Хүмүүс: Lopez Jennifer | |
Хэсэгхэн хугацаанд нам гүмхэн байсан дуучин Jennifer lopez ирэх 4-р сард өөрийнхөө бие даасан шинэ цомог болох “Love” цомгоо гаргах гэж байна. Дуучин бүсгүй маань шинэ уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа эхлээд шинэ дуунуудаа бичиж шилдэг дуунуудын хамт цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байсан ч продюсертайгаа удаан ярилцсаны эцэст цоо шинэ шинэ дуунуудаас бүрдэх цомгоо гаргахаар төлөвлөжээ.Саяхан түүний шинэ цомогт орсон анхны дуу болох дуучин Pitbull-тэй хамтарсан “Fresh out the oven” дууны клип цацагдсан бөгөөд Jennifer lopez ярихдаа: клипэнд маань жинхэнэ Jennifer lopez биш тайзан дээрх J.lo гарч байгаа. Би Beyonce шиг бүх цомгоо өөрийнхөө тайзан байдаг J.lo-гоор бичүүлэхгүй. Зөвхөн клипэнд маань л гарах болно.Харин цомог гэдэг бол миний ямар хүн байдгийг жинхэнээсээ илэрхийлэх толь минь байдаг юм хэмээжээ. Эцэст нь тун удахгүй түүний шинэ клип цомогт орсон “Louboutins” дууны клип хийгдэх гэнэ.
Inet.mn