн сүмод одоо ид барилдаж буй, 69 дэх их аварга,  хакухо М.Даваажаргал Д.Дагвадоржийг  зодог тайлах шийдвэр гаргасныг сонсоод нулимс дуслуулж байгаа харагдсан. Тэр нулимс дараа   өөрт  нь  ирэх ээлж, дарамт шахалтыг  мэдэрснийх байх. Ганц М.Даваажаргал ч биш монголчууд ингэж мэдэрч хүлээж авч байхад  хоёр орны хооронд, үг зөөн  чулуу өнхрүүлж  яваа “Лифтчин” Д.Батбаярыг Монгол хүн мөн эсэхэд эргэлзэхээс яахав.
 “Монгол бөхчүүд ер нь ха¬риуц¬ла¬га¬гүй. Би тэдэнд зориулсан хуулийн тө¬сөл боловсруулж байгаа” гэх утгатай үгийг кёкүшюзан нисэх онгоцны буу¬далд өөрийг нь тоссон  японы сэтгүүлч¬дэд хэлжээ. Харин энд ирээд “Би тэгж хэ¬¬лээгүй” хэмээн мэлзсэн байх юм.  Их аваргыг  зодог тайлсанд баярлаж буй  Мон¬гол хүн Д.Батбаяраас өөр байхгүй. Мэр¬гэжлийн сүмод одоо ид барилдаж буй, 69 дэх их аварга,  хакухо М.Да¬ваа¬-жаргал Д.Дагвадоржийг  зодог тай¬лах шийдвэр гаргасныг сонсоод нулимс дуслуулж байсан. Тэр нулимс нэг ёко¬зүна нөгөөгийнхөө зовлонг мэдэрч ойл¬го¬сон  бас дараа   өөрт  нь  ирэх ээлжит дବрамт ша¬хал¬тыг  мэ¬дэрс¬нийх. Ерөөсөө Д.Дагвадоржид ирсэн дарамт Монголын сүмочдын бүгдийнх нь зовлон. Тэдэнд ээлж дараалан ирэх дарамт. Зөвхөн Мон¬голоор зогсохгүй гадаадын бөх¬чүү¬дийг хүлээж буй хувь заяа. Ганц М.Да¬ваа¬жаргал ч биш Монголчууд ингэж мэдэрч хүлээж авч ба鬬хад  хоёр орны хооронд   чулуу өнх¬рүүлж  яваа “Лифтчин” Д.Бат¬баярыг Мон¬гол хүн мөн эсэхэд эргэл¬зэхээс яа¬хав.
Цагтаа Д.Батбаяр ч гэсэн зодог тайлж л байсан. Дэвжээгээ орхин зодог тайлах, уйтгар гуниг сүлэлдсэн  тэрхүү хо¬ромд сэтгэл үймрэхийн зовлонг  тэр би¬еэрээ туулсан  л байж таарна.  Ямар боловч тэдний хэн хэн нь зодог тайлсан. Гэхдээ хэн болохыг нь бяцхан харьцуу¬лаад үзье л дээ.  Асашёорюүгийн биеийн  өндөр 184 метр, жин 154  кг,  кёкүш¬ю¬заны хувьд  өндөр  180, жин 141.  Д.Даг¬вадорж мэргэжлийн сүмод барилдахдаа  669 удаа давж,  173 удаа унаж, 76 удаа өнжсөн бол  дээд  зиндаанд  596 удаа давж, 153 удаа унаж, 76 удаа өнжсөн.  Дээд зиндаанд 25  удаа түрүүл¬сэн их аварга. Д.Батбаярын хувьд мэргэжлийн сүмод 560 удаа  давж,  601 удаа унаж, хоёр удаа өнжсөн.
 Япончууд түүнийг  “Лифтчин” хэ¬мээн тун онож нэрлэсэн санагддаг. Мон¬голоор бол зөөвөрлөгч гэсэн утгатай үг л дээ. Сүмогийн дээд зиндаанд барилдаж байхдаа доод зиндааныхныг дээш нь гар¬гаж ирдэг, нэг ёсондоо найраа хийсээр ийм алдартай  болсон гэдэг. Тиймээс Д.Бат¬баяр  башёд унаж  байвал  Монголд эхлүүлсэн “Кёкюшү цамхаг”-ийн бүтээн байгуулалтад мөнгө орж  л байдаг,  эсрэгээрээ даваад эхэлбэл  хөрөнгө оруу¬лалт  нь зогсдог гэсэн яриа, хөөрөө гарч байв.  Өнөөдөр мөнөөх “Лифтчин” маань  Монголоос Япон руу  чулуу өнхрүүлж,   үнэ хүргэж яваа бололтой. Чулуу өнх¬рүүлэх  гэдгийг Я.Цэвэлийн толь бичигт “Муу хэлэх, хов ярих” гэж тайлбар¬ла¬жээ.  Японд очсон хэнбугай ч мон¬голын тухай нэг үг хэлээд мөнгө сааж бай¬даг гэх нь бий. Тэнд очсон монгол оюутнууд монгол орноо сурталчлан таниулсан, түүх соёлынхоо тухай бяцхан лекц уншаад л мөнгөтэй болчихдог тохиолдол бий. Гэхдээ Д.Батбаярынх өөр юм. Тэнд ид барилдаж байхад нь Японы нэгэн нэр¬тэй компани загвар өмсөгч Д.Пү¬рэв¬сүрэнг сурталчилгаанд тоглуулахаар  гэ¬рээ хийхдээ Д.Батбаяраас  асуухад  мөн л чулуу өнхрүүлж орхисон тухай хэв¬лэлээр гарч байв.
Өнөөдөр Н.Цэвэгням тэргүүтэй түүний  үеийнхэн  мэргэжлийн сүмод хүч үзсээр л байна. Д.Батбаяр  ч  ба¬рил¬даж л байх байлаа. Гэвч зөөвөрлөгч хийж, якуза  нартай нэр холбогдсон  гэсэн мэдээлэл чих халууцуулахтай зэрэгцэн  “Мэхний их дэлгүүр” маань урагшаа дайрч барилддаг дүрэмтэй сүмод  өр-сөлдөгчөө түрээд ирэхээр хойшоо ухарч тэнц¬вэр алдуулж унагаадаг болсноор “Мэхний ТҮЦ” болсон.  Удалгүй зодог тайлсан.
Японоос  нэлээд бийлэгжүү болж ирснийхээ дараахан хүү, охин хоёроо өнчрүүлж гэр бүлээсээ салсан. Энэ тухай   бичихээс ч ичмээр зуршилтай.  Түү¬нийгээ ид хав болгон гар утсандаа бичлэг хийн  таашаал авч байсан нь анхны эх¬нэрт нь баригдаж,  амьдралдаа  сэв суул¬гасан хэмээн  нэгэн сайтад дурдсан байв.   Өнөөдөр   дуу¬чин Т.Баясгаланг “Миний ханиа” хэмээн дуудаж, шоу цэнгүүнд хөтлөлцөж  очоод хамтдаа дуулдаг боллоо. Тэгвэл хоёрын хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн П.Буянбилэгтэйгээ япон монголыг доргиосон нижгэр хурим хийж бал сараа усан онгоцон дээр тэмдэглэж байсан нь саяхан. Д.Батбаяр П.Буянбилэгтээ дурлаад бүтэн таван цагийн турш утсаар ярьж, хайр сэтгэлээ илэрхийлж байв гэсэн мэдээ хэвлэлийн хуудсанд шарлаагүй хэвээрээ байна.  Сая¬хан болсон “Ардчилсан хүчний холбоо”-ны их хуралд  тоон дотор үсэг цохиж явна гэгчээр мөн л  Т.Баяс¬га¬лантайгаа хөтлөлцөөд  оччихсон  теле¬визээр ярилцлага өгч харагдсан. Цаашид УИХ-д мөр зэрэгцэн суухыг санаархаж явна хэмээн хуралд оролцогчид жиг, жуг ярилцаж  байсан.  Зөвхөн  тэд ч биш, тө¬рийн ажлыг  өнгө, мөнгөтэй хутгаж ойл¬годог, мөнгөтэй бол болчихно гэж бод¬дог  хүмүүс цөөнгүй. Гэхдээ дуучин нь дуучнаараа, бөх нь бөхөөрөө, наймаачин нь наймаачнаараа, улс төрч нь улс төрчөөрөө  явах  учиртайг  энд бичих илүүц, хүн болгонд ойлгомжтой билээ.  
Д.Батбаяр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон төрийн түшээ. Хуу¬лийн төсөл  боловсруулж УИХ-аар оруулан хэлэлцүүлэх, батлах эрхтэй эрхэм гишүүн.  Гэвч өнөөдрийг хүртэл түү¬ний санаачлан боловсруулж,  хэ¬лэлцүүлж батлуулсан   хуулийн төсөл олдсонгүй. Энэ тухай сонссон, дуулсан хүн гарсангүй.  25 дугаар суваг телеви¬зээс явуулсан  “Хэн нь хэн бэ” нэвт¬рүүлгийн санал асуулгад оролцогчдын  99 хувь нь “Даваагийн Батбаяр сүмо барилдаж болох л юм. Харин улс төрч биш. УИХ-д мөнгөөр лоббидож орсон ашиг сонирхлын зөрчилтэй хүн” хэмээн тодорхойлсон байна.
УИХ дахь алтны томоохон  лиценз  эзэм¬шигчдийн нэг нь сүмоч Д.Батбаяр. Түүний  эзэмшлийн “Кёкүшю Монгол холдинг” ХХК   Дар¬хан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт  Шаазгайт, Жалга 1,2 гэх 66.6 га талбайгаас алт олборлох /1996 оны  1-р сард олгогдсон, 396 тоот/ ашиглалтын лиценз  эзэмшдэг. 2009   оны эхний хагас жилийн байдлаар  гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүү¬лэг¬тээ  тус компанийн 51 хувийг эзэмшдэг  хэмээн дурджээ.
Өнгөрсөн онд манай улсын төсөв ихээхэн алдагдалтай гарсны ихэнх хувийг алтны уурхайнуудаас авах татвараа татан төвлөрүүлж чадаагүйгээс  хэмээн зарим гишүүн тайлбарлаж байв. Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д нэг бөх орж ирээд хуулиар хориглосон казиног Кёкшю цамхагтаа байгуулан Монголын улстөрч, бизнесмэнүүдийг покер тоглуулж, архинд живүүлж, хүүхэн шавуулж байхад бусд нь хөхиүлэн дэмжиж байгаа нь анхаарал татаж байна. Ийм хүнд УИХ-д суух эрх бий гэж үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.