Насанд хүрээгүй охиныг Эрдэнэтээс хуурч авчраад баарны барьцаанд үлдээжээ

2010/03/26
Share |
Хүмүүс:
Насанд хүрээгүй охиныг Эрдэнэтээс хуурч авчраад баарны барьцаанд үлдээжээ

Насанд хүрээгүй охиныг 20 мянган төгрөгийн барьцаанд орхиод зугтаагаад явчихлаа гэсэн мэдээлэл өчигдөр манай сонинд ирсэн юм. Сүхбаатар дүүргийн "Сансар" кафед 23-25 насны хоёр бүсгүй идэж, уусан юмныхаа мөнгийг төлөхгүй 17 настай X гэдэг охиныг барьцаанд үлдээгээд зугтаажээ. X охин Эрдэнэт хотын ЕБС-ийн 11 дүгээр ангид суралцдаг юм байна. Сувдаа гэдэг эмэгтэй түүнд хувцас авч өгч, сайхан амьдруулна хэмээн долоо хоногийн өмнө нийслэлд дагуулж ирээд кафе болон баар цэнгээний газруудад архи, пиво захиалж уучихаад түүнийг зодож дарамтлан айлгаж ийнхүү төлбөрийнхөө барьцаанд үлдээгээд явчихсан гэнэ. Тэр ч байтугай нас тогтсон эрчүүдтэй хүчээр уулзуулдаг талаар X охин ярьсан юм. Сүүлийн үед насанд хүрээгүй охидыг ийнхүү хямд үнээр зарж, улмаар баар, кафены төлбөрийн тооцоондоо үлдээгээд орхидог залилангийн бүлэглэл ихэсч байгааг цагдаа нар ярьж байлаа.

Юу болсон талаар тус кафены эздээс тодруулсан юм.

-Энэ охин хэдүүлээ орж ирж үйлчлүүлсэн юм бэ?

-Өчигдөр (уржигдар) орой гурван охин орж ирсэн юм. Тэгээд хоол авч идээд, нэг шил архи уусан. Тооцоогоо хийхийг шаардахад өөдөөс уцаарлан "Түр хүлээж бай, хүн ирэх ёстой" гээд суугаад байсан юм. Тэгээд хоёр нь хажуу талын зочид буудал ороод ирье гээд гадуур хувцасгүй гараад явсан. Гэтэл гадуур хувцсаа цүнхэндээ хийгээд нүцгэн гарсан юм билээ. Энэ охиноос төлбөрөө нэхэхээр" мөнгө байхгүй. Тэд нар эргэж ирнэ, хүлээж бай гэсэн. Би айсандаа үлдсэн" гэж хэлсэн. Тэгээд бид нар шөнөжингөө хүлээгээд нөгөө хоёр нь ирээгүй. Шөнө охиныг ганцааранг нь явуулчихвал юу ч болох юм билээ гээд энд хонуулаад сая цагдаагийнханд дуудлага өгөөд хүлээлгэж өглөө.

-Ар гэрийнхэнтэй нь холбоо барьж хэлсэн үү. Охинтой хамт явж байсан эмэгтэйчүүд хаана юу хийдэг хүмүүс юм бол?

-Ээжтэй нь утсаар ярьсан. Гэтэл тоохгүй байна лээ. Багад нь орхиод явчихсан юм байна лээ. Эмээтэйгээ цуг амьдардаг гэсэн. Эмээгийнд нь хамаатных нь олон ах нар байдаг гэнэ. Тэд нар нь зодож дарамтлаад байдаг учраас хэцүү байдаг гэж хэлж байсан. Тэгээд би эмээ рүү нь өглөө залгасан. Гэтэл эмээгийнх нь дүү байна гээд нэг эмэгтэй ярьж байна. Утсаа авангуут өөдөөс яагаад хүүхдийг барьцаанд аваад байгаа юм бэ гэж загнаж байна лээ. Бид нар учрыг нь ойлгуулж хэлсэн чинь зөөлөрч баахан л зовлон тоочиж ярилаа. Тэр эмэгтэйн ярьснаар энэ охин өмнө нь бас хэд хэдэн удаа ингэж баарны барьцаанд үлдэж байсан гэнэ. Нэг удаа хамаг хувцсыг нь тайлж, нүцгэлэн тооцоогоо хийхгүй бааранд үлдээж байсан гэсэн. Одоо очиж авах "мөнгө байхгүй учраас шалгаж зохицуулдаг газар нь өг гэж хэлсэн. Сая цагдаагийнханд дуудлага өгөөд явуулчихлаа.

-Тэд биенээ яаж таньдаг юм бол?

-Сувдаа гэдэг эмэгтэйтэй Эрдэнэтэд танилцсан гэж ярьж байна лээ. Тэгээд тэд нар найзуудтайгаа нэг бааранд ортол Сувдаа нь зодоон хийгээд баарны хамаг юмыг нь хагалж эвдэлчихээд зугтаачихсан гэсэн. Зугтаахдаа энэ охиныг авч авсан юм байх. Тэгээд хотод дагуулж ирээд хувцас өгч, сайхан амьдруулна гэж амласан гэнэ. Охин хууртаад дагаад ирсэн бололтой юм. Гэтэл Сувдаа нь найзуудтайгаа нийлээд зодож дарамтлаад янз бүрийн юм хийлгэдэг гэсэн. Гэр бүл салалтаас болоод хүүхдүүд ингэж хохир ч байна. Ар гэр нь амьдралын боломжтой, ямар нэгэн дарамт байхгүй байсан бол насанд хүрээгүй энэ жаахан охин өнөөдөр ийм амьдрал туулахгүй байсан байх даа.

-Өмнө нь танайд иймэрхүү явдал гарч байв уу?

-Хэд хоногийн өмнө бас гурван охин орж ирсэн. Бас л арван жилийн жаахан охиныг тооцоон дээрээ үлдээгээд явсан юм. Тэгээд ар гэрийнхэн нь ирээд тооцоог нь хийгээд аваад явсан. Ер нь охидыг хараад байхад юм захиалж, идэж уучихаад тооцоогоо хийхдээ настай хөгшин залуучуудыг дуудаж ирүүлээд хийлгэх тохиолдол олон гардаг. Тэгээд цуг гараад явчихдаг.

ГЭРЭЭ САНАЖ БАЙНА ДААНЧ ОЧИХООР АХ ЗОДООД ХӨӨДӨГ

"Сансар" кафены эзэд охиныг 23-ны шөнө хонуулаад өчигдөр 11.00 цагийн үед цагдаагийнханд дуудлага өгч хүлээлгэн өгсөн юм. Түүнийг цагдаагийн хэлтэс дээр байхад нь цөөн хором ярилцлаа.

-Эрдэнэтээс хэзээ ирсэн бэ?

-Ирээд долоо хонож байна.

-Хэнтэй ирсэн юм бэ?

-Сувдаа гэдэг найзтайгаа.

-Та хоёр наашаа яах гэж ирсэн юм бэ?

-Сувдаагийнх хотод нэгдүгээр хороололд байдаг. Ээж нь наймаа хийдэг гэсэн. Тэгээд намайг гэртээ хамт амьдаръя гээд дагуулж ирсэн.

-Чи гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?

-Эмээ, агаа, агаагийн хоёр хүүхэдтэй.

-Гэрийнхнээсээ хэнтэй нь дотно байдаг вэ?

-Эмээтэйгээ илүү дотно. Эмээтэй утсаар ярихаар агаа уурлаад утсыг нь булааж аваад тасалчихдаг.

-Аав, ээж чинь байдаг уу?

-Байдаг. Би аав, хойд ээжтэйгээ шинэ жилийн үеэр хэд хоног амьдарч үзсэн. Шинэ жилээс хойш гэртээ очоогүй.

-Ээжтэйгээ холбоо барьдаг уу?

-Ээжтэй ярихаар "Чи надад хамаагүй" гээд элдвээр доромжлоод тоодоггүй. Би өвөө эмээ дээрээ өссөн.

-Хэдэн настай вэ. Сурдаг уу, Хэддүгээр анги вэ?

-11 дүгаэр анги. Өнгөрсөн хоёрдугаар сард 17 нас хүрсэн.

-Хэд сурдаг вэ. Саяын улирлаар ямар дүнтэй гарав?

-Дүн гарах үеэр хичээлдээ суугаагүй тасалчихсан.

-Тэр Сувдаа гэдэг найз чинь бас сурдаг уу?

-"Сэрүүлэг" дээд сургуульд сурч байсан гэсэн. Түүнийг Эрдэнэтэд ирэхэд нь танилцсан.

-Сувдаа нэг найзтайгаа чамайг бааранд мөнгөний барьцаанд үлдээгээд зугтсан гэсэн. Чи хэдэн төгрөгийн барьцаанд үлдсэн юм бэ?

-20400 төгрөг.

-Тэд юу гэж хэлээд зугтсан юм бэ?

-Вокзалд хүнтэй уулзаад мөнгө олоод ирье байж байгаарай, хурдан ирнэ ээ гээд явцгаасан. Тэд нартай холбоо барих утас байхгүй. Би хотод ирээд Сувдаагийн найз Баагий гэдэг залуугийнд хоёр хоносон. Тэднийх нийтийн байранд хөлсөөр амьдардаг. Баагий "Сэрүүлэг" дээд сургуулийн нэг билүү хоёрдугаар курст сурдаг.

-Ирснээсээ хойш гэрийнхэнтэйгээ холбоо барив уу?

-Үгүй.

-Яагаад гэрээсээ явсан юм бэ?

-Гэрт очихоор агаа зодоод байдаг юм, Элдвээр хэлээд гэрээс хөөгөөд "Зайл" гээд байдаг.

-Хотод ирээд юу хийсэн бэ?

-Чааталсан.

-Ямар чаат?

-Olloo сайтын чаатад.

-Ямар зорилгоор чаатад холбогддог байсан юм бэ?

-Би чаатыг нэг их сайн мэддэггүй. Сувдаа л чаатлаад байдаг. Санхүүгийн туслалцаа үзүүлээч, мөнгөтэй залуус байна уу гээд л. Тэгж байснаа намайг интернэт кафед орхиод явчихаад хэсэг байж байгаад хүрээд ирдэг, заримдаа бүр хонуутаар алга болчихдогбайсан. Камертай интернэтэд ороод чаатлахаар цаад залуус нь "Сувдаа хөөрхөн байна. Сувдаатай нь уулзъя" гэдэг юм. Тэгээд л Сувдаа намайг орхиод явчихдаг. Нэг удаа нэгэн зэрэг дөрөв, таван залуутай чаатлаад бүгдтэй нь уулзах болоод намайг нэгтэй нь уулз гээд шахсан. Үгүй гэхээр шууд зоддог.

Эрдэнэтэд байхад залуучуудтай уулзуулна гэхээр нь татгалзсан чинь нүүр, нүдийг минь хөхөртөл зодсон. Тийм царайтай болохоор гэртээ очихоос айсан.

-Гэрээ санаж байна уу?

-Санаж байна. Гэхдээ очихоор агаа зодоод байдаг юм.

-Мэдээж сайн сайхан амьдралыг хүсч ирээдүйгээ гоёор төсөөлдөг биз дээ?

-Тийм.

Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopr торги юань рубль в реальноР¼ времени HAC прогноз Ð¿Ñ€Ð¸Ð²Ð°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ ключ имеет неверноРµ значениРµ btc e code денежныР¹ ÑÑƒÑ€Ñ€Ð¾Ð³Ð°Ñ ‚ герчик и ко брокер senderon прогноз как Ñ€Ð°Ð±Ð¾Ñ‚Ð°Ñ‚Ñ Œ на дому в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е Phore кошелек free miner bitcoin etherium майнинг ÐºÐ°Ð»ÑŒÐºÑƒÐ»Ñ Ñ‚ор EAC график TittieCoin прогноз на 2018 отзывы о zomro PRES прогноз на сегодня ather PRPS криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива пинсабмР¸Ñ‚Ñ‹ что это playercoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° BitTokens курс к рублю hd 5870 охлаждеР½Ð¸Ðµ срочно надо заработР°Ñ‚ÑŒ деньги MOON курс криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Aigang SC новости криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Slevin проекты для Ð¸Ð½Ð²ÐµÑÑ‚Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð¸Ñ в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е CYC кошелек хеликс капитал отзывы форум VOYA прогноз Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ биткоин на wmz MILO кошелек escrow blocked что это такое сайт для Ð²Ð»Ð¾Ð¶ÐµÐ½Ð¸Ñ  денег под Ð¿Ñ€Ð¾Ñ†ÐµÐ½Ñ‚Ñ ‹ localbitcoins русский прогноз по курсу валют
IP:141.101.132.248  2018-01-28 04:07:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.