"Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан: Япон хүүхэнтэй үерхэж байсан, түүний сайхан хайрын буянаар Японд очиж үзсэн

2010/03/29
Share |
Хүмүүс: Нисванис | 

-Рок хөгжим сонсдог залуучуудын тоо хүрээгээ тэлж байна. Гэтэл сүүлийн үеийн рок хамтлагууд уран бүтээлээ олонд сайн хүргэж чадахгүй байгаа харагддаг?
-Рок хөгжмийг үзэл бодол нь төлөвшсөн, өөртэй итгэлтэй хүмүүс сонсдог. Манайханд рок хөгжмийн суурь боловсрол байхгүй болохоор ойлгох гэж их цаг алдаж байна. Рок хамтлагууд уран бүтээлээ хийж байгаа. Хүмүүс яагаад мэдэхгүй байна гэхээр бид өөрсдийгөө рекламдаж алиа салбадай шиг явдаг хүмүүс биш. Золиосгүй сайн сайхан юм гэж байхгүй. Бид 19 наснаасаа 30 нас гартал рок хөгжим яах гэж тоглосон гэхээр Монголд ганц хүн ч болов зөв сэтгэлгээтэй болоосой гэж зорьсон. Өнөөдөр бид баяжаагүй, олонд танил төдий хүмүүс. Гэхдээ өнөөдөр хэн нэгнийг царайчлаад нэр төртэй, мөнгөтэй болох юмсан гэж гүйсэн хамтлагуудийг би буруутгахгүй. Монголд хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй уран бүтээл хийгээд амьдрахад хүлээж авах хүмүүсийн сэтгэлгээ нь хүрэхгүй байна шүү дээ. Тийм болохоор амьдралаа өөд нь татахын тулд зүтгэж яваа хүмүүсийг буруутгаад яах юм бэ. Манай хамтлаг бол хүнд таалагдах гэж уран бүтээл хийгээгүй. Тэгсэн бол баян явах байсан. Монголд шинэ сэтгэлгээ, шинэ философийг бий болгохын төлөө зүтгэж явна. Ядаж шинээр өөрөөр дурлалцаж эрч хүч ав л даа. Юм өөрчлөгдөхгүй байх шиг уйтгар байхгүй.
-Өөрийг чинь их дурламтгай гэдэг. Дурлал шинэ эрч хүч авчирдаг уу?
-Эрч хүч өгөхгүй бол би дахин дурлахгүй шүү дээ. Нэг дурлахаараа шататлаа дурладаг. Дурлалд хэн нэг нь бууж өгдөг. Харамсалтай нь би дандаа сөгддөг л дөө. Их шанална, уйтгарлана.Тэгж байтал дахин дурлаж дээшээ өндийнө. Би хүсээгүй ч тааралдсан бүсгүйчүүд маань дандаа надаас дүү хүүхнүүүд байдаг.
-Хэдэн настай бүсгүйчүүдтэй дурлалцаж явсан юм бэ?
-Үерхэж явсан орос охин надаас арав дүү. Түүнээс урьд нь япон хүүхэнтэй үерхэж байсан. Түүний сайхан хайрын буянаар өнгөрсөн оны 12 сард би Японд очсон. Дуучин Нарантай намайг холбож өгөөд бид хоёр нэг CD хийсэн. Тэр намайг орос охинд хайртай гэдгийг мэддэг байсан.
-Тэр япон хүүхэнтэй хэзээ танилцаад үерхээд авсан юм бэ?
-Ноднин Төв аймгийн Өндөрдовд морин цэргийн үзүүлэх тоглолт болоход би тэнд тайзны зохион байгуулагч хийж байсан. Тэгэхдээ танилцсан юм. Өөр олон яриа түүх хэнд ч хэрэггүй байх.
-Хэн нэгэнтэй нь амьдралаа тууштай холбож болоогүй юм уу?
-Би орос, япон, монгол гурван охинтой үерхсэн болохоос амьдрал зохиогоогүй. Тэгэхийг ч хүсээгүй. Замд л тааралдсан сайхан сэтгэлтэй хүмүүс. Саллаа, сарнилаа гээд зарим хүмүүс сонин юм ярих юм. Яагаад би хүнтэй үерхэж болохгүй гэж. Хэл амгүй санаа амар амьдармаар байна. Манай найз нар “Одоо чи хаанах охинтой үерхэх гэж байна” гээд явуулаад байдаг юм. Би дурлахаас их айдаг, дахин дахин шатмааргүй байна. Алийн болгон дурлалд сөхрөх юм бэ. Жаахан бүтээлч юм хиймээр байна шүү дээ. Гэхдээ дахин дурлахгүй гэж амлаж чадахгүй. Дурлахгүйг хичээнэ ээ.
-Та хэзээ гэрлэнэ гэж бодож явна? Нас 30 гарчихлаа шүү дээ?
-Явж байтал болно биз дээ. Ээж Эрдэнэтэд миний зургийг бариад энэ хүнд эхнэрийн даллага авахуулах гэсэн юм гээд лам дээр очсон чинь нөгөө лам “Миний шүтдэг хамтлагийн дуучин байна” гэсэн гэнэ лээ. Тэр рок хөгжим сонсдог лам хэзээ ирэхээр эхнэр дуудаж өгсөн юм бол би мэдэхгүй. Намайг үзээд зурхайч болох байсан гэж хэлсэн гэнэ лээ. Миний амьдралын хань ямар хүн байхыг би мэдэхгүй.
-Ингэхэд таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Орой 21 цагаас бааранд дуулна. 01 цаг өнгөрөөгөөд гэртээ харина. Өрөөндөө 05 цаг хүртэл телевизээр Оросын суваг үзнэ. Тэгээд унтаад өдөр 12 гэж сэрээд бэлтгэлээ хийдэг. Өдөр ирж хоолоо идчихээд бааранд очиж дуулдаг. Монголд том бага гэхгүй рок хамтлагууд бааранд дуулж байна шүү дээ.
-Та махлаг хүүхэн таалагддаг гэж ярьж байсан. Ирээдүйн гэргий чинь махлаг хүүхэн байх юм болов уу?
-Яагаад бүдүүн хүүхнүүд нийгэмд гоочлогдох ёстой гэж. Туранхай болохоор  гоо сайхан харагддаг юм уу. Бүдүүн хүүхэнд ч гэсэн гоо сайхан байдаг юм. Тэднийг өмөөрч уран бүтээл хийснээ зөв гэж боддог. Клипэн дээр дандаа туранхай миссийн мөрөөдөл болчихсон хүүхнүүд тоглодог. Тэд бусдад таалагдахын тулд л аргаа бараад хэдэн нүцгэн хүүхэн тоглуулж байна. Ер нь хамгийн гол гоо сайхан уураг тархи сэтгэлгээ шүү дээ.  
-Рок хамтлагууд үнэтэй гитараар сайн уран бүтээл хийдэг гэж ярих юм. Та нарын хувьд?
-Бид мөнгөнийхөө хэмжээгээр гитар авдаг. Гитартаа сэтгэл хангалуун байдаг. Үнэтэй гитар барьсанаараа сайн уран бүтээлч болохгүй. Чадаж л байвал үр дүн тэр. Рок хөгжсөн оронд эрүүл нийгэм оршдог. Рок хөгжөөгүй байгаа болохоор эрүүл бус нийгэм байна. Манай монголчууд мануухай шиг арай дэндүү ноомой харагддаг.
-Сайн уран бүтээлийг ихэнхдээ мөнгөтэй холбож тайлбарлаж байна?    
-Зарим нэг нь урлагт мөнгөөр дулдуйдан дээгүүр байр эзлэж байна. Урлагийг мөнгөөр хэмжиж болохгүй. Хэрэв тэгвэл сөнөх тийшээгээ хандаж байгаа нь тэр. Урлаг гэдэг бол зүрх сэтгэл, түүнийг мөнгөөр худалдан авч болохгүй. Эцсийн эцэст тэнцүү тэмдэгийн дараа салаавчны үнэлгээ авах хүмүүс л урлагийг мөнгөөр худалдаж авдаг. 
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ubupttrt idiotic promotions, http://www.moxigo.com/redirect .php?url=http%3a%2f%2fopencu.c om%2fprofiles%2fblogs%2fdownlo ad-songs-for-free download_songs_for_free, http://nittanynews.net/__media __/js/netsoltrademark.php?d=op encu.com%2fprofiles%2fblogs%2f up-movie-download-in-hindi-720 p-1 up_movie_download_in_hindi_720 p, http://boowiki.info/go.php?go= http%3a%2f%2fopencu.com%2fprof iles%2fblogs%2fdragon-ball-z-x enoverse-2-ppsspp-download-1 dragon_ball_z_xenoverse_2_ppss pp_download, http://cesky-web.scull.net/__m edia__/js/netsoltrademark.php? d=opencu.com%2fprofiles%2fblog s%2fmelhor-app-para-baixar-fil mes melhor_app_para_baixar_filmes, http://ydb.ccmpcapital.be/__me dia__/js/netsoltrademark.php?d =opencu.com%2fprofiles%2fblogs %2ftajdar-e-haram-mp3-download -320kbps-1 tajdar_e_haram_mp3_download_32 0kbps, http://opencu.com/profiles/blo gs/karan-aujla-all-song-downlo ad-1 karan_aujla_all_song_download, http://www.calcio-talenti.it/r edirect.php?url=http%3a%2f%2fo pencu.com%2fprofiles%2fblogs%2 fdownload-opera-mini-1 download_opera_mini, http://www.kou.kz/ru/go.php?go =http%3a%2f%2fopencu.com%2fpro files%2fblogs%2fdownload-serta nejo-agosto-2018-1 download_sertanejo_agosto_2018 , http://www.serts.ru/go.php?go= http%3a%2f%2fopencu.com%2fprof iles%2fblogs%2fdownload-play-s tore-terbaru download_play_store_terbaru, http://ae-dance.com/__media__/ js/netsoltrademark.php?d=openc u.com%2fprofiles%2fblogs%2fgoo d-morning-images-hd-free-downl oad-1 good_morning_images_hd_free_do wnload, http://opencu.com/profiles/blo gs/high-rated-gabru-nawabzaade -download-1 high_rated_gabru_nawabzaade_do wnload, http://opencu.com/profiles/blo gs/oyun-indir-club-clash-of-cl ans-hile-1 oyun_indir_club_clash_of_clans _hile, https://www.nuxe.com/redirect. php?url=http%3a%2f%2fopencu.co m%2fprofiles%2fblogs%2fincredi bles-2-full-movie-download-1 incredibles_2_full_movie_downl oad, http://www.plusmediallc.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=opencu.com%2fprofiles%2fblo gs%2fhappy-new-year-2018-whats app-video-download happy_new_year_2018_whatsapp_v ideo_download, http://opencu.com/profiles/blo gs/teri-meri-baki-hai-kahani-s ong-download-1 teri_meri_baki_hai_kahani_song _download, http://prothomalonewsbd.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=opencu.com%2fprofiles%2fblo gs%2fdrake-kiki-do-you-love-me -indir drake_kiki_do_you_love_me_indi r, http://opencu.com/profiles/blo gs/velaikaran-mp3-song-free-do wnload-1 velaikaran_mp3_song_free_downl oad, http://dailfamily.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=ope ncu.com%2fprofiles%2fblogs%2fw hats-app-status-video-download whats_app_status_video_downloa d, http://www.terradiconfine.org/ logo/index.asp?redirect.php?ur l=http%3a%2f%2fopencu.com%2fpr ofiles%2fblogs%2fpokemon-fire- red-rom-download-1 pokemon_fire_red_rom_download, http://opencu.com/profiles/blo gs/let-her-go-by-passenger-mp3 -download-1 let_her_go_by_passenger_mp3_do wnload, http://opencu.com/profiles/blo gs/none-of-my-business-mp3-dow nload-1 none_of_my_business_mp3_downlo ad, http://8elite.com/__media__/js /netsoltrademark.php?d=opencu. com%2fprofiles%2fblogs%2fwhat- shall-i-render-to-jehovah-by-t im-godfrey-download-1 what_shall_i_render_to_jehovah _by_tim_godfrey_download, http://opencu.com/profiles/blo gs/gulebakavali-songs-download -starmusiq-1 gulebakavali_songs_download_st armusiq, http://www.info-seo.de/siteche ck/redirect.php?url=http%3a%2f %2fopencu.com%2fprofiles%2fblo gs%2fmahakal-image-download mahakal_image_download, http://opencu.com/profiles/blo gs/tenzi-za-rohoni-songs-downl oad-1 tenzi_za_rohoni_songs_download , http://www.socialdub.com/redir ect.php?url=http%3a%2f%2fopenc u.com%2fprofiles%2fblogs%2ftum -mere-ho-mere-rehna-song-mp3-d ownload-1 tum_mere_ho_mere_rehna_song_mp 3_download, http://opencu.com/profiles/blo gs/iphone-video-indirme-2018-1 iphone_video_indirme_2018, http://adishakti.com/__media__ /js/netsoltrademark.php?d=open cu.com%2fprofiles%2fblogs%2fos -farofeiros-download-torrent-1 os_farofeiros_download_torrent , http://arrangephoto.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=o pencu.com%2fprofiles%2fblogs%2 fnew-movies-tamil-2018-downloa d-1 new_movies_tamil_2018_download , http://www.mixpc.com/__media__ /js/netsoltrademark.php?d=open cu.com%2fprofiles%2fblogs%2fma yhem-wwe-game-download-1 mayhem_wwe_game_download, http://opencu.com/profiles/blo gs/vidmate-download-apk-old-ve rsion vidmate_download_apk_old_versi on, http://mnforen.net/cranberra/r edirect.php?url=http%3a%2f%2fo pencu.com%2fprofiles%2fblogs%2 fpubg-apk-free-download-1 pubg_apk_free_download, http://bet.myracing.com/redire ct.php?url=http%3a%2f%2fopencu .com%2fprofiles%2fblogs%2fuk-m ovie-now-app-download-1 uk_movie_now_app_download, http://zakaztovarov.net/redire ct.php?url=http%3a%2f%2fopencu .com%2fprofiles%2fblogs%2fmp3- songs-2018-dj-download-1 mp3_songs_2018_dj_download, http://opencu.com/profiles/blo gs/j-cole-photograph-mp3-downl oad j_cole_photograph_mp3_download , http://opencu.com/profiles/blo gs/motivational-books-free-dow nload-pdf-format-1 motivational_books_free_downlo ad_pdf_format, http://website-diagnostics.com /redirect.php?url=http%3a%2f%2 fopencu.com%2fprofiles%2fblogs %2finstagram-photo-downloader- online-1 instagram_photo_downloader_onl ine, http://perbridge.com/__media__ /js/netsoltrademark.php?d=open cu.com%2fprofiles%2fblogs%2fgb whatsapp-atualizado-2018-downl oad-1 gbwhatsapp_atualizado_2018_dow nload, http://opencu.com/profiles/blo gs/youtube-link-downloader-1 youtube_link_downloader, http://lrw-survey.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=ope ncu.com%2fprofiles%2fblogs%2fm essenger-lite-free-download messenger_lite_free_download, http://wcc.valuepr.com/__media __/js/netsoltrademark.php?d=op encu.com%2fprofiles%2fblogs%2f hdvidzpro-video-downloader-fre e-download-1 hdvidzpro_video_downloader_fre e_download, http://www.kenyaromancehookup. com/__media__/js/netsoltradema rk.php?d=opencu.com%2fprofiles %2fblogs%2fhiru-fm-new-song-do wnload-1 hiru_fm_new_song_download, http://pharmacy.am/inc/redirec t.php?url=http%3a%2f%2fopencu. com%2fprofiles%2fblogs%2fwolft eam-hile-indir-2018-1 wolfteam_hile_indir_2018, http://seo.mln.lt/redirect.php ?url=http%3a%2f%2fopencu.com%2 fprofiles%2fblogs%2fmusica-de- ozuna-para-descargar-1 musica_de_ozuna_para_descargar , http://www.alles-reinigen.nl/r edirect.php?url=http%3a%2f%2fo pencu.com%2fprofiles%2fblogs%2 fms-word-2007-free-download-1 ms_word_2007_free_download, http://www.xn--55qp0ca42d83k73 cs6mv5okxd903a.tw/pro/redirect .php?url=http%3a%2f%2fopencu.c om%2fprofiles%2fblogs%2fibps-p o-admit-card-2018-download ibps_po_admit_card_2018_downlo ad, http://tosapy.merrymall.net/ba ckgammon/blog/redirect.php?url =http%3a%2f%2fopencu.com%2fpro files%2fblogs%2fs-ylemeye-dili m-varm-yor-indir-1 söylemeye_dilim_varmıyor_ind ir,
IP:91.204.15.146  2018-11-26 16:39:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.