Малчин бүсгүй ДОХ-ын вирус тээж байна

2010/03/25
Share |
Хүмүүс:
Малчин бүсгүй ДОХ-ын вирус тээж байна

Өнгөрсөн долоо хоногт ДОХын 65 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ тохиолдлын хувьд бэлгийн хавьтлаар бус ДОХын вирусаар халдварласан байж болзошгүй байгаа юм. ДОХын вирус тээгч хамгийн сүүлийн тохиолдол нь 25 настай гэр бүлтэй малчин бүсгүй  юм. Тэрээр аймагтаа мэс засал хийлгэхээр болж, шинжилгээ хийлгэх явцдаа вирус тээсэн болох нь батлагдсан байна. мэргэжилтнүүд түүний нөхөрт шинжилгээ хийхээр нийслэлээс малчин бүсгүйн гэрийг зорьжээ. 25 настай малчин бүсгүйн биеийн байдлыг эмч нар хяналтандаа авсан байна. энэ мэт ДОХ өвчин манай улсад гарах нь нэмэгдэж, бас ДЭМБын судалгаагаар манай улсад ХДХВийн халдвар тээж байгаа 500 гаруй хүн байх магадлалтай юм. харин дэлхий нийтэд энэ өвчин хүрээгээ тэлж
ХДХВ/ ДОХын халдвар тээж байгаа хүний тоо 33.4- 35,8 сая
Халдвар тээж байгаа насанд хүрсэн хүний тоо- 29,2 сая -33,7 сая
Халдвар тээж байгаа хүүхдийн тоо 1,2-2,9  сая
Халдвар тээж байгаа эмэгтэйчүүдийн тоо 14,2-17,2 сая
Гэвч энэхүү өвчнийг эмчлэх эм тан гараагүй байгаа нь ДОХ ямар их эрсдэлтэй ямар аюултай өвчин болохыг харуулж байгаа ч иргэд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж, өвчний халдвар авсаар байна.

TV9

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.