Эрчvvдийг гарын бээлий шиг сольж явсан Мишель Пфайфер: “Намайг та нар бvгд эдэлсэн ч болно. Харин...”

2010/03/25
Share |
Хүмүүс:
Эрчvvдийг гарын бээлий шиг сольж явсан Мишель Пфайфер: “Намайг та нар бvгд эдэлсэн ч болно. Харин...”

Гайхмаар амархан дурламтгай бvсгvй Мишель таван жилийн өмнө овоо томоожиж телевизийн сэтгvvлч Дэвид Келлитэй гэрлэж, хvv төрvvлж кино оддын ертөнц дэхь хамгийн шилдэг vлгэр жишээч хос болох шахсан. Гэтэл нөхөр нь Мишелийн төө зайгvй найз хvvхэнтэй аль хэдийнэ нууц амрагууд болчихсон байсан нь гэнэт илэрсэн юм.
“Намайг та нар бvгд эдэлсэн ч болно. Харин...”
Мишель Пролетари гаралтай эцгээсээ аманд багтамгvй хараал хэлдэг, юу юугvй хөөрч оволздог хэцvv занг нь өвлөн авчээ. Дунд сургуульд байхад нь Мишель рvv нэг метрээс илvv ойртохыг хvvхдvvд эмээдэг байсан бөгөөд уулзаж болзох тухай зориглон хэлсэн хөвгvvдийг нvvрийг самардаад хаячихаж ч чаддаг байсан гэнэ. Тэр ч байтугай ээж рvvгээ тавагтай алим хэнэггvй шидэж, эдvгээ телевизийн од болсон дvvгээ өдөр болгон vсдэж, сэтгэлээ тайвшруулдаг байсан vнэхээр хачирхалтай. Хvvхэд байхдаа зав л гарвал гадаа тоглож өнждөг байсан тэрбээр нэгэн удаа дугуйтай давхиж яваад засмал зам дээр нvvрээрээ харуулдаж унаснаас болж аргагvйн эрхэнд нvvрэндээ гоо заслын мэс ажилбар хийлгэжээ. Гэтэл аз бол эмч нарын мэс заслын буянаар нvдэнд дулаахан царай нь улам гоо сайхан болжээ. Тэр vед дөнгөж 15 настай байсан Мишель охин хөөрхөн царайтай болсноо тэмдэглэн далайн хөвөөнд танил хөвгvvдтэйгээ наргиж охин биеэ анх хөндvvлжээ.
Ингээд удалгvй тэрээр их дэлгvvрийн гутлын тасагт худалдагч болж “Трико-Мисс” зэрэг жижиг сажиг тэмцээнд тогтмол оролцох болжээ. Нэгэн удаагийн шоуны vеэр 91-62-92 харьцаатай гоолиг биетэй Мишель бvсгvйг телевизийн найруулагч залуу олж хараад “Дельта Хауз” хэмээх олон ангит киноны туслах дvрд тоглуулж эхлэв. Эхэндээ тэрээр эрчvvдийн дур тачаалыг өдөөх төдий царайлаг боловч тэнэгдvv хvvхний дvрд тоглож, зvгээр ч vгvй өөрийн төрөлхийн тэнэгдvv зангаа харуулж байлаа. Гэтэлд кино зураг авалт ид дундаа явж байх vеэр Мишель ажигч vгvй зөрvvдлэн тас дайран найруулагч руугаа “Энэ дvр чинь шал тэнэг юм. Өөр дvр өг. Эсвэл намайг хvссэн хvн нь одоо эдэлбэл эдэл. Харин энэ дvрд чинь би цаашид тоглож чадахгvй” хэмээн эрээ цээргvй хашигачжээ. Эрчvvл ч тэрхvv хорхой хvргэмээр сайхан хvслийг нь биелvvлэхийг хичээн тvvнд тал зассар нэг л мэдэхэд Мишель хөнгөн хормойт, тачаангуй бvсгvй гэдэг нэрийг киноны харчуулаас хvртэж орхив. Харин Мишелийн хувьд дурлалт эрчvvдээ хэдхэн хоногт солин жаргаж явсан ч “секс бэлэг тэмдэг” гэсэн нэр алдарыг хvртэхийг эсэргvvцэж байв. Иймээс ч тэрээр албаар муухай хувцаслаж, нvvр царайгаа тордож янзлахгvй, заримдаа бvр vсээ ч самнахгvйгээр олны дунд гарч ирж чаддаг байлаа. Ийнхvv гаднах дvр төрхөө огт хайхрахгvй байх нь хэрээс хэтэрч бvр нэг удаа онгоцонд суухаар ирэхдээ уранхай жийнс, “Алив загас наадуулья” гэсэн бичигтэй цээживч өмссөн байсан учир гоо бvсгvйг онгоцны vйлчлэгчид дээд зэрэглэлийн суудалд суулгахаас татгалзаж байжээ.
Хэдий тийм боловч кино ертөнцийнхөан болон хэвлэл мэдээллийнхэн тvvний хоонойс хөл алдан гvйлдэж байсан бөгөөд 1981 онд гарсан “Алмааз эрдэнэ-2” кинонд анх удаа гол дvр бvтээснийх нь дараа нэр хvнд бvхий “Time” сэтгvvлд “vнэхээр давтагдашгvй гоо бvсгvй” хэмээн биичж байлаа. Дараахан нь “Сорвит” кинонд мафийн толгойлогч Аль Пачиногийн эхнэрт тоглосон Мишелийг “Холливудын шинэ од төрлөө” хэмээн киночид нэгэн дуугаар хvлээн зөвшөөрсөн юм.
Удалгvй Мишель жvжигчдийн сургуульд хамт сурч байсан хуучин танил Питер Хартоны эхнэр болж амжив. Тэр хоёрын гэрлэлтийн гэрээнд зааснаар нөхөр нь Мишельтэй долоо хоногт ганц удаа унтаж эхнэрийнхээ янаг амрагийн явдалд хошуу дvрэхгvй байх ёстой бөгөөд ингэснээр Питер эхнэрийнхээ менежер болж, бvх мөнгөн орлого шагналын 10 хувийг авч байхаар тохиролцжээ.
Энэхvv гажиг гэмээр эхнэр нөхөр хоёрын амьдрал санаанд оромгvй vр бvтээлтэй болж нөхөр Питерийнхээ овсгоо самбааны хvчээр Мишель “Бэтмен эргэж ирсэн нь”, “Орос байшин” зэрэг хит болсон кинонд тоглож чаджээ. Хvнтэй амархан vг хэлээ ололцож чаддаг Питер Хартон, этгээд ааштай, хvмvvжилгvй эхнэрээ дээдсийн хvрээлэнгийн ихэмсэг хатагтай болгон өөрчлөхийн тулд чадах бvхнээ хийсэн гэдэг. Тэрээр эхнэрээ бараг бараг хvчээр шахам дагуулан огт тоодогvй байсан дээдсийын хvлээн авалт, цайллаганд оролцуулж явах vедээ буюу 1989 оны намар нэртэй загвар зохион бvтээгч Жоржио Арманитай танилцуулжээ. Vvний vр дvнд тэрхvv итали эрийн хийсэн нэгэн даашинзыг өмссөн Мишель “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр тэнд хуран цугласан хvмvvсийг бишрvvлжээ. Тэр vеэс хойш гоо бvсгvй маань Арманигийн загварын ордоноор орж гардаг болсон бөгөөд vvнтэй холбоотой “тvvнтэй харьцсан эрчvvдээс ганцхан гомосексчин Армани л тачаангvй хvvхний өвөрт нь оролгvй vлдлээ” гэсэн яриа ч гарч байв.
Эрчvvлийг хөл дээр нь босох тэнхэлгvй болтол нь...
Олны яриагаар бол Мишель Пфайфер Дэвидтэй суухаасаа өмнө 400 орчим эртэй янаг амрагийн харьцаа тогтоож амжсан гэдэг. Энэ ч утгаараа кино зураг авалтанд оролцож байгаа бvх эрчvvлтэй энгэр зөрvvлэх заншлыг анх Мишель бий болгосон ч гэлцдэг. Нэгэн удаа тvvнээс дvv Диди нь “Та юунд ингэж эрчvvлийг долоо ч хонолгvй сольж байдаг юм бэ. Яг гарын бээлий шиг...” хэмээн асуухад Мишель инээд алдан “Би дурлана дасна гэж огт байхгvй. Зvгээр л бие галбираа л сайжруулах гэж дасгал хийж байгаа байхгvй юу” хэмээн хариулжээ. Мишелийг эрчvvлийн өгзөг, хонгонд их дуртайг мэддэг киночид бялдаржуулах урлагийн залуу эрчvvлийг албаар хат кинонд тоглуллдаг байжээ.
Нэг удаа Мишельтэй хоног төөрvvлсэн тухайгаа жvжигчин Алек Болдуин “Намайг тавхан минут хожидож очиход тэр “Чи хаагуур тэнэж яваад ирэв? Би хэзээ ч эрчvvдийг хvлээж байгаагvй.” Гэж хашигчаад намайг тайлбр хийх гэтэл “Дуугvй бай мал минь, бушуу хувцасаа тайл” гээд над руу шууд дайрсан. Би ч тэднийхээс арай л гэж гарч ирсэн” хэмээн өгvvлжээ. Гэхдээ Болдуинд аз таарч, ухаангvй цэнгэлийн дараа эцэж сульдсан ч гэсэн Мишелийнхээс хөл дээрээ гарч чадсан бол харин Аль Пачино галзуу халуун шөнийг тvvнтэй өнгөрvvлээд дараа өглөө нь сэрэхдээ хоосон өрөөнд орны толгойнд гараа гавлуулчихсан байсан бөгөөд хэдэн цагийн дараа vйлчлэгч хvvхний ачаар сая нэг юм суллагдаж байжээ.
Дараа нь Мишель “Аюултай холбоо” кинонд хамт тоглосон Жон Малковичтай амраглах болсон бөгөөд мань эр хvvхний хэцvv ааш, секс тамлалыг нэг жил тэвчсэний эцэст танилсаныхаа нэг жилийн ойн дээр vг дуугvй алга болжээ. Ингэхдээ тэрээр Мишельд “садист хvvхэн” гэдэг хочийг өгсөн байна. Тэр явдалаас хойш Мишель дөовөн жилийн хугацаанд багагvй олон амраг сольжээ. Тэдний нэг болох Холливудын секс-бэлэгдэл гэгддэг Жек Николсон “Мишель бол хөнжлийн ажилдаа Шарон Стоунаас ч халуун, Жулиа Робертсоос ч илvv ховдог. Хэрвээ элдэв муу vг хэлдэггvй бол тэр тун сайн янаг эхнэр болно шvv” гэж vнэлсэн байна.
Нөхөтэйгээ хамт унтдаггvйгээс болж өөр хvvхэнд алдав
1994 оны зун Мишель өөрийн хоёрдахь нөхөр болох телевизийн найруулагч Дэвид Келлитэй танилцлаа. Гоо бvсгvйтэй зөвхөн загас наадуулах гэж л эргvvлдэх бусад эрчvvдээс ганцхан Дэвид л тvvнээс секс хийхийг шаардаагvй учраас бvсгvйн сэтгэл дорхноо уярсан байлаа. Тvvнээс ч болсон уу ердөө л гуравхан сарын дараа Доминикан улсад амарч явах vеэрээ Мишель, Дэвид хоёр сэмхэн гэрлэлтээ бvртгvvлжээ Нөхрөө өөртөө бөх бат тогтоохын тулд Мишель бал сараа дуусмагц хар арьстай Клаудия охиныг vрчлэн авч, дараа нь хvvхэд гаргадаггvй биеэ жил гаруй эрчимтэй эмчлvvлсэний дараа нөхөртөө хvv төрvvлж өгчээ. Гэвч энэ бvхний эцэст Мишель бvх цаг заваа өөрийн хvvхдvvддээ зориулж ингэснээр нөхрөө өөр өрөөнд унтуулдаг болжээ. Харин нөхөр Дэвид нь маш тэвчээртэй, ойр тойрных нь хvмvvстэй ч эелдэг харьцаг болохоор нь хуримынхаа гурван жилийн ойгоор Мишель тvvнд нэг сая доллар бэлэглэжээ. Харин тэр их мөнгөөр нөхөр нь “Элли Макбилл” хэмээх олон ангит инээдмийн киногоо бvтээх ажилдаа оров. Хvvхэд гарган томоожиж, гайгvй vнэнч эхнэр болж чадсан Мишель ч нөхөрөө бvх л талаар дэмжин, кино зохиолыг нь бичилцэж, ивээн тэтгэгч олж, бvр жvжигчдийг нь хvртэл сонголцож байлаа. Ингээд тэр хэний ч танил биш Калиста Флокхарт хэмээх жvжигчин бvсгvйг гол дvрд тоглуулахаар нөхөртөө сонгож өгсөн байна. Тэр хvvхэнд Мишель маш нягт нямбай зааж өгсний ачаар Мишелийн 20 настай vеийн дvрд Калиста амжилттай тоглож чадсан юм. Ингэж тэдний хамтын чармайлтын vрээр кино нь ихэд амжилт олж ариун цэврийн өрөөний цэвэрлэгч байсан Калиста хэдхэн цагийн дотор Америкийн бас нэгэн шинэ секс бэлэг тэмдэг болж амжжээ.
Харин хоёр нялх хvvхдээ өсгөх гээд цаг зав муутай байсан Мишель урт гоолиг хөлтэй залуу хvvхэн Калиста өөрт нь аюул авчирч байгааг анзаараагvй ажээ. Тэгээд ч аав ээжийгээ амархан оруулдаггvй Мишелийн тансаг байшинд ганц найз нь болсныхоо хувьд Калиста чөлөөтэй нэвтрэх эрхтэй байсан учир болох ёстой юм нэг л өдөр болж, Дэвидэд унан хатан дурласан “цэвэрлэгч” хvvхэн нөхрийг нь булаан авахаар шулууджээ. Эхнэрийнхээ өвөрт дураараа жаргах эрхгvй болж, “ангаж цангаж” явсан Дэвид ч залуу хvvхний урхинд амархан өртөж, сексийн жаргалд нь толгойгоо мэдvvлэх болов. Тэгээд залуу амрагтаа зориулж зарц, vйлчлэгч хөлслөн, Манхэтений төвд байр авч өгөөд байн байн очиж хонох төдийгvй сvvлдээ хоёулаа олны нvдэнд ил гарч иржээ. Дурлалдаа мансуурсан Калиста “Би Мишелээс ч илvv сайн эхнэр болж чадна. Ийм сайхан хvнээ хайхрахгvй хvvхдvvдтэйгээ зууралдахыг би лав зөвшөөрөхгvй” хэмээн сэтгvvлчдэд ам алдаж орхив.
Энэ тухай хов жив ч тэр дорхноо Мишелийн сонорт хvрч тэднээс хариугаа авахын тулд “хатуу самар” Брюс Уиллистэй Италид хэсэг хугацааг өнгөрvvлжээ. Гэвч тэр хоёрын янаг амрагийн явдал Холливудын заншлын дагуу ганц хоёр сарын цэнгэлээр эцэслэж удалгvй Брюс Парис руу харин Мишель Лос Анжелес руу хоёр хvvхэд, сvvлэрдэг нөхөр, “дотны найз” Калиста нартаа эргэн иржээ. Одоогоор Мишель, Дэвид хоёр гэр бvлээ цуцлуулаад байгаа бөгөөд тэднийг салахад Холливуд нэг их цочирдоогvй өнгөрсөн гэдэг.

Slava

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Каварна купуват Екстази Ecstasy Astana sat?p al?n?z купить белый порошок РадужныР¹ Shimada????? Метадон фото амфетамР¸Ð½ сотруднР¸Ðº ЗакладкР¸ реагент в КраснозР°Ð²Ð¾Ð´ÑÐºÐµ Varese acquista lEcstasy buy Amphetamine in Tulsa Метадон Ð¨ÐµÐ¼Ð¾Ð½Ð°Ð¸Ñ …а сатып алады acheter mephedrone en Mercier Купить закладкР¸ бошки в Демиде ЗакладкР¸ спайс россыпь в СалехарР´Ðµ Винт как сварить Hammelburg Kokain kaufen Hashish Usharal сатып алы?ыз Kyoto??LSD Griesheim Haschisch kaufen ЗакладкР¸ спайс в ЧеркессРºÐµ Miyazu????? ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-7 Купить Порох Красный Холм Uto??Hashish купить ТрамадоР» БелинскР¸Ð¹ Как трамадоР» наркомаР½Ñ‹ употребР»ÑÑŽÑ‚ Ballinasloe MDMA a cheannach купить MDMA НовосокР¾Ð»ÑŒÐ½Ð¸ÐºÐ¸ buy LSD in Tempe купить Метод Судогда Shiojiri????? ПиткяраР½Ñ‚Ð° купить Коксик ЗакладкР¸ стаф в ПолесскРµ купить Фен КропоткР¸Ð½ Купить закладкР¸ кокаин в ЛомоносР¾Ð²Ðµ закладкР¸ в БогучарРµ ОпределРµÐ½Ð¸Ðµ пола конопли Магазин stuff в москве
IP:95.85.69.179  2018-06-08 12:56:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.