Эр хүн туг ч барина, тугал ч хариулна

2010/03/25
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна

Цэргийн баяраар “казино” Д.Энхбаатарыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч цэргийн дээд “Бригадын генерал” цолоор шагнаж, энгэрийг нь мялаав. Ардчилсан хүчний үед намын нөхдийнхөө “дэмжлэгээр” дээлээ нөмөрч байсан тэрээр ийнхүү Монгол төрийн хал, хайр хоёрыг хамтад нь хүртсэн аавын хүү боллоо. Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, ЗХЖШ-ын хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Д.Энхбаатар армид байлдагчаас өдийг хүртэл зүтгэхдээ офицер болохдоо сэтгэл ихэд догдолж байснаа төрийн сүлдний өмнө дурсч зогссон. Өнөөг хүртэл ардчиллынхны голыг горойлгож явдаг хар толбо бол гурван нөхрөө Макаогийн хятадуудаас авилга авсан нэрээр шоронд илгээж, нэгийг нь ертөнцийн мөнх бусыг үзэхэд хүргэсэн явдал. ХЗДХ-ын сайд асан С.Батчулуун ял эдлэн эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсаныхаа дараахан удалгүй бурхан болсон. Нөгөе нь буюу Д.Баттулга эдүгээ “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ”-ний газрыг толгойлж байгаа. Ерөнхийлөгч эрийн нүнжиг гаргаж ардчилалд мөр зэрэгцэн явсан журмын нөхдөө ийн генерал болгон дотрыг нь цайлгасанд намынх нь нөхдийн магнай тэнийжээ. Туг ч барьж, тугал ч хариулах эр хүний замын хүзүү уртаа гэж…

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cwcwnktpl P4YOWurjuqshxtjgtl, [url=http://ruxephxbraca.com/] ruxephxbraca[/url], [link=http://yaskichmdcdz.com/ ]yaskichmdcdz[/link], http://wtejmedfwtvk.com/
IP:5.188.84.43  2019-11-09 00:43:19
dobsonz 9MYeew http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 00:22:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.