СТА Ж.Оюундарь: Ээждээ нөхрийнх нь оронд нөхөр болж, найзынх нь оронд найз болсоор өдийг хүрсэн дээ

2010/03/24
Share |
Хүмүүс: Оюундарь | 
СТА Ж.Оюундарь: Ээждээ нөхрийнх нь оронд нөхөр болж, найзынх нь оронд найз болсоор өдийг хүрсэн дээ

Харийн шоронд ял эдэлж буй дөрвөн бүсгүйн хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйг харуулсан “Би эр хүнд хайртай” хэмээх жүжиг тавигдаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү жүжигт ухаантай, боловсролтой, хүний төлөө өөрийнхөө бүхий л үнэт зүйлээ бэлэглэхэд бэлэн нэгэн бүсгүйн төлөөллийг бүтээсэн СТА жүжигчин Ж.Оюундарьтай уулзаж ярилцсан юм. Түүнийг Монголын тайз дэлгэцийн алтан үеийн төлөөлөл, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.

-Тань руу ярилцлага авъя гээд залгах үед ямар араншинтай хүн утсаа авах бол хэмээн догдолж байлаа. Гэтэл та их энгийн хүн юм аа. Анх удаагаа тантай ярьж байгаа хэрнээ л хэзээний танил юм шиг сэтгэгдэл төрлөө...
-Тийм байна уу? Би ер нь нийтэч байх дуртай хүн л дээ. Би хувь хүнийхээ хувьд их зөөлөн араншинтай. Олуулаа өссөн болоод ч тэр юм уу ганц чихэр байсан ч олуулаа хувааж иддэг. Угаасаа жаахан чихэр байсан ч хувааж идвэл амттай шүү дээ.

-Энэ зан аав ээжийн тань алиных нь “өмч” вэ?
-Манай ээж, аав хоёулаа ийм зан чанартай. Гуч, дөчөөд жил амьдарсан болоод ч тэр юм уу зан араншин нь хоорондоо их төстэй, зөөлөн, хүний төлөө гэсэн их нийтэч зантай хүмүүс юм даа.


-Тэгвэл яг одоо тоглогдож байгаа “Би эр хүнд хайртай” гэсэн жүжгээрээ эмэгтэйчүүдийн талаар хэрхэн хөндөж тавьсан бэ?
-Энэ жүжигэн дээр бид хоёрын яриад байгаа эмэгтэйчүүдийн асуудал, тэдний мөн чанарын талаар хөндөж тавьсан. Эмэгтэй хүн гэдэг хэр баргийн зовлонгоо хүн амьтанд яриад байдаггүй. Харин маш итгэлтэй гэсэн нөхцөлд л өөрийн сэтгэл дэх ачааныхаа багахан хэсгийг бусадтай хуваалцдаг. Тэд манай гэр бүл сайн нөхөр, халамжтай хүүхэд том болж байгаа гээд бүхий л амьдралаа болж бүтэж байгаа мэтээр бусдад ярьж явдаг. Энэ жүжгэн дээр хүний нутагт шоронд орсон дөрвөн эмэгтэй сэтгэл зүйн, мөн чанарыг гаргаж тавьсан. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хэн бүхэн энэ жүжгийг үзвэл бие биенээ ойлгож ухаарах болно. Ямар ч байсан үзсэн хүн бүр ам сайтай байгаа. Эмэгтэйчүүдийн хэлье гээд хэлж чадахгүй тэр бүхний багахан хэсгийг ч гэсэн жүжгээрээ өгүүлж байгаадаа бид баяртай байгаа.

-Та энэ жүжгэн дээр ямар эмэгтэйн дүрийг бүтээж байгаа вэ?
-Миний дүр Чимгээ. Чимгээ бол маш ухаалаг, хүн бүрийг эвтэй байлгах эрмэлзэлтэй, хүний төлөө өөрийнхөө үсийг зулгааж өгөхөд ч бэлэн боловсролтой бүсгүй юм.


-Та бусад эмэгтэй жүжигчдийг бодвол нэлээн удаан ганц бие явж хожуу хүнтэй суусан. Тийм үү?
-Тиймээ. Миний хувьд ажил ихтэй байх нь сайхан байдаг юм. Сургууль төгсөөд ганц хоёр жил ажиллаад л хүнтэй сууна гэсэн юун хүнтэй суух ар араасаа ажил хөвөрчихсөн. Энэ мэтчилэн ажлын төлөө явсаар нэг л мэдэхэд 40 гарчихжээ. Одоо л хүнтэй суухгүй бол болохгүй гээд “ханцуй шамласан”. Хүүхдээ гаргахаас өмнө би хөлөө хугалаад хэсэг хугацаанд гэртээ байсан. Тэр үед л ер нь хүнд гэр бүл маш хэрэгтэй байдаг юм байна. Алсдаа ямар нэг юм боллоо гэхэд үр хүүхэд хань ижил гэдэг чухал юм аа гэх бодол орж ирсэн. Тэгээд эргэлт буцалтгүй шийдсэн дээ.   

-Та л “түгжрээ” үүсгээд байсан болохоос нөхөр бэлэн байжээ?
-Мэдээж. Сахил хүртсэн лам биш үерхдэг залуутай байлгүй яахав.

-Хэр удаан хүлээлгэсэн бүсгүй вэ?
-Нэжгээд удаан хүлээлгэсэн гэсэн шүү. “Би чамайг Ромео Жулеттад тоглож байх үеэс л харж эхэлсэн” гэдэг юм. Тэр жүжиг тоглогдоод 10 гаруй жил өнгөрчихсөн байна.

-Заяаныхаа ханьтайгаа анх учирч байсан талаараа дурсвал...
-Тэрний талаар яриад байх хэцүү ч юм аа даа...

-Яагаад?
-Ярих нь зөв ч юм уу, буруу ч юм уу...

-Хүнд хэлж болохооргүй тийм нууц зүйл юм уу?
-Үгүй ээ, үгүй. Анх жүжиг үзэж байгаад л танилцаж байсан юм байна. /инээв/

-Нууц биш бол нөхрийнхөө талаар танилцуулахгүй юу. Тантай мэргэжил нэгтэй юу, үгүй юу?
-Үгүй ээ. Надаас өөр мэргэжилтэй хүн бий. Манай хүн гадаадад байгаа. Ажлаар яваад хоёр жил орчим болж байна. Одоо удахгүй ирнэ.

-Урлагийн хүн урлагийн хүнтэйгээ л суух нь тохиромжтой гэх яриа байдаг?
-Урлагийн бид чинь гэр орны бараа тэр бүр харахгүй болохоор бие биенээ ойлгох талаас нь ингэж ярьдаг байж болно. Гэтэл эсрэгээрээ ч байж болно шүү дээ. Урлагийн бус ханьтай жүжигчид олон л байна.   


-Миний бодлоор амьдрал дээр эмэгтэй хүн л арай илүү ухаантай байх хэрэгтэй юм шиг ээ. Тэгснээр гэр бүлээ бүрэн бүтэн байдлаар нь авч гардаг...
-Үгүй шүү, би үүнтэй яасан ч эвлэрэхгүй. Миний хувьд бол наадах утгагүй асуудал. Эмэгтэй хүн л амьдрал дээр ухаантай байх ёстой гэдэг дээр би хүлээн зөвшөөрмөөргүй санагддаг. Ер нь амьдрал дээр эмэгтэйгээс нь болоод л салж сарничихлаа гэж ярьдаг. Яагаад заавал эмэгтэй гэж? Эмэгтэйг нь чичилж байгаа бол эрэгтэй нь давхар чичлэгдэх л ёстой. Яг энэ жүжгийг тавьж байхад нэг сурвалжлагч бид нарын дунд энэ асуултыг тавьж байсан. Тэр үед бүгдээрээ дүрс хийтэл уурласан. Яахаараа эмэгтэйчүүд илүү их үүрэг, роль гүйцэтгэх ёстой юм, бид адилхан л хүмүүс. Харин ч эмэгтэйчүүд хамаг бүхнээ амжуулж байдаг. Харин эр, эм ялгаагүй хоёр талаасаа л ухаантай байж амьдралаа босгох ёстой гэж хариулцгааж байсан.


-Аав, ээжтэйгээ өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Хүүхэд ахуй насанд зовох зүйлгүй, хоол олдсон үедээ идээд л, гадаа тоглох үедээ тоглоод л, ээж аавдаа эрхлэх үедээ эрхлээд л явж байдаг байлаа. Бага насаа бид ээж, аавтайгаа жаргалтай өнгөрөөсөн. Аав, ээж хоёр маань завтай үе бүрээ бидэндээ зарцуулдаг байлаа. Хүүхдийн баяр болохоор л биднийг дагуулан парк явна. Тэгээд нэг нэг улаан ус бариулаад л, чихэр атгуулчихна. Тэр үед гоё нандин чихэр жимс одооных шиг элбэг биш ховор байлаа. Жаахан байхад алим элбэгшээд, жүржний үнэр гарангуут л шинэ жил болох гэж байгаа юм байна гэж бодно. Цаасанд ороочихсон 60 мөнгөний зайрмаг авахуулж иднэ. Одоо чанар нь муудсан юм уу, эсвэл тэр хүүхэд насны мэдрэмж тэгтлээ хоногшсон уу тэр үеийн зайрмаг, улаан усны амт одооныхоос шал өөр байдаг.


-Аавыгаа ард түмний хайртай жүжигчин гэдгийг хэдий үеэс мэдэрсэн бэ?
-Багаасаа. Аавынхаа тоглосон жүжиг киног нь алгасалгүй үзнэ, хаашаа л явна дагаад л. Тэр үед аавд минь хэлэх хүмүүсийн баяр талархлын үгийг сонсох нь гайхалтай санагддаг байлаа. Нэг удаа аавтайгаа явж байтал аав санаандгүй шүлсээ хаячихав. Тэр үед нь би “аав аа, аав аа та битгий шүлсээ хая аа. Таныг хүмүүс харж байгаа шүү дээ” гэж хэлэхэд “харин тиймээ, аавынх нь хоолойд юм тээглээд аргагүй эрхэнд шүлсээ хаячихлаа. Аав нь дахин шүлсээ хаяхгүй ээ” гэж хэлж билээ. Тэгээд бодоод үзэхэд би багаасаа л аавыгаа мундаг хүн гэдгийг мэдэрчихсэн шиг байгаа юм. Бас энд тэнд явж байхад л “энэ чинь Жамсранжав гуайн хүүхэд шүү дээ” гээд л хүндэтгэх тохиолдол их гардаг байлаа.


-Таны аавын талаар хэнээр ч хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Харин эхийн тань талаар тэр бүр мэдэхгүй байж магад. Ээжийнхээ талаар яривал?
-Манай ээж театрт маш олон жил ажилласан Уранчимэг гэх хүн бий. Саяхан 70 насныхаа ойг тэмдэглэсэн. Бидний шүтээн, бурхан шүү дээ. Би сайн сайхан, зовлон жаргал бүхнээ л ээжтэйгээ л хуваалцана. Гэрт ээж байхгүй бол хоосроод л их эвгүй болчихдог юм. Мөн миний уран бүтээлийн шүүмжлэгч, зөвлөгч болно. Зөөлөн, зөөлөн ярьсан, зөөлөн, зөөлөн гишгэлсэн таван сайхан үрийн эх юм даа. Мөн манай аавыг залуугаасаа хүнд өвчин тусч өвдөхөд өдий зэрэгтээ асарч авч явсан хүн бол манай ээж шүү дээ. Ээж маань аавын төлөө бүхий л зүйлээ зориулж тэр хүнийг хөл дээр нь босгосон доо.

-Хүн нэг л амьдарна. Ийнхүү амьдрахдаа хүн жаргалынхаа төлөө л урагшаа алхана. Магадгүй сэтгэл хангалуун байхын төлөө хийсэн үйлдэл нь бусдын жаргалаас хумслахад хүргэдэг байж болох юм. Танаас асуухад жаахан эвгүй байна л даа. 
-Чи манай аавыг жүжигчин Б.Нармандахтай суусан талаар л асуух гээд байна уу. Хүмүүс асуудаг л даа. Миний хувьд нэгэнтээ л хүний амьдрал хойно буруутгаад байх зүйл байхгүй гэж боддог.

-Гэхдээ л мэдээж танд эмэгтэй хүнийхээ хувьд эхийгээ өмөөрөх, өрөвдөх сэтгэл  төрсөн л байх...
-Өрөвдөх сэтгэл төрөлгүй яахав дээ. Миний ээж л юм чинь. Гэхдээ амьдрал дээр эсэргүүцээд, эсэргүүцээд бүхнийг эргүүлж чадахгүй зүйл гэж бас байна шүү дээ. Тэр үйл явдалд хорсоод байх ч юу байхав. Амьдрал гэдэг уужуу. Амьдралыг аль зөв талаас нь харахыг хичээх хэрэгтэй.

-Ээжийн тань хувьд сэтгэлийг нь засах хань маш их хэрэгтэй л байсан байх. Та хажууд нь дэмжлэг болж чадсан уу?
-Тэгэлгүй яахав. Аль болох ганцааранг нь байлгахгүйг хичээн хамт байхыг эрмэлзсэн. Ёстой л нөхрийнх нь оронд нөхөр болж, найзынх нь оронд найз болсоор өдийг хүрсэн дээ.

-Олон жил хань ижил явсан улс бие биенээ ихэд санагалздаг шүү дээ. Илт мэдэгдэхгүй ч үе үехэн дурсаж ярьдаг ч юм уу. Ээж тань аавын чинь тухай хааяа ч гэсэн ярьдаг уу? 
-Гуч, дөчөөд жил ханилж ижил дасал болсон хүмүүс юм чинь ярихгүй байхын аргагүй шүү дээ. Гэхдээ манай ээж чинь их хатуужилтай хүн. Бидний сэтгэлийг зовоочихно гээд тэр бүр сэтгэлээ уудлаад байдаггүй байх л даа. Ээжийн ярьснаар аав, ээж хоёр сургуульд байхдаа танилцсан гэсэн. Манай ээж тэр үед улаан ороолт малгай өмсдөг байж л дээ. Тэгсэн аав ээжтэй ижилсэх гээд улаан ороолт малгай бас аваад өмсчихөж. Ээж тухайн үедээ уур нь хүрээд ямар сонин залуу вэ хүнийг дагаад байдаг гээд малгайгаа сольсон гэсэн. Гэтэл аав дагаад л малгай ороолтоо сольчихсон юм билээ. Ингэж л анх тэр хоёр танилцаж байсан гэж ээж дурсдаг юм. /инээв/

-Их л уйгагүй гүйж дээ...
-Тийм ээ.  Манай ээж, аав хоёр хоёулаа Ховдын хүмүүс. Ээж тухайн үед их баян айлын охин байсан гэсэн. Тэдний хамар хашаанд манай аавынх байж л дээ. Тэгсэн хэрнээ урлагийн сургуульд ороод л бие биенээ мэдэж танилцсан байгаа юм. Хүний хувь тавилан гэж их сонин шүү. Аав ээжид зориулан их шүлэг бичиж, тэрийгээ уншиж өгдөг байсан юм билээ. Бас дуу дуулна. Авч суух гэж нэлээн л хөөцөлдөж байсан талаараа ээж ярьдаг юм, хөөрхий.

-Саяхан би жүжигчин Б.Нармандахын ярилцлагыг уншсан. Тэрбээр Л.Жамсранжав гуайг их хүнлэг, сайхан хүн байсан талаар дурссан байсан. Жишээ нь л гэхэд хамгийн бага хүүгээ 16 нас хүргэж байж гэрээсээ явсан гэсэн...
-Тийм ээ. Аавыгаа муулаад байх ч хаашаа юм. Манай аав их зөв, хүнлэг хүн байсан. Эмэгтэй хүн аав шигээ л хүнтэй суух юмсан гэж боддог гэсэн. Түүнтэй адилтган хамгийн их хүндэлж хайрлаж явдаг эр хүн гэвэл миний эцэг юм. Их сайн хүн шүү дээ, миний аав.

-Жаахан хувийн асуудалд чинь хөндлөнгөөс ороод байж магадгүй. Гэхдээ уучлаарай хариулахгүй ч байсан болно. Аавыгаа жүжигчин Б.Нармандахтай суухад түүнтэй харьцах харьцаанд чинь ямар нэг өөрчлөлт гарсан болов уу?
-Би тэр үед чинь Б.Нармандахыг мэддэггүй байсан юм чинь. Бүр дараа нь л танилцаж байсан.

-Тэгвэл дараа нь танил болсон хойноо...?
-Мэдлээ гээд яахав дээ. Хамтын уран бүтээл хийгээд л явж байна.

-...
-Хүн угаасаа л бусдын өөтэй талыг илүү харж, сонждог шүү дээ. Хэвлэл мэдээллээр энэ талаар бичиж, хүмүүс ч их сонирхон асуудаг. Гэтэл энэ бол хувь хүний л амьдралд болдог зүйл. Бусад хүмүүст огт хамаагүй. Тиймээс энэ талаар бид яриад байх тийм ч их дуртай биш.

-Хэвлэлүүдээр хийгээгүй үйлдлийг чинь хийсэн мэтээр гүтгэн бичих тохиолдол байсан л биз дээ. Тэр үед хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тийм зүйл байлгүй яахав, миний хэлсэн ганц өгүүлбэрийг хоёр өгүүлбэр болгоод л, яриагүй зүйлийг ярьсан болгоод биччихнэ. Ямар сайндаа би хөлөө хугалчихаад, эмнэлэгт үзүүлээд явж байсан чинь таксины жолооч надаас хөлөө хэзээ хугалсныг асуулаа. Тэгэхээр нь “10 хоног болж байна даа” гэсэн чинь “Өчигдөр таныг жолоочтой зодолдоод явж байна гэж сонин дээр бичсэн байна лээ” гэсэн. Мөн нэг сайт дээр миний жүжигт тоглож байсан зургийг минь тавьснаа доор нь “Ардын жүжигчин Жамсранжав гуайн охин ингэж ч аавынхаа нэр хүндийг хугалах гэж”... гэсэн тайлбар бичсэн байсан. Намайг хүнд зодуулсан мэтээр бичсэн байсан. Гэтэл тэр нь жүжгийн нэгэн дүрийн зураг байсан. Инээдтэй шүү. /инээв/ Эхэндээ ийм мэдээлэлд эгдүүцдэг л байлаа. Одоо ч тоохоо байж дээ.  


-Өнөөдөр авч байгаа цалин таны амьдралд хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Хүрэлцээгүй. Ер нь төсвийн газар ажиллаж байгаа хүний цалин хүрэлцээтэй байж чаддаг гэж үү. Цалингаас цалингийн хооронд л амьдардаг шүү дээ, бид чинь. Хүрэлцээтэй байна, амьдрал сайхан байна гэж худлаа хэлээд яах юм, тийм биз дээ. “Би эр хүнд хайртай” гэдэг энэ жүжигэн дээр миний дүр “Төсвийн газар 200-250 мянган төгрөгийн цалинтай хүн яаж амьдрах юм бэ” гэдэг. Тэр үед үзэгчид нижгэнэтэл алга ташдаг л даа. Тэрхүү сэтгэлд нь хүрэхгүй байгаа асуудал хүн болгонд л байгаагийн илрэл биш гэж үү. Гэвч хүмүүс болгохын төлөө л зүтгэж амьдарч байна.

-Ард түмэндээ хийсэн бүтээснээрээ үнэлэгдэн хайр талархлыг нь хүлээсэн хэрнээ л орон гэргүй зүдэрч яваа уран бүтээлчид цөөнгүй байдаг. Тэдний өмнөөс их л гомдолтой санагддаг.
-Тийм шүү. Олон байдаг. Богдын дүрээрээ ард түмэндээ мөнхөрсөн Нямын Цэгмид гуай маш хэцүү амьдарч байсан. Энэ урлагийг хөгжүүлэхэд тэр хүний  хийсэн гавъяа агуу шүү дээ. Тэрбээр надад хэлж байсан. “Би наймаа хийгээд явбал явмаар л байна. Гэхдээ би Богд хаанд тоглосон шүү дээ. Богд хааныхаа нэрийг авч үлдэх ёстой” гэж. Тэр хүнд хүн чанар байсан. Түүнээс бус амьдрахын төлөө өөр ажил хийх л байсан. Гэтэл тэр агуу жүжигчин маань урлагийг тэгтлээ их хайрласан байна ш дээ.

-Зарим урлагийн од гадны оронд шал угааж амьдарч байна гэх нь сонсогддог. Энэ талаарх таны бодол?
-Тэрийг буруутгах арга байхгүй ээ. Амьдрах гэж л зүтгэж байна. Хэрвээ энд боломжтой байсан бол тийшээ явж шал угаах шаардлага байна гэж үү? Тэр хүний ард талд ангайгаад хүлээж байгаа өчнөөн олон зулзага, хүүхдүүд нь байна. Тэднийхээ л төлөө явж байна шүү дээ. Харин ч тэр хүн сэтгэлийн тэнхээтэй байна. Гэхдээ урлагт орсон хүн урлагаас гарч чаддаггүй юм. Тиймээс тэр хүн ямар их зовиуртай ажиллаж байгааг хэлүүлэлтгүй мэдэрч байна.

-Асуугаагүй үлдсэн ч юм уу, асуугаасай гэж бодсон асуулт байж магадгүй юм...
-Ер нь болж өгвөл сэтгүүлчид бидний доторхыг битгий уудалж гаргаасай л гэж боддог юм ш дээ. Гэхдээ чи үлдээлгүйгээр асуучихлаа шүү дээ. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ярилцсан: Г.Одгарав /odgarav.g@gogo.mn /

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync levitra 20 mg levitra 10 avant levitra vardenafil alternativesorder levitra over the counter order levitra from canada levitra joint paingeneric cialis online best price canadian pharmacy express cialis show up on drug testcialis vision problems cialis without prescription cialis online salescialis day next cialis 5 mg tablet cialis online prescription uk
IP:37.115.191.61  2015-04-26 11:28:08
Bradley QI3jr4 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 03:22:39
Fats Yup, that”ll do it. You have my appaecirtion.
IP:188.143.232.27  2016-04-17 23:30:00
Melvina Woah nelly, how about them aplsep!
IP:188.143.232.27  2016-04-19 00:33:57
Prudence What a plesuare to meet someone who thinks so clearly http://sncqnfsdzw.com [url=http://qwrzch.com]qwrzch[ /url] [link=http://ogfimdujtph.com]o gfimdujtph[/link]
IP:188.143.234.155  2016-04-19 09:04:08
Precious Findnig this post. It”s just a big piece of luck for me.
IP:188.143.234.155  2016-04-19 19:18:01
Cinderella It”s a relief to find sonomee who can explain things so well http://kwyjmu.com [url=http://eswdehcz.com]eswde hcz[/url] [link=http://bygnudtx.com]bygn udtx[/link]
IP:188.143.232.27  2016-04-20 00:19:49
iezyodztez ztUk5vtzavygjcdcjs, [url=http://dydxzcmnfsfv.com/] dydxzcmnfsfv[/url], [link=http://drbbxlpmbspp.com/ ]drbbxlpmbspp[/link], http://ubiqfcugarab.com/
IP:5.101.0.130  2017-01-20 01:58:54
ltcmruva vJKqOnwrbuwrzkgzkw, [url=http://mazxnuuqgogv.com/] mazxnuuqgogv[/url], [link=http://yhanpcdybitw.com/ ]yhanpcdybitw[/link], http://cegjnguzvsfd.com/
IP:5.101.0.130  2017-01-21 06:31:38
ykatkrxfo E864evkumdwnngnjdq, [url=http://oquebnkruwqn.com/] oquebnkruwqn[/url], [link=http://zrqicwxtvdla.com/ ]zrqicwxtvdla[/link], http://zquluzejzmum.com/
IP:5.101.0.130  2017-01-25 08:34:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.