"Рио Тинто"-гийн ажилтнууд авлига авснаа хүлээв

2010/03/24
Share |
Хүмүүс:

Тагнуул хийсэн, авлига өгөхийг санаархсан хэргээр баривчлагдсан Рио Тинто компанийн дөрвөн ажилтан авлига авсан гэдгээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн гэж тэдний өмгөөлөгч мэдэгдлээ. Гуравдугаар сарын 22-нд эхэлсэн хаалттай шүүх хуралдаан өнөөдөр дуусах бололтой. С терн Ху 900.000 долларын авлига авсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч албан ёсоор нотлогдоогүй байна. Түүнээс гадна түүнд хэн авлига өгсөн нь тодорхойгүй.

Шанхай дахь Австралийн Ерөнхий консул Том Коннор “Стерн Ху авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн ч чухам хэдий хэр мөнгө авсан тухай тодорхой зүйл хэлсэнгүй. Стерн Хугийн хамтрагчид болох Хятадын иргэн Лю Каику, Гэ Мин Зиан, Ван Юн нар мөн авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн агаад Ван Юн есөн сая долларын авлига авсан гэдгийг өмгөөлөгч нь няцаав. ВВС-гийн Хятад дахь сурвалжлагч Дамиан Грамматикас “Сэжигтнүүд авлига авснаа хүлээн зөвшөөрсөн нь олон хүнийг гайхашруулсан. Учир нь “Рио Тинто” компанийн удирдлага манай ажилтнууд буруу зүйл огт хийгээгүй” хэмээн шүүх хурлаас өмнө мэдэгдэж байсан юм.

Тус компанийн захирал Том Альбанезе “Шүүх хурал бидний сэтгэлийг маш их зовоож байгаа. Хятадын шүүхээс гарах шийдвэрийг хүлээх үлдлээ гэдгийг л би хэлж чадах байна” гэж мэдэгдэв. Сэжигтнүүд авлига авсанаа хүлээн зөвшөөрснөөр шүүх хуралдааны эхний шат дуусгавар болсон бөгөөд өөрсдийг нь буруутгаж байгаа хэргийн талаар үгээ хэлэх боломжийг шүүгдэгчдэд олгосон ч Стерн Ху ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзсан байна. Үүний дараа үг хэлэх боломжийг өмгөөлөгчдөд олгосон байна. Гэхдээ сэжигтнүүд хэдий хэр авлига, хэнээс авсан, хамгийн гол нь чухам ямар зорилгоор авлига авсан нь тодорхойгүй.
Шүүх хурал өчигдөр үйлдвэрийн тагнуулын хэргийг голлон хэлэлцлээ. Стерн Ху болон түүний хамтрагсад арилжааны мэдээлэл олж авахын тулд Хятадын металл боловсруулах үйлдвэрийн өндөр албаны хүмүүст мөнгө санал болгосон хэмээн Хятадын тал үзэж байгаа юм. Консулын газрын албаны хүмүүсийг шүүх хуралд оролцуулахгүй гэсэн шүүхийн шийдвэрт Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.


Үйлдвэрлэлийн тагнуулын асуудлыг авч хэлэлцэж байгаа шүүх хурлын хоёр дахь шат Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын сонирхлыг ихээхэн татаж байгаа аж. Хятадад бизнес эрхэлж байгаа гадаадын компаниудын хувьд мэдээлэл олж авах нь эрсдэл дагуулж болох юм гэдгийг энэ шүүх хурал сануулах шиг боллоо. Түүнээс гадна Хятадад бизнес эрхлэхэд бэрхшээлтэй болж байна гэж гадаадын компаниуд мэдэгдэх нь улам бүр олширч байна. “Рио Тинто”-гийн ажилтнуудтай холбоотой шүүх хурал эхлэхээс өмнө явуулсан “American
business”-ийн судалгаанаас үзэхэд оролцогсдын гуравны нэг нь гадаадын бизнес эрхлэгчдийг ялгаварлан гадуурхах явдал байна хэмээн хариулжээ.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.