Хүмүүс: Содтуяа | |
Тун саяхан мисс Ч.Содтуяагийн экс нөхөр Чингүүн өөрийн буруугаас биш охиныхоо ээжийн болж бүтэхгүйгээс л болж хамтын амьдралдаа цэг тавьж байна хэмээн нэгэн сонинд ярилцлага өгсөн юм даг. Байнга л эргэж буцаж, ухаарч, гэгээрсэн дүр үзүүлдэг модель залуугийн занг гайгүй сайн мэдэхийн хувьд мисс бүсгүй харин ч амирлангуйгаар тэр хүн өөрөө надаас салсан гэж байгаа бол би одоо торноос гарч байна хэмээв. Тэр ч бүү хэл Чингүүний ярилцлагын үг үсэг болгонд няцаалт өгч, өөрийгөө өмгөөлөхдөө охиныхоо аавыг хөөрхөн дөнгөөд авсан байна билээ. Ямартай л архи пиво огт уудаггүй, ганц удаа уухад л хэдэн сарын хөдөлмөр минь ор мөргүй алга болдог хэмээн ярьсан загвар өмсөгч залууг шал согтуу шөнө дөлөөр ирж зовоодог байсан нь ганц хоёроор ч тогтохгүйн тул тэрээр ихэд бүтэлгүй нөхөр байсан нь илчлэгдэв. Юутай ч хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн модель Чингүүний үл бүтэх ярилцлагын авиа амьсгаа нь хүртэл худал байсныг мисс Содтуяа ийн залруулсан байна шүү.