Хүмүүс: Campbell Naomi | |
Британы сүпер модел, амьд домог, үзэсгэлэнт “хар ирвэс” Naomi Campbell хөл хүнд болсон гэнэ шүү. Naomi-г өнгөрсөн жилээс хойш болзож байгаа оросын олигархи Владислав Доронинтой гэрлэхээр хуримын даашинзаа “Dolce & Gabbana” загварын ордноор урлууллаа хэмээн дэлхий даяар шуугиж байсан. Харин түүний төлөөлөгч хосуудыг гэрлэхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч модель бүсгүй тэрбумтан эрийн хүүхдийг төрүүлэхээр шийдсэн бололтой. 39 настай модель бүсгүй найз залуугийнхаа нутагт тун удахгүй амаржихаар бэлтгэж байна. Үргэлж л ямар нэгэн “боёбик” сураг дуулгаж байдаг “рембо” хатагтай үрийн зулай үнэрлэж хэсэг хугцаанд ч болов “хар ирвэс” хочноосоо хагацах нь байна шүү.