Ц.Бавуудорж: Бичиж, туурвисаар л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа

2010/03/22
Share |
Хүмүүс:
Ц.Бавуудорж: Бичиж, туурвисаар л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.
-Гадаа хавар болоод сайхан байна. Хvн амьтны сэтгэл тэнийсэн энэ улиралд таны уран бvтээл ундардаг уу, Аль эсвэл арай єєр vv?
-Дєрвєн цаг гэдэг байгалийн vзэсгэлэнтэй энэ шилтгээг хvмvvн бидний vнэт хєдєлгvvр гэж боддог. Тэр дундаа хавар миний хувьд “дотоод дуун алдалт”-ын улирал байдаг юм. Хаврын намирсан зєєлєн єд¬рvvдэд дотооддоо бодол бодох л сайхан байдаг даа. Би яруу найргийн ертєнцийн хаалгыг татаад 20 дахь хавартайгаа учирлаа. Тийм болохоор урьд урьдынхаас илvv анир гvмхэн суух хавар юм шиг л санагдаж байна.
-20 жилийн ємнєх дэвэргэн vеэ эргээд нэг дурсвал?
-Залуу vеэ эргээд санахаар цаг хугацаа ямар богино, амархан єнгєрдєг юм бэ гэж єєрийн эрхгvй боддог. Миний бvсгvй хvний тухай єгvvлсэн шvлэг гуниглангуй єнгє аястай байдаг. Надад тэр тусмаа эрэгтэй хvний зvрхэнд бvсгvй хvний гоо vзэсгэлэн євдєлт єгч чаддаг гэж боддог. Гэхдээ тэр vед бvр илvv шvv дээ. Товчхондоо ийм л байна даа.
-Яруу найрагч Ц.Бавуудоржийн дотоод сэтгэлд яг одоо ямар шинэ санаа, бодол лугшиж байна?
-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгvй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нєхєр vнэн дvр, мєн чанараараа болор шиг гэрэлтэж байна даа. Vvнээс илvv шилдэг дvр тєрх, шидтэй санаа оноо надад хэрэггvй. Тус ч болохгvй гэдгийг зєн билэгтэй мэдэрч сууна.
-Утга зохиолын ертєнцєд 20 жилийг vдэж. Энэ хугацаанд таны vнэн дvр, мєн чанар ганхаж байв уу?
-Vгvй ээ. Цаашид ч ганхахгvй л гэж боддог. Туулсан замаа эргэн хараад дахиад зvтгэх хангалттай цаг хугацаа, орон зай байгааг мэдрэх бас сайхан л байна. Анхны шvлгээ тэрлэснээс хойшх мэдрэмжээрээ бvтээсэн хэдэн ном минь энэ хугацааны vнэ цэнийг тодорхойлох болов уу. 8-9 ном бий. Мєн англи,испани хэл дээр гурван ч ном минь орчуулагджээ. Энэ бvхнээс харахад дэлхийн хvн тєрєлхтєнтэй холбогдох мєнгєлєг утасны vзvvрийг сvвлээд авч амжсан ч юм шиг санагддаг шvv.
-Энэ жилийн “Болор цом” наадмын шvvгчээр ажилласан. Энэ наадмын чанар чансааг муулж ярих хvн болон байна?
-“Болор цом” яахав дээ. Утга соёлын нэг багахан чуулган шvv дээ. Иймэрхvv яруу найргийн чуулган байж байхад илvvдэхгvй л болов уу. Элдэв яриа хєєрєє гардаг л юм. Тийм ярианд чихээ дэвсээд явах биш. Надад мэдэх юм алга. Одоо бид “Монгол” гэсэн тодотголтой бvхнээ алдаж асгаж явна даа. Энэ цаг vед яруу найргаар амьсгалаад сэтгэлээ ариусгахдаа дургvйцдэг юмаа гэхэд ядаж тэр наадмаар уран тансаг монгол хэлээ сэргээгээд сонсчихдог байг л дээ. Єнєєдрийн монголчууд эх хэлээ таг мартсан байхаасаа ч сийхгvй салан задгай явна шvv дээ. Тийм болохоор “Болор цом”-д нэг их санаа зовоод яах вэ. Тэгснээс тєрсєн нутгийнхаа бор толгодыг хятадуудад хvрздvvлчихгvй юм сан гэдэгт л санаагаа зовоох хэрэгтэй шvv дээ.
-Та “Болор цом”-ын тайзнаа шvлгээ сойх уу?
-Уншилгvй яахав. Сэтгэлээсээ бичсэн шvлгийг минь таашаан хvлээж суудаг уншигчид цєєнгvй бий шvv. Тэднийхээ хvлээлтийн орон зайд шvлгэн цэцгээ шидэхгvй бол юм болох вэ. Уншигчид миний уран бvтээлээс Отгонтэнгэрийн арцаар ариулсан юм шиг ариусдаг, вансэмбэрvv цэцгийн vр шиг цэцэглэж чаддаг юм шvv. Яруу найргийн нандин авьяас мэдрэмжийг эртэй сайндаа би єєртєє бий болгоогvй. Монголын хєх тэнгэр, нар сарны надад єгсєн бэлэг. Тийм болохоор энэ чавхдасыг хєглєн дуугаргасаар байх “зарлиг” зvрхний минь гvнээс ундардаг гэх vv дээ. Бичиж, туурвисаар байгаад л єєрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа.
-Амар амгалангийн ай цуурай бол таны нэрийн хуудас. Бас “Монголын их амар амгалан” гэсэн шvлэг тань байдаг. Яг одоо та амар амгалан бодож сэтгэж чадаж байна уу?
-Монголчуудын нэгэн гайхамшигт чанар бол бэлгэдэл. Бэлгэдлээр орчлон хорвоогийнхоо харыг цайруулж, єргєсийг зєєллєж, харцыг номхруулж ирсэн. Магадгvй нvvдэлчин ард тvмэнд л оногдсон тэнгэр хурмастын хувь байх гэж боддог юм. Миний “Монголын их амар амгалан” шvлэг бол энэхvv монгол бэлгэдлийн vр уурхайг хадгалсан тийм л шvлэг шиг санагддаг. Ийм шvлгийг надад илгээсэн тэр цаг хугацаанд би бишрэн мєргємєєр санагддаг шvv. Амар амгалан гэдэг vнэ цэнэтэй зvйл. Монгол ч гэлтгvй дэлхий ертєнц маань уурссан арслангийн зулзага шиг л тєсєєлєгдєх юм байна шvv дээ. Гэхдээ би амар амгалангийн тухай хvvрнэсэн шvлгэндээ их хайртай. Иймэрхvv таалалтай яваа хvн чинь амар амгалан амьдралгvй яахав ээ, тийм vv.
-Яруу найрагчид хааяа хааяахан зоригоо чангалсан байгаа харагддаг. Таны хувьд шvлэг зохиох гэж сархад хvртэж байв уу?
-Сархад хvртэх соёлтой арга хэлбэрийг эзэмшсэн гэж зохиолч, найрагч нєхдєє хvндэлдэг юм. Тэднийхээ нэг нь гэж єєрийгєє бас дєвийлгєж бодно. Гэхдээ онгодоо оруулах гэж сархад хvртдэг гэх хуучны vгийг зєвшєєрдєггvй. Миний хувьд хамгийн цэвэр тунгалаг, хамгийн гэрэлтсэн vедээ л шvлгийн санаа оноог цулбуурдаж авдаг даа.
-Одоо хvн бvхэн л улс тєр яриад байна. Яруу найрагчид ч гэсэн тэгэх ёстой юу. Уран бvтээлээ ч гэсэн тэр зvгт хандуулах ёстой юм болов уу?
-Уран бvтээлчид тэр дундаа vе vеийн зохиолч, яруу найрагчид ямагт энэ эх орны тархи нь ,зvрх нь, алгадах алга нь, тосоод энхрийлэх гар нь болсоор ирсэн. Одоо ч тийм байгаа гэдэгт эргэлзэхгvй байна. Тийм болохоор улс тєр, соёл тvvх гэдэг зvйлийг салгаж ойлгох боломж байхгvй гэж боддог. Иймээс зохиолч найрагч бvхэн улс тєрч, эх оронч байхгvй бол болохгvй.
-Тэгэхээр сайхан сайхан, хэцvv бэрхийн аль алингаар нь л дуугардаг хvмvvс байх нь ээ?
-Уран бvтээлчдийг зєвхєн дотоод ертєнцдєє амьдардаг хувьчхан амьтас мэтээр єнгєц харж болохгvй л дээ. Ухаандаа эх орны торгон хил хязгаарыг цэрэг эрс буу бариад манадаг бол бичиг номын ажил эрхэлдэг бид vзгээ бариад vндэснийхээ хэл соёл, билиг оюуны хил хязгаарыг манаж тусгаар тогтнолын тєлєєнєє цаг агшин болгонд сэрэмж алдахгvй зогсож байх жишээтэй л юм л даа.
-Сvvлийн vед таниас бухимдалтай шvлэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг vv?
-Надад заяасан мэдрэмж бол уянгын аястай, дорнын агуулгатай vндсэн хєг аялгуутай юм шиг санагддаг юм. Энэ хорин жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бvтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шvлгээр илэрхийлэх боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх vv дээ. Харин ч гэгээлэг єнгєєр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх байх даа.
-Яруу найрагчид жаахан нас тогтоод ирэхээрээ vргэлжилсэн vгийн зохиол руу ордог шиг санагддаг. Таны хувьд тийм цаг хугацаа арай болоогvй л байх даа?
-Уран бvтээлч бvхэнд єгєгдєн байгалийн мэдрэмж авьяас цар нь янз янз байдаг биз. Миний хувьд бол яруу найргийн энэ ертєнцєд уянгын шvлгээр хаалгыг нь тогшиж, орж ирсэн. Гарахдаа ч тийм л бvтээлээр хаалгыг нь хааж цvvлээд чимээгvйхэн гарах ёстой хvн гэж боддог юм. Тэгэхээр яруу найрагт vнэнч байх гэсэн ийм л их єндєр найдвар тавьдаг хvн дээ би.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas ЗакладкР¸ спайс россыпь в Мытищи ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ смесь спайс купить россыпь в ЧеркессРºÐµ Марки по закладкР°Ð¼ Стаф в Калач-на- доне Купить АмфетамР¸Ð½ в Емва MDMA в Ялте Купить закладкР¸ шишки в АрдатовРµ Метадон в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ закладкР¸ скоростР¸ питер Test Pass Detox Value Pack For Extreme Levels Что делать если поймали с наркотиРºÐ°Ð¼Ð¸ Купить Марки Чердынь Купить Гаштет ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐ° Купить Гашиш в НиколаеР²ÑÐº Купить морфин ПолярныРµ Зори Лирика в Могоче Купить lsd в Великие Луки Купить героин в Видное Купить Пекс Мирный Купить НаркотиРºÐ¸ в ЧернушкРµ Купить бу телевизР¾Ñ€ лсд ЗакладкР¸ MDMA в БелоярсРºÐ¾Ð¼ Купить закладкР¸ гашиш в Соколе Как продать амфетамР¸Ð½ по закладкР°Ð¼ Купить БеладонР½Ñƒ Урень Купить Гаштет Шелехов Купить МЁД КувшиноР²Ð¾ Купить героин в ТырныауР· Спайс россыпь в Рыбном ЗакладкР¸ бошки в Урусе-ма
IP:141.101.132.222  2018-04-06 06:42:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.