МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нийтийн дуучдаа зангидна гэв үү

2010/03/23
Share |
Хүмүүс: Ч Бат-Эрдэнэ | 
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нийтийн дуучдаа зангидна гэв үү

Хослон дуулсаар байгаад нэг гэрт орчихсон Э.Оюумаагаа эрдэм номд уруу татаж яваа Ч.Бат-Эрдэнэ гавьяат урлагийн ажлаа ч амжуулж явна. Менежментийн хүчээр олонд танигдсанаа хаа ч нүүр бардам хүлээн зөвшөөрдөг тэрээр Монголын урлагийн ч хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго урдаа тавин ажиллаж буй гэнэ. Тэрчлэн “Монголын урлагийн менежмент” гэх номоо гаргаснаа эхний алхам гэж тодотгоно лээ. Одоо тэрбээр нэр хүнд нь навс унаад буй нийтийн дуучдаа зангидаж уран бүтээлд нь шинэчлэл хийхээр шийдсэн аж. Нэг салбарын журмын олон нөхөд нь өөрсдөө хэчнээн гүйгээд, зүтгээд тусыг эс олсон тул хамгийн менежментлэг Ч.Бат-Эрдэнийнх нь шалгарсан менежмент юу байхыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ лээ. Урлагийн менежмент гэж юу байдгийг практик дээр өөр дээрээ туршиж улмаар ном хүртэл гаргасан гавьяатад тийм ч хэцүү ажил биш биз ээ.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.