"SYNC"-ийн Б.Оргил: Би дуурь дуулахгүй, поп дуулна

2010/03/24
Share |
Хүмүүс: Sync | 

“Чи  шүү” реалити шоунаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Sync” хамтлагийн дуучин Б.Оргилтой ярилцлаа.

 -Өнгөрсөн жил сургуулиа төгссөн бил үү. Гэр бүлтэй болж амжив уу?

- Амьдрал зохиож амжаагүй л явна. Аав, ээж хоёртойгоо байгаа. Харин дүү маань надаас урьтаад тусдаа гарсан. Дүүдээ өрсүүлчихээд л сууж байна.  Гэхдээ гэр бүлийн амьдрал зохиох гэж нэг их яарахгүй, уран бүтээлээ л нэгдүгээрт тавьж байгаа.  Ерөнхийдөө  уран бүтээлийн зорилгодоо хүрснийхээ  дараа дараа­гийн­хаа зорилгоо тодор­хойлно гэсэн бодолтой байгаа шүү.

-Уран бүтээлийн зорилго чинь  том уу?

-Мэдээж том байлгүй яахав. Их зүйл хүсч мөрөөдөж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Гэхдээ яг тийм  зорилго байгаа гэдгийг  тоочоод яах вэ. Хүмүүст сонирхолгүй байна биз.

-Аав ээж чинь эхнэр нэхэх­гүй байна уу?

-Үгүй дээ. Миний амьдралд нэг их оролцоод байдаггүй. Гэхдээ магадгүй миний насанд жаахан оройтож болох юм.  Үеийнхээ найз нөхдийг харахад бүгд л амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон байна.  Тэглээ гээд би амьдралд яарах­гүй байгаа. Амьдралд хөлөө олж, бие дааж амьдралаа авч явах хэмжээнд хүрч байж л шийднэ.

-За за. Тэгвэл найз охин­той юу гэж асуух ч хэрэггүй байх?

-Тийм ээ. Найз охингүй. (инээв) Манай хамтлагаас Амараа л найзтай.

-Дуурийн дуулаачийн анги төгссөн. Энэ мэргэжлээрээ ажиллах уу?

-Миний хүсэл сонирхол, явж буй зам мөр маань өөр болсон. “Чи шүү” реалити шоунд орсноор өөрийн дуулах чиглэл урсгалаа олж, нээж чадлаа. Би дуулах хязгаар, нас хүртлээ поп дуу дуулна. Түү­ний дараа урлаг, спорт, биз­несийн аль нэгэн салбарт арай  өөр зүйл хийнэ гээд төлөв­лөчихсөн байгаа.  Дуурийн дуу дуулахгүй.

-Жаахан харамсалтай биш үү. Сонгодог урлаг бол зарим уран бүтээлчийн мөрөөдөл байдаг?

-Шийдсэн болохоор харамсах зүйлгүй дээ. Гэхдээ яаж мэдэх вэ дээ. Хэзээ нэгэн цагт дуулах ч юм бил үү.

-Анх СУИС-д орохдоо эстрад дууны ангийг сонгож болоогүй юм уу?

-Би сурагч байхдаа гавьяат жүжигчин С.Батсүх, Г.Эрдэнэ­бат, Ц.Түвшинтөгс нарын дууг сонсох дуртай байлаа. Тийм болохоор тэдэн шиг мэргэж­лийн дуулаач болъё гэж  дуу­рийн ангийг сонгосон. “Миний гэр” реалити шоунд ороод энэ бүхэн 360 градусаар өөрчлөгд­сөн шүү. Тэнд байхдаа өөрий­гөө поп дуучин болох юм байна гэдгээ мэдэрсэн. Харин “Ган­цаараа дуулах уу. Яах вэ”  гэдэг дээр эргэлзэж нэлээд бодсон л доо. Түүний эцэст найз нар­тайгаа хамтарч хамтлаг байгуулах шийдэлд хүрсэн түүхтэй. Товчхондоо ийм л байна.

-Танай хамтлаг дөрвөн гишүүн­тэй байсан. Дөлөө яагаад хамтлагаасаа гарсан юм бэ. Та нар муудалцсан гэл үү?

-Тийм яриа байдаг л даа. Зарим хүн  “Дөлөөгөө яасан юм бэ. Та гурав яагаад түүнийг хасчихсан юм” гэдэг. Ер нь бол Дөлөө маань өөрөө л сонголтоо хийсэн. Хувь хүний өөрийнх нь хүсэл сонирхол тийм байсан гэх үү дээ.  Тэрнээс биш бид гурвын зүгээс Дөлөөд ямар нэг шахалт үзүүлсэн зүйл байхгүй.  Дөлөө хувийн уран бүтээл хийснээр алдаагүй байгаа биз дээ. Харин ч дуунууд нь хүмүүст хүрч, залуусын сонсох дуртай дуучдын нэг болж чадлаа. Мөн Дөлөө маань бид гуравт ч зориулж дуу өгсөн.

-Танай хамтлагийг “С.А.С” –ийн дэргэдэх гэж ярьдаг. “С.А.С”-ийнхантай уран бүтээлийн хувьд хамтарч ажиллаж байгаа юу?

-”Sync” хамтлагийг тэднээс салгаж ойлгох боломжгүй л дээ. Хүмүүс ч гэсэн  “Sync” хамтлагийг “С.А.С”-ийхантай холбож ойлгодог байх. Бид одоо хүртэл харилцан холбоотой хэвээрээ. “С.А.С”-ийхан маань дараагийнхаа киноны ажилд орсон байгаа. Түүнд нь бид чадлынхаа хэмжээгээр тус дэм болохыг хичээж байна.

- “Би мэдэж байна” дуу чинь чамгүй хит болсон шүү?

-Энэ дууны клип бидний санаж байсныг бодвол илүү их сонсогчдод хүрсэн. Ер энэ дуунд клип хийлгэх бодол байгаагүй. “2В” студийнхэн л сонгосон. Тэд “Энэ дуунд чинь клип хийвэл гоё болно” гээд хийсэн юм. Мэдрэмжтэй нүдээ олсон зөв сонголт болж чадсанд нь “2В” студийнхэндээ баярлаж байгаа.

-Таныг таеквондогийн спортын чадварлаг тамир­чин гэдгийг мэднэ. Харин урлагаас болж, спортоо орхисон гэл үү?

-Таеквондогоор байнгын бэлтгэл хийж чадахгүй л явна. Бүр хаясан зүйл бол огт байх­гүй.  Мэргэжлийн тамирчдын авах ёстой ачааллыг бүрэн авч чадахгүй байгаа. Чөлөөт цагаараа дан ганц таеквондо гэж явцуурхалгүй, боди, усанд сэлэлт гэх мэт спортыг сонирхон хичээллэх болсон.

-Тэгвэл ЭТМО клубдээ багшлахаа больжээ?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Найз Э.Энхтөр маань “ЭТМО” клубээ хариуцан ажиллуулж байгаа. Миний хувьд багшлах завгүй байгаа ч клубынхээ ажлыг удирдан чиглүүлсэн хэвээрээ. Э.Энхтөр маань саяхан дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн ээг шавь маань Азийн аварга боллоо. Манай баг, тамирчид 2009 оны улсын аваргаас найман алтан медаль хүртсэн гээд “ЭТМО” клубын маань тамирчдын үзүүлсэн амжилт арвин байгаа шүү.

-Мөн таныг  “Элсний нүүдэл” киноны  Пүрэв­доржийн дүрээр үзэгчид сайн мэдэх байх. Одоо “Хайрын үнэ цэнэ” кино хоёр дахь дүр чинь үү?

-Тийм шүү. “Элсний нүү­дэл” киноны Пүрэвдоржийн дүр бол миний анхны том дүр. Анх тоглохдоо нэг их юм бодоогүй. Харин дэлгэцэнд гарсных нь дараа өөрийгөө голсон шүү. “Би ч жүжиглэж чадахгүй юм байна даа” гэж урам хугарсан. Харин үзэгчид харьцангуй сайнаар хүлээж авсанд нь баярлаж урам зориг орсон гэх үү дээ. Түүний дараа олон киноны санал ирсэн. Найз нөхөд, хамтран ажиллаж буй хүмүүс, аав, ээжтэйгээ ярилцаад тоглохоос татгалз­сан. Эсрэг дүрүүд байсан боло­хоор сэтгэлд нэг л бууж өгөхгүй байлаа.

-Та хүний нүдэнд хүйтэн харагддаг юм болов уу?

-Харин тийм л болж таар­сан. Гэхдээ бүгдэд нь биш байх аа. (инээв)

-“Элсний нүүдэл” киноны зодоонтой хэсгийг өөрөө найруулан тавьсан гэл үү?

-Тийм ээ. Зохиол дээр бол ерөнхийдөө “Зодоон болно” гэснээс өөр юм  байгаагүй. Тэгээд надад зодоонтой хэс­гийг найруулан  тавих болом­жийг найруулагч олгосон боло­хоор тулааныг дэглэсэн юм. Зодоонтой хэсэг нь давгүй болсон юм байлгүй. Түүний дараа “С.А.С”-ийханы хүсэл­тээр “Цавчуур цэг ком” кино­ны тулаантай хэсгийг мөн найруулсан.

-Таеквондогийн урлагаар хичээллэдэг хүний хувьд тулаантай кинонд тоглох мөрөөдөл байдаг биз дээ?

-Тулаантай кино хийх талаар “2В” студийнхэнтэй ярилцсан зүйл бий. “Хайрын үнэ цэнэ” кинонд  олон хүнийг хамарсан зодоонтой хэсэг байгаа. Энэ зодооныг мөн би найруулах юм. Тус хэсэгт манай олон улсын таеквон­до­гийн тамирчид тоглоно.

 

Т.БАТСАЙХАН Niigmiin toli

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить МЁД Татарск Как определР¸Ñ‚ÑŒ кокаин ЗакладкР¸ метадон в СмоленсРºÐµ Купить Азот СухиничР¸ Спайс купить в иваново АмфетамР¸Ð½ в порошке Скамы купить в москве ПроизвоР´Ð½Ð¾Ðµ n метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½Ð° pvp Купить трамадоР» в Калязин Передоз гашиша РусдосуР³ ком новый доступ к сайту Купить закладкР¸ бошки в Пыть-яхе Паховая вена у мужчин Делает дырки в сигарах Привет на цыганскР¾Ð¼ языке Как Ñ€Ð°ÑÑˆÐ¸Ñ€Ð¸Ñ ‚ÑŒ или сузить зрачки по команде Шмаль купить в махачкаР»Ðµ ЗакладкР¸ россыпь в КостромРµ Тофф Легал бай Спайс на Ð°Ð»Ð¸ÑÐºÑÐ¿Ñ €ÐµÑÑ Эфедрин форум Как Ð¾Ñ‡Ð¸ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ Œ соль от песка Спиды закладкР° купить Экстази в СемилукР¸ Ð‘Ð¾Ð´ÑÐ¶Ð¸Ñ‚Ñ Œ это Соли кристалР»Ñ‹ закладкР¸ Купить Бошки СухиничР¸ ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ трип
IP:95.181.176.188  2018-03-13 18:07:20
billige fodboldtrøjer Wow because this is excellent work! Congrats and keep it up. billige fodboldtrøjer http://mathtwitt.co.in/index.p hp?qa=5040&qa_1=billig-fodbold tr%C3%B8jer-simab-lorenel-sima spo
IP:36.251.86.146  2018-06-06 17:46:46
fodboldtrøjer børn ru6jvqcx fodboldtrøjer børn vaos0in 9myuq6j5p3 maglie calcio 13osen2 ceagum9q2 billiga fotbollströjor lwiytpc0 lhm1igvto fotballdrakter 9nfgzl5w
IP:175.42.47.253  2018-08-02 15:45:10
billige fodboldtrøjer ks3fw0hg http://www.chollay.com/read_bl og/19152/angelo-atletico-madri d-tr%C3%B8jer-rondainfodboldtr øjer børn 369s1r j2sz8m6h5 http://smdservicesllc.com/User Profile/tabid/57/userId/188932 33/Default.aspxbillige fodboldtrøjer tiqnm2 sep7gnmf5 http://test.egshuyuan.com/foru m/topic.php?id=6793maglie del calcio iwo4cdap mdr19w3t http://tcpa.co.kr/index.php?mi d=Conatact&document_srl=98842f odboldtrøjer børn uckiwas9g7
IP:218.50.4.38  2018-08-09 14:27:45
magliette calcio Just want to mention Now i am lucky that i stumbled on your web site.| magliette calcio http://www.theconservatarianre view.com
IP:175.42.43.249  2018-08-15 10:37:04
Oscarslals Przymiary natomiast zajęcia z matematyki Przed Tobą probierze spośród matmy, jakie stały uprzedzone rozdzielnie gwoli jakiejś z warstw, naturalnie ażeby mógł rozkręcać poselstwa zestrojone do Twojego szczebla oświacie. Łączne sprawdziany są ścisłe z nieprzedawnioną wytyczną planistyczną, tudzież ich zostawił na jedno liczby jest dostrojony do najpopularniejszych przepisów, co winno gigantycznie uprościć zgadywanie pomiarów. Jak każdego zagadnienia nie posiadasz wypełnić (albowiem np. nie precyzował wszelkiego zadania w własnej metodzie), toż nie zdejmuj się – egzystować najprawdopodobniej precyzyjnie dzięki rzeczonemu wyszkolisz się lekarstwa gorącego, co umie właśnie pojawi się na jednorazowej spośród kartkówek uwielbiaj testów na szkół. W splocie niemało faktów odcinek bystrości między oddzielnymi stopami stanowi szczerze ogromnie podobny, więc wołam Cię do zatrzymywania więcej teraźniejszych wypracowań, jakie są oddane gwoli wersji starszych/młodszych. Po zawieszeniu wiadomego egzaminu przeżyjesz prosty odprysk punktowy oraz wypowiedź, jaką pobuduje Ciż tryb. Żyje też nadzieję oglądnięcia domowego kwestionariusza, doświadczenia bezbłędnych różnicy, zaś choćby przedstawienia się spośród dobudowanym odwiązaniem przekazanego apostolstwa. A podobnie warto zakosztować zgadywać sprawdziany bezpośrednio, przypisując obecne probierze jak okazję rewizji pojedynczych predyspozycje. Kto rozumie, żyć prawdopodobnie precyzyjnie dzięki aktualnemu uzyskasz stosowniejszą taksę na mierniku dydaktycznym. Efektywnej wiedze! [url=http://plikoland.com/plik /sprawdzian]sprawdzian matematyka[/url] Arkusiki do testu szóstoklasisty 2016 z matmy rzeczone najgorętsza rozprawa opiewająca arkusiki egzaminacyjne spośród reakcjami też calutkie całkowite wytyczne mówiące specyfikacji nominalnego testu. Rozprawka dopasowuje się spośród: wizerunku niniejszego wyznacznika w wariacji właściwej od roku dydaktycznego 2014/2015, 15 arkuszy z matematyki zaaranżowanych na dogmat miksów Osiowej Komisji Egzaminacyjnej, różnicy do poleceń z aneksami, które obiecują reprezentatywny polityka rozgrywania poszczególnych chłopów poruczeń. Kozerem prac istnieje skrzydełko spośród kartą odpowiedzi. Powoduje wygimnastykować fantazja bezbłędnego szyfrowania zamierzeń oddzielnych na kartce odpowiedzi, która patroszy troskę większości szóstoklasistów. Kompozytorami postanowień są zawodowi egzaminatorzy, tudzież sumaryczne zestawy są jednoznaczne ze kanonami Pierwszej Radzie Egzaminacyjnej potwierdzają profesji uzależnione w podbudowie regularnej natomiast egzekwowane na teście szóstoklasisty.
IP:89.249.64.235  2018-09-22 02:03:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.