Хүмүүс: |
Дэлхийн загварын хаан хэмээгддэг "VERSACE" группийн ерөнхийлөгч Санто Версаче тун удахгүй Монголд ирэх гэж байна. Тэрбээр МҮХАҮГ-аас зохион байгуулж буй "Vision 2010" загварын ногоон шоуг үзэхээр болжээ.
Тус шоу ирэх сарын 11-нд МҮХАҮГ дээр болох гэж байна. Шоуны үеэр загвар өмсөгчдөд топ модель цол олгохоос гадна шилдэг загварын шагнал гардуулах юм. Мөн "Мода-Арт" шоуны шилдэг моделиуд болон залуу дизайнерууд оролцсон загварын шоуг үзэж сонирхох боломжтой аж.
Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/