Хүмүүс: Уранчимэг | И.Одончимэг | |
Драмын театрын уран бүтээлчдийн үнэ цэнийг тодорхойлдог, театрын хамгийн том наадам “Гэгээн муза” тун удахгүй тохиох гэж байна. 17 номинацид өрсөлдөх уран бүтээлчид энэ жил эх орныхоо авъяаслаг дизайнеруудын урласан болор чимэглэлтэй үндэсний хувцасаар гоёх аж. Үзэгчдийн хувьд хамгийн их сонирхдог номинаци бол яахын аргагүй драмын жүжгийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал. Энэ жилийн шилдэгийн шилдэгт И.Одончимэг “Аянгын бороо” С.Өлзийхүү “Харамсалтай нь хайртай”, Н.Ариунаа “Харамсалтай нь хайртай”, Т.Хулан “Эхнэрээ зээлээч”, Д.Долгорсүрэн “Надтай яриач ээжээ”, У.Уранчимэг “ Би эр хүнд хайртай” , Ж.Оюундарь “Би эр хүнд хайртай” нар өрсөлдөж байна. Харин ажиглагчид бүсгүйчүүдийн дундах гол өрсөлдөөн И.Одончимэг, У.Уранчимэг хоёрын хооронд өрнөх болов уу хэмээн тааварлаж байгаа гэсэн шүү.