Хvн амьдралаа vргэлж усалж явах хэрэгтэй

2010/03/29
Share |
Хүмүүс: С Өлзийхүү | 
Хvн амьдралаа vргэлж усалж явах хэрэгтэй

“Єнгєт инээд” хамтлагийн жvжигчин С.Єлзийхvv “Гэгээн муза-2009” наадамд “Харамсалтай нь хайртай” жvжгийн Оюуны дvрээр “Шилдэг эмэгтэй гол дvр” номинацид нэр дэвшиж буй. Олон сайхан хошин хєтєлбєрєєрєє монголчуудын хvндлэлийг хvлээсэн тvvнтэй уулзаж ярилцсан юм.

-Та єнгєрсєн жилийн “Гэгээн муза” наадамд хєтлєгчєєр оролцож байсан. Харин энэ жил нэр дэвшиж байгаа. Хоног хугацаа дєхєх тусам сэтгэл догдолж байна уу?
-Тэгэлгvй яахав. Би энэ наадамд гурав дахь удаагаа оролцож байгаа нь энэ. Эхнийх нь 2003 онд, дараа нь 2005 онд “Дурлалын сvм” хошин музыклын тєрлєєр шилдэг туслах эмэгтэй дvрийн номинацид нэр дэвшиж Муза авч байлаа. Харин энэ жил шилдэг эмэгтэй гол дvрийн номинацид нэр дэвшиж байна. Мэдээж хоног хугацаа дєхєх тусам сэтгэл догдолж байна. Жvжигчид маань сайхан оролцох байх аа. Жvжигчид бид єєр хоорондоо уулзаж нэг нэгнийхээ уран бvтээлийг дэмжиж тэмдэглэнэ гэдэг бидний хувьд хамгийн том баяр юм.

-Та “Харамсалтай нь хайртай” жvжгийн Оюун гэж бvсгvйн дvрийг бvтээсэн. Энэ vvднээсээ Оюун таныг таван жилийн дараа “Гэгээн муза” руу хєтєллєє гэж ойлгож байгаа шvv?
-Дvр нь єєрєє их сонин дvр юм. Ямар ч жvжигт цаанаасаа зурагдчихсан дvр, жvжигчний арга ажиллагаагаар бvтээгддэг дvр гээд дvрvvд єєр єєр байдаг. Харин Оюуны хувьд жvжигчид бидний хэлдгээр бол цэнхэр дvр. Цэнхэр гэдэг нь vйл явдал хурц бичигдээгvй дvр гэсэн vг. Ерєєсєє манай нийгэмд амьдарч буй эмэгтэйчvvдийн нийтлэг байдлыг харуулсан дvр л дээ. 40 гарсан хvмvvс. Ажил руугаа илvv анхаарал тавиад амьдралаа нэг их анзаарахгvй болчихсон байдаг. Ялангуяа бизнесийнхэнд энэ байдал их ажиглагддаг. Эхнэр нєхєр хоёр бие биеэ анзаарч харахаас илvv ажил руугаа бvх анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Яг ийм л байдлыг хєндсєн жvжиг байгаа юм. Жvжгийн зохиолч нь Наранжаргал гэж эмэгтэй хvн. Тийм ч учраас эмэгтэй хvний торгон мэдрэмжээр хийгдсэн жvжиг гэж би бодож байгаа.

-Хєдєєгийн театраас ирсэн єрсєлдєгч тань таны тоглолтыг аль хэдийнэ vзчихсэн байна билээ. Харин та єрсєлдєгчєє судалсан уу? Ер нь таны єрсєлдєгчид хэр хvчтэй хvмvvс вэ?
-Єрсєлдєгч гээд бодоод байх юм алга даа. Vнэндээ тэрийг бодож байх зав ч алга. Яагаад гэхээр манайхан шинэ уран бvтээлдээ орчихсон яваа. Дєрєвдvгээр сарын 10-нд анхны тоглолтоо хийнэ. Тийм учраас нэг нэгнийхээ тоглолтыг vзэх завгvй байна. Саяхан Америк яваад ирлээ. Ирэнгvvтээ ажилдаа орсон болохоор тун завгvй байгаа. Гэхдээ энэ жил олон сайн уран бvтээлчид нэр дэвшиж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Оюун танд яг юуг ухааруулсан бэ?
-Нэг жvжгийн нэг дvрээс жvжигчин хvн нэг юм ойлгох ёстой. Би энэ дvрийг бvтээснээрээ хvн амьдралаа vргэлж усалж явах хэрэгтэй гэдгийг ухаарсан. Ажил гэж гvйхийн хажуугаар амарч байх, бас ханьдаа, vр хvvхэддээ ямар нэгэн байдлаар цаг гаргаж байх хэрэгтэй гээд олон зvйлийг ухааруулсан. Хvнд мєнгє, карьер хэрэгтэй ч гэсэн тодорхой цагийг єєрийнхєє амралтад зориулж байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ухааруулсан. Яагаад гэхээр завгvй гэдэг байдлаараа Оюун надтай их тєстэй. Бизнес мєнгє гэсээр байгаад найз нєхєд ч vгvй болчихсон хvмvvс байдаг даа. Тийм хvмvvст сургамжтай жvжиг бол “Харамсалтай нь хайртай” гэж энэ жvжиг.

-Хошин урлагийн бvтээл “Гэгээн муза”-д тєдийлєн нэр дэвшээд байдаггvй. Ер нь “Гэгээн муза”-д нэр дэвшинэ гэдэг жvжигчинд ч тэр, жvжгийг найруулан тавьсан найруулагч, зохиосон зохиолч гээд бvгдэд нь нэр тєрийн хэрэг байх шvv?
-Энэ жил “Х-ТVЦ” продакшны “Аянгын бороо” манай “Харамсалтай нь хайртай” гэсэн хоёр жvжиг хошин урлагийнхнаас дэвшсэн. Ер нь продакшнуудад байгаа манайхны дунд хошин урлагийн гэж хэлэгдээд байгаа жvжигчид маань бvгд УДЭТ-т тодорхой хугацаанд уран бvтээл туурвиж байсан хvмvvс байдаг л даа. Бvгд нэг vеийн жvжигчид. Театр жvжиг кино бvгд л бидний сонирхолыг татаж байдаг.

-Та тайзан дээр ямар ямар мэргэжил “эзэмшив”. Оюун гэхэд эмч бvсгvй шvv дээ?
-Эмчийн дvрд гурав дєрвєн удаа хувирч байгаа юм байна. Ажил мэргэжлээ сайн эзэмшээгvй хэрнээ гадаад vзэмжиндээ маш их анхаардаг шинэхэн эмчийн дvрийг анх бvтээж байлаа. Харин энэ бол ажилдаа бvх зvрх сэтгэлээ зориулсан эмч. Багш, тэтгэврийн эмгэн, волейболын тамирчин гээд л янз бvрийн мэргэжлийн дvр бvтээсэн дээ. Жирийн цэвэрлэгчээс эхлээд сайд дарга ч болж байлаа. Харин Оюун бол их нууцлаг. Дотогшоо хvн. Нєхєртєє хайртай ч тvvнийгээ нээлттэй илэрхийлээд байдаггvй. Хамгийн гол нь ажилдаа маш их дуртай. Ерєєсєє одоо бидний амьдарч байгаа цаг vед маш их таардаг тийм л эмэгтэй.

-”Гэгээн муза”-г гартаа атгана гэсэн итгэл танд байгаа биз дээ?
-Яг авна гэсэн итгэл айхтар тєрєхгvй байна. Мэдээж авбал сайхан байлгvй яахав. Гэхдээ авахгvй байлаа гэхэд харамсаад байхгvй. Яагаад гэвэл би ємнє нь “Гэгээн муза”-г гартаа атгаж байсан хvн шvv дээ. Хэн нь ч авсан адилхан л баярлана. Яагаад гэвэл жvжигчид бид багаараа ажилладаг хvмvvс. Тийм болохоор би биш єєр хэн нэгэн энэ шагналыг авна гэдэг нь адилхан бидний л шагнал бас бидний баяр гэсэн vг. Мэдээж илvv цар хvрээ ихтэй, сайн хєдєлмєрлєсєн нь л шагнал авах байх. Хэн авахыг тухайн єдрийн тэнгэр бас шvvгчдийн мэргэн оюун л шийдэх байх даа.

-Таныг таван жилийн ємнє “Гэгээн муза” хvртэж байх vед улаан хивсний ёслол vйлдэж байгаагvй. Энэ vvднээсээ та анх удаа улаан хивсэн дээр алхах гэж байна, сэтгэл хєдєлж байна уу? Ямар гангараа бэлдсэн бэ?
-Улаан хивсний ёслол гэдэг бол уран бvтээлчдээ хvндэтгэсэн хvндлэлийн маш сайхан арга хэмжээ. Энэ сайхан арга хэмжээнд театрын ахмад vе, дунд vе, залуучууд бvгд оролцоно. Энэ vvднээсээ маш том баяр юм. Мєн хувцасны салонууд єєрсдийнхєє хийж байгаа зvйлийг илэрхийлдэг гэж би боддог. Єєрєєр хэлбэл энэ vеэр загварын бяцхан шоу vзvvлбэр болдог. Тэгээд ч театр гэдэг нийлмэл урлаг учраас дизайнерууд, хєгжмийн зохиолчид гээд маш олон хvний баяр болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь тэр єдєр дулаан байгаасай гэж л бодож байна.

-Та ямар гоёл бэлдсэнээ хэлсэнгvй. Єнгєрсєн жил ноолууран даашинзаар бvсгvйчvvд маань гангарч байсан. Харин энэ жил ямар байх бол?
-Би “Гоо од” гэсэн нэртэй хувцасны компаниар маш гоё даашинз урлуулж байгаа. Энэ жил бvсгvйчvvд маань бvгд болороор гангарч байгаа гэсэн. Тиймээс болор зvvнэ дээ.

-Даашинзны тань єнгє ямар байх вэ?
-Улаан єнгєтэй. Нэг их том биетэй улаан хvн л улаан хивсэн дээгvvр алхах байх даа.

-Сvvлийн vед ямар уран бvтээл хийж байна?
-”Дурлалын увидас” гэдэг нэртэй поп музыкл хийх гээд бэлтгэл ажилдаа орчихоод явж байна.

-Та тvрvvнд Америк яваад ирсэн гэлээ. Ямар ажлаар яваа вэ?
-Телевизийн киноны зураг авалтад явсан юм. Хоёр янзын зураг авалтад оролцсон.

-Америкт “Эмоушн” хамтлаг байгаа шvv дээ. Тэдэнтэй уулзав уу?
-Уулзсан. Тэд маань маш эрч хvчтэй, их сайхан уран бvтээл хийж байна билээ. Тэднийхээ уран бvтээлийг сонслоо. Чикагод маш сайн нэр тєртэй яваа юм билээ. “Эрхэм сэтгэл” гээд их гоё дуу дуулсан байна. Сvмийн найрал дуучидтай болон Америкийн хип хопчидтой хамтраад дуу дуулсан байна билээ. Монгол улсынхаа тєрийн дуулалыг дуулсан байсан. Бас шинэ цомог гаргаж. Тэр цомгийнх нь анхны сонсогч боллоо. Мєн манай киноны алдарт жvжигчин Батцэцэг эгч тvvний нєхєр хоёртой уулзсан. Тэд маань ч гэсэн монголчуудад зориулаад их сайхан нэвтрvvлэг хийдэг юм билээ. Бас Америкийн киноныхонтой хамтраад киноны ажилд орчихоод байгаа гэж ярьж байсан. Хєгжмийн зохиолч Чимбаа ч гэсэн хэд хэдэн киноны зохиол бичиж байгаа гэсэн. Ер нь манай монголчууд их авьяастай шvv дээ.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.