СТА, жvжигчин П.Эрдэнэзаан: ЭЦЭГ ХVНИЙ VVДНЭЭС ХVVХДVVДЭЭ УРЛАГИЙН ХАРГИС ЗАМААР БИТГИЙ ЯВААСАЙ ГЭЖ ХVСДЭГ

2010/03/30
Share |
Хүмүүс: П Эрдэнэзаан | 
СТА, жvжигчин П.Эрдэнэзаан: ЭЦЭГ ХVНИЙ VVДНЭЭС ХVVХДVVДЭЭ УРЛАГИЙН ХАРГИС ЗАМААР БИТГИЙ ЯВААСАЙ ГЭЖ ХVСДЭГ

Нvдээрээ инээсэн эгдvvтэй тєрхтэй нэгэн залуу хэдэн жилийн ємнє хошин урлагийн тайзнаа гарч байсан нь
саяхан юм шиг санагдана. Тvvнийг Заанаа гэхээр танихгvй хvн байхгvй. Єєрийн єнгє тєрхєєрєє цоо шинийг эрэлхийлж гаргадаг авьяаслаг жvжигчинтэй уулзахыг зорилоо. Ах нь кинонд зориулж жингээ хасч байгаа. Турсан байна уу хэмээн инээсээр угтсан нь нийтэч зангийн илрэл гэлтэй.

-Маскийн залуус сvvлийн vед уран бvтээлийн олз омог ихтэй байх шиг?
-Бид сар гаруй хугацаанд хєдєлмєрлєснийхєє vр дvнг vзээд шинэхэн тоглолтоо тайзнаа тавьж эхэлсэн. Уран бvтээлч хvмvvсийн хувьд єєрсдийн бодож санаж явсан зvйлээ тоглолтоор гаргахыг хvсдэг. Тэгээд зритель дvvрэн vзэгчид биднийг халуун алга ташилтаар мялааж, сайхан хvлээн авч байгаад сэтгэл єндєр байна.
-“Сvх далайтал Монгол амар” гэх этгээд сонин нэртэй тоглолт vзэгчдийн хvртээл болж байна. Энэ нэрийг та єгсєн гэсэн, чухам яагаад ийм нэртэй тоглолт хийх болов?

-Энэ нэрийг шууд утгаар нь ойлгож болохгvй. Бидний гаргахыг хvссэн санаа бол “Монголчууд аа, сэрэмжлээч ээ” гэсэн утгаар энэ нэрийг єгсєн л дєє. Зарим хvмvvс шууд утгаар нь ойлгоод, янз бvрээр л хvлээн авч байна. Vндсэндээ сvх далайх гээд байна шvv, Монголчууд минь бvгдээрээ сэрцгээе, эх орныхоо тєлєє єєрийнхєє бодож санаж явдаг зvйлээ хийцгээе гэсэн сэрэмжлvvлэг маягаар энэ тоглолтоо нэрлэсэн.
-Уран бvтээлчид тэр дундаа хошин урлагийнхан нийгмийг эмзэглvvлж байгаа сэдвийг шvvрэн авч, уран бvтээлээрээ шvvмжилдэг. Энэ удаагийн жvжигтээ юуг харуулахыг зорив?

-Бидний амьдарч байгаа энэ нийгэмд бухимдал, сэтгэл зовних зvйл олон тохиолдсоор л байна. Тэглээ гээд юм болгоныг шvvмжлээд байна гэж юу байхав дээ. Бидний тоглолтыг vзэх гэж зорьж ирсэн олон хvн сэтгэл санаагаа сайхан байлгах гэж, оюуны таашаал авахаар ирдэг нь мэдээж хэрэг. Гэтэл тэр хvмvvст тоглолт vзvvлж байгаа нэрийдлээр нийгмээ юу юугvй шvvмжлээд бухимдалд оруулахыг хvсдэггvй. Гэхдээ уран бvтээлч хvн хийж буй бvтээлээрээ дамжуулан нийгмийг харах vзэл бодлоо илэрхийлж байх ёстой. Тийм учраас бидний энэ тоглолт юу хэлэхийг зорьсон гэхээр “эх орноо хайрлая, vндэсний минь хэл, ёс заншил, єв соёл устах гээд байна шvv” гэсэн зовнилоор тоглолтоо хийж байна. Мэдээж бидний тоглолт инээдмийн бvх хошин хэв жанарыг гаргаж єгнє.

-“Єнгєт инээд” хамтлагаас єрх тусгаарлаад багагvй хугацаа єнгєрлєє. Ер нь яагаад тусгаарлах болсон бэ, тухайн vед танай хамтлагийн уран бvтээлvvдийг vзэгчид сайхан хvлээж авдаг байсан шvv дээ?
-“Єнгєт инээд” хамтлагийн хувьд ярихгvй, дурдахгvй єнгєрєхийн аргагvй. Энэ хамтлагт бид тав, зургаан жил ажилласан. Бидний уран бvтээлийн эрч хvчтэй сэргэлэн цовоо залуу сайхан цагийн бvтээлvvд гарч байсан. Жvжигчний карьер, ур чадвар энэ хамтлагтай нарийн холбоотой. “Єнгєт инээд”-ийн хамт олонтой єнгєрvvлсэн он жилvvд бидний амьдралын гэгээн сайхан дурсамжууд гэхэд болно. Цаашдаа ч Єлзий эгчтэйгээ хамтран хэзээ нэгэн цагт тоглолт хийнэ. Ер нь урьд ємнє хамтран уран бvтээл хийж байсан жvжигчдийн гар нийлдэг, биенээ сайн ойлголцдог хэмээн ярьдаг л даа. Бид тэндээс тусгаарлахдаа нэгнээ vзэн ядаад, хєрєнгє мєнгєнєєс болж муудалцсан асуудал байхгvй ээ. Тэгээд ч аливаа зvйл хувьсаж єєрчлєгдєх ёстой. Бидний хувьд залуу байна, уран бvтээлийн тал дээр ч харсан зvйл байсан болохоор Хvслээ ах, Єлзийхvv эгч хоёртоо vнэнээ хэлээд л гарсан. Гурвуулаа олон жил хамтарч ажилласан болохоор сэтгэл зvрх, vзэл бодол нийлээд гарсан. Vнэхээр бидний хийх гэж зорьсон зорилго маань эхнээсээ биеллээ олж, дєрвєн жилийн хугацаанд єєрийн гэсэн нэр хvндтэй, vзэгч тvмэнтэй хамтлаг болж чадлаа. Тэгэхээр бид анхны бодсон зvйлээ биелvvллээ гэж бодож байна.

-“Маск” продакшны тулгын гурван чулуу гэж хэлж болохоор Баярмагнай, Мєнхсайхан, Эрдэнэзаан гээд vеийн сайхан жvжигчдийг хараад vзэгчид баярладаг. Ер нь та нарын хамтын уран бvтээл цаашид хэр удаан vргэлжлэх бол?

-Энэ бол ойлгомжтой асуудал шvv дээ. Бид гурав нэгнийхээ карьерийг хараад, єєрт хэрэгтэй гэдэг утгаараа нийлээгvй. Маш олон жил хамтарч ажилласан, найз нєхєд, ах дvvс болж ирсэн болохоор биенээ сайн ойлгодог. Тиймээс бид нэг нэгэнгvйгээр уран бvтээл хийж чадахгvй байх. Надад байхгvй чанар нєгєє хоёрт байхгvй бол тэр хоёрын чанар надад байхгvй. Иймээс бид цаашид ажиллах болно. Тєлєвлєсєн, хийх гэж байгаа маш олон зvйл бий.

-Тэгвэл тайзан дээр хамт ажиллаад хэдэн жил болсон бэ, энэ олон уран бvтээлчдийн дундаас биенээ хэрхэн олсон юм бол?
-МС /Мєнхсайхан/ бид хоёр нєхєрлєєд 15 жил болж байна. Драмын театрт хамтдаа уран бvтээл хийгээд явж байсан анд нєхєд. Харин Магнай маань сvvлд тєгссєн “Єнгєт инээд” хамтлагт хамт ажиллаж байхаас л нэгдэж эхэлсэн дээ.
-Уран бvтээлийн тал дээр vзэл бодол нийлэхгvй зєрєлдєх vе гардаг уу, тийм vед маргаанаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Таарч тохирохгvй vе гардаг л даа. Дандаа инээгээд явна гэж юу байхав. Гурван єєр vзэл бодолтой хvмvvс учраас уран бvтээл дээр маш их маргаан гаргаж, зєрчилдсєний vндсэн дээр чанартай бvтээл гардаг.
-Танай хамтлагийн “Алт” хэмээх зохиомж олон хvний сэтгэлд нэгийг бодогдуулж чадсан хvнд сэдэв байсан. Энэ тоглолтыг хийх санаагаа хаанаас олж авсан бэ?

-Vнэхээр хvнд сэдэв байсан шvv. Бид Заамарт явж байгаад энэ сэдвээ олсон юм. Сvvлийн vед манайхан алт гэхээр юугаа ч хайрлахгvй болчихсон. Алтыг газрын гагнаас гэдэг ч ухаж сvйтгэх боллоо, vvнээс болж олон хvний амь амьдрал хохирч байна. Дээр vед бидний євєг дээдэс алтаа ухахгvй амьдраад болоод л байсан шvv дээ. Тэр vед цаг уурын байдал, хvн, амьтан, ургамал цэцэгс эрvvл саруул сайхан байлаа. Гэтэл алтнаас болж єчнєєн зовлон шаналал, хvний зан араншингийн єєрчлєлтvvд мэдрэгдэж байгааг хэлэх аргагvй болчихоод байна. Бидэнд нэг хvн ярьж байсан юм л даа. Аягатай усны ёроолд байсан жаахан алтыг золбин нохой долоочихсон юм билээ. Тэгээд тэр нохой маш их vнэд хvрсэн гэдэг. Бvр тэр золбин нохой хvнээс vнэтэй болсон байгаа юм. Ингээд л бид эндээс сэдвээ олсон юм даа.

-Урлагийн тогоонд багагvй чанагдлаа. Одоо харьцангуй туршлагатай уран бvтээлчдийн тоонд багтах болсон хvний хувьд залуустаа сургамж айлдана биз?
-Сургаал айлдана гээд суулгаж байгаад толгойг нь тогшоод байх нь юу юм. Гэхдээ амьдралын явцаас тодорхой хэмжээний туршлага авдаг болохоор тоглолтын vеэр алдаа оноог хэлээд л явчихдаг. Жvжигчин хvний биеэ авч явах, ёс суртахууны талаар би ярих их дуртай хvн шvv. Одоо шинээр тєгсч байгаа залуучууд итгэлгvй байна, биеэ зєв авч явахгvй, ёс суртахууны тал дээр дутагдалтай. Ганц хоёр клип, киноны зураг авалтанд орчихоод єєрийгєє мундаг жvжигчин болчихлоо, их юм хийчихлээ гээд сэтгэл ханаж байна. Энэ чинь vнэндээ тийм биш. Жvжигчний мэргэжил гэдэг чинь маш их хєдєлмєр, олон жилийн vйл ажиллагаанаас жvжигчин хэмээн дуудуулах эрхтэй болон гарч ирдэг. Миний хувьд “Маск”-ынхаа ажиллаж байгаа хvvхдvvдэд маш их хэлдэг, залуучууд маань ч жvжигчин болоход ямар их хєдєлмєр зарцуулдгийг ойлгодог болсон. Хєдєлмєрийг мэдэрч чадсан хvн ухаантай байдаг шvv дээ. Тиймээс энэ бvхэнд бодитойгоор хандах хэрэгтэй.

-Хошин урлагийнхан дуутай хууртай, олон тєрлийн авьяастай байдаг. Тэгвэл таныг нэлээд мяраалаг ч гэсэн их эвсэлтэй бvжиглэдэг гэж хvмvvс ярьдаг шvv?

-Жvжигчин хvн ямар ч байдалд бэлэн байх ёстой. Оюутан байхдаа бvжиг, дуу, хєгжим гээд бvх л юманд оролцдог байсан юм. Энэ маань єнєєдєр миний мэргэжилд их хэрэг болж байна. Гитар тоглоод дуулах хэрэг гардаг бол зарим vед барилдаж ноцолдох vе ч гарна шvv дээ. Ямар ч жанарт хувирч чаддаг байх нь жvжигчин мэргэжлийн онцлог. Гэхдээ би бага байхдаа бvжиг сонирхдог байсан л даа.
-Жvжигчин гэх эрхэм алдрын цаана яваа Эрдэнэзаан гэдэг хувь хvнийг хэн бэ гэдгийг олон хvн мэдэхийг хvсдэг байх?

-За даа, би єєрийгєє тийм ийм гээд тодорхойлох нь хаашаа ч юм. Ямартаа ч би мэргэжилдээ хайртай, энэ мэргэжлээ хvндэлдэг. Жил ирэх тусам л энэ мэргэжлийн нарийн учир шалтгааныг ойлгож явна л даа. Зvгээр л парик тавьж нvvрээ будчихаад тайзан дээр гардаг юм биш. Ер нь энэ мэргэжил маш нарийн судалгаа шаарддаг, нэг ёсондоо эрдэм шинжилгээний ажил гэж болно. Нэг уран бvтээл хийлээ гэхэд маш том судалгаа хийж, асар их зvйл унших хэрэгтэй болдог. Тиймээс жvжигчин хvнд маш єргєн мэдлэг зайлшгvй байх хэрэгтэй. За яахав авьяас бол байх л асуудал. Урт хугацаанд сайн уран бvтээлээр vзэгчидтэй уулзахын тулд далайцтайхан зvйл хийх хэрэгтэй болдог.

-99 хувь нь хєдєлмєр байдаг бол нэг хувь нь авьяас гэдэгтэй санал нийлэх vv?
-Авьяас гэдэг чинь харьцангуй ойлголт юм. Хvнд авьяас байгалиас заяачихдаг юм биш. Харин заяасан тэр авьяасыг єнгєлж, єєд татах ёстой. Бурхан танд авьяасыг зvгээр л авчраад єгчихдєг юм биш харин авьяас гэдэг чинь чадвар, мэдрэмж, ухаан, мэдлэг боловсрол, хvч чадал гээд л маш олон зvйлийн нэгдэл гэж боддог. Жvжигчний мэргэжил их сонин шvv. Гэнэт гарч ирээд хэсэг хугацаанд олны дунд нэр хvндтэй явж байгаад алга болчихдог хvн байна. Нэг бол явцын дунд улам чангараад, ур чадвар нь сайжирдаг хvн ч бас байдаг. Мєн явж байгаад гэнэт алга болоод хэдэн жилийн дараа гарч ирдэг ч жvжигчин олон шvv дээ. Энэ бvхнээс харахад хувь хvний мэдрэмж, чадвараас л улбаатай. Тэгэхээр авьяас гэдэг олон зvйлийн цогц.
-Цаг наргvй их ажил, шоу тоглолтоос залхах vе байдаг уу, эсвэл эзэмшсэн дуртай мэргэжил учраас шантрахгvй юу?

-Шантарч энэ замаас ухрах шалтгаанууд олон таарч байсан. Энэ мэргэжлийг орхиё ч гэж бодож л байлаа. Маш хэцvv л дээ. Єнгєрсєн хугацаанд унаж босоод болох, болохгvйгээр зєндєє л явлаа шvv дээ. Тэр бvхний дунд явж байхдаа “Ер нь би юуны тєлєє ингэтлээ зvтгээд байгаа юм бол. Больё доо. Миний ар гэрийн амьдрал байхад тэр бvхнээ хаяад урлаг гээд цээжээ дэлдээд явах vнэхээр хэрэг байна уу” гэж боддог vе олон байсан. Гэхдээ би єєрєєсєє яах гэж жvжигчний мэргэжил эзэмшсэн юм бэ?, юуны тєлєє єдий хvртэл явсан юм бэ гэж асууж байлаа. Тэгээд энэ замын дундаас буцна гэхээр би єєрєє арчаагvй хvн болох гээд байсан учраас ухраагvй. Манай найз нар намайг анх жvжигчин болж байх vед хэлдэг байсан л даа. “Миний хєгшєєн єдєр шєнєгvй ингэж явж байхаар больсон нь дээр! Чиний амьдралд ч єєрчлєлт гарахгvй хэдий хугацаанд ингэж явах юм” гэж. Тэгэхэд би найзууддаа “Ямартаа ч энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор vр дvнг нь хармаар байна. Энэ мэргэжилдээ би дуртай, дурлаж байна. Надад бас бодсон юм байдаг шvv.

Энэ мэргэжлээр ажиллаад хэдэн жил болчихсон учраас ирээдvйн замаа арай єєрєєр харж байна. Анх би энэ мэргэжлийг мэддэггvй байхдаа хэдэн кино жvжигт тоглоод олны танил болоод, нэрд гарна гэж боддог байсан бол vгvй юм. Vнэхээр хvний хорхой хєдєлгєдєг, єєртєє дурлуулдаг тийм мэргэжил” гэдгийг хэлдэг байсан. Тухайн vед манай найз нарын амьдрал ахуй жигдрээд сайхан л байлаа. Харин миний хувьд тэднээс арай доогуур тvвшинд байсан л даа. Ингээд 15 жил энэ мэргэжлээр зvтгэсэн. Харин одоо манай найзууд миний мєрийг алгаддаг байхгvй юу. Миний найз хэлсэндээ хvрлээ, чамд баяр хvргэе гэдэг. Надад мєрєєдсєн, бодсон, ямар хамтлаг байгуулвал зvгээр вэ гэдгийг би тэр vед мэдэрсэн байж л дээ. Харин єнєєдєр би зорьсондоо хvрлээ, зорилготой сайхан амьдарч байна.
-Шантарч байсан vедээ энэ замаас буцсан бол єнєєдєр та юу хийж явах байсан бол энэ талаар тєсєєлж байв уу?
-Ер нь анхнаасаа жvжигчин болно гэж дурлаж бодоогvй. Сэтгэлийн хєєрлєєр л энэ мэргэжлийг сонгочихсон. Зураг зурдаг байсан болохоор зургийн академид суралцах урилга аваад Москва хотод vйлдвэрлэлийн дизайны ангид сурахаар боллоо. Тэр vед хvvхдvvд гадаад явах сонирхол ихтэй байсан болохоор миний хуваарийг нэг том даргын хvvхэд аваад явчихсан. Тэгээд СУИС-д шалгалт єгєєд аз болж тэнцсэн. Жvжигчин болчихоор л харагдсан юм байлгvй. Хэрвээ энэ мэргэжлийг сонгоогvй бол vйлдвэрлэлийн дизайны мэргэжлээр ажиллах байсан биз. Хvний хувь тавилан цаанаас л замыг нь заагаад єгчихдєг юм байна. /инээв. Сур./
-Олон дvр бvтээдэг уран бvтээлч хvний хувьд ямар дvр дєхєм санагддаг вэ, магадгvй бvдvvн хадуун хэнэггvй хээгvй монгол эр хvний дvр vзэгчдэд ойр санагддаг юм болов уу?
-Харагдах талаасаа би бvдvvн хадуун байх л даа. Гэхдээ тайзан дээр илvv нарийн зvйлийг хийдэг гэж боддог л доо. Энэ дvрд тохирно гэж боддоггvй харин хийх ёстой бол юуг ч хийнэ гэж боддог.
-Тэгвэл том хєхтэй, vлэмж биетэй нарийн хоолойтой эмэгтэй хvний дvрийг та чадварлаг бvтээдэг, ер нь эмэгтэй хvний дvр бvтээхэд хєгжилтэй vе гарч байсан байх?

-Эр хvн эмэгтэй хvний дvр бvтээнэ гэдэг амаргvй даваа. Хєх хийгээд парик зvvгээд будчихаар л эмэгтэй болчихдог гэж бодож болохгvй л дээ. Хамгийн гол нь эмэгтэй хvний сэтгэл зvйг гаргахад нарийн мэдрэмж шаардагддаг. Ер нь би эмэгтэй дvр бvтээхээс халширдаг шvv. Гэхдээ гарцаагvй тохиолдолд энэ дvрд тоглохоос єєр аргагvй. Эмэгтэй дvр бvтээхэд олон асуудал vvснэ. Наад зах нь хєхний даруулгатай харьцаж vзээгvй хvн чинь сандраад энд тэнд унагачих гээд л бєєн юм болно. Тайзан дээр хєдєлгєєнєє мартана, хєлєє алцайж суухаас эхлээд алдаа гарах тохиолдол зєндєє байна./инээв.сур/
-Энэ дvрийг бvтээхэд танд таарах хувцаснаас авахуулаад бэрхшээлvvд тулгардаг байх л даа. Мєн 43 размерийн туфль, гоёлын нэг даашинзтай хэмээн хуучилж байсан санагдана. Одоо туфль, даашинзнынхаа тоог нэмсэн vv?
-Таарах туфль ер олдохгvй захиалгаар хийлгэдэг. Ер нь ямар ч том биетэй эмэгтэйн хувцас ч багтахгvй л дээ. Одоо ганц хоёр дээл, даашинзтай болсон. Туфлийнхээ асуудлыг амархан шийднэ. Магнай бид хоёр дундаа нэг туфьлээ ээлжилж ємсєєд л нєгєєхєє єєр єнгєєр будуулаад л болгочихдог.
-Хошин урлагийн акулууд гэгдэх хуучны жvжигчид дэлгэцийн уран бvтээлд хvч vзээд залуучууддаа тайзаа тавьж єгєх хандлагатай болсон байна. Танай продакшн кино хийх сурагтай байсан юу болсон бэ?
-Киноны ажилдаа орчихоод явж байна. Бид ярьсан юм л даа. Сvvлийн vеийн кинонууд залуус руу хандсан сэдэвтэй хийгдэх болжээ. Харин 28-40 насны хоорондох хvмvvст зориулсан бvтээл хийх хэрэгтэй юм болов уу. Яагаад гэхээр энэ хvмvvсийн амьдралыг vзэх vзэл, хvсэл тэмvvллээс харуулахыг зорьсон. Одоо євлийн зураг авалтаа хийж байна. Амжвал ирэх есдvгээр сард дэлгэцнээ гаргахыг зорьж байгаа. Гол дvрд нь Мєнхсайхан бид хоёр, гадны хоёр эмэгтэй тоглож байна.
-Гэр бvлдээ хэр цаг зав гаргаж байна, эцэг хvнийхээ vvргийг сайн биелvvлж чадаж байна уу?
-Манай эхнэр хvvхэд л хэлэх байх даа. Ер нь гайгvй байх аа. Ажил ихтэй байдаг ч гэр бvлдээ цаг зав гаргахыг хvсдэг.
-Танай гэргийг хєгжмийн мэргэжилтэй хvн гэж сонссон, уран бvтээлч хvмvvс нэг гэрт амьдрах жаргал, зовлонгоос хуваалцаач?
-Хоёулаа урлагийн хvн гээд айхтар ойлголцоод бусдаас онцгойрно гэж юу байхав. Гэхдээ урлагийн хvмvvс мэдрэмж єндєртэй байж биенийхээ мэргэжлийг сайн ойлгодог. Намайг ядраад оройтоод ирэхэд ойлгодог, энэ нь надад маш чухал санагддаг.
-Ханилаад олон жил болсон байх. Ер нь анх танилцаж байсан гэгээн дурсамжаа хуваалцвал?
-Манайх гурван хvvхэдтэй. Гэр бvл болоод хорь гаруй жил болчихлоо. Оюутан ахуй цагаасаа л танилцсан. Манай эхнэр нэгдvгээр курс харин би дєрєвдvгээр курс. Тэгээд ах ах гээд л би миний дvv гэж байгаад суучихсан даа. /инээв.сур/
-Энэ олон эмэгтэйчvvдийн дундаас та хайж явсан хvнээ олсон гэж боддог уу, таныг юугаараа татсан юм бол?
-Намайг яг юугаар татсаныг би мэдэхгvй. Энэ бол зvгээр л сэтгэл зvйн мэдрэмжийн асуудал. Надад тооцоолсон юм байхгvй. Яагаад ч юм тэр хvн надад онцгой сэтгэгдэл тєрvvлдэг байсан. Анх хараад л энэ бол миний эхнэр юм байна гэж єєртєє хэлсэн. Чухам ямар учраас тийм бодол тєрж байсныг хэлж мэдэхгvй юм.
-Урлагийн гэр бvлд єсч хvмvvжсэн хvvхдvvд тайзтай ойр байж, эцэг эхийнхээ гаргасан жимээр алхах нь олон байдаг шvv?
-Эцэг хvний vvднээс миний хvvхдvvд битгий энэ замаар яваасай гэж боддог. Жvжигчний мэргэжил гэдэг чинь маш харгис, хvнд хєдєлмєр. Болохгvй бол зvгээр л хаячихна. Ямар ч арын хаалга байхгvй хатуу л даа. Гэхдээ миний хvvхдvvд урлагийн мэдрэмжтэй, гоо зvйн таашаал сайтай байх гэж би боддог. Учир нь хар багаасаа л тайзтай ойрхон байсаар ирсэн.
-Манай эрчvvд нэг vеэ бодвол халамжтай, соёлтой, эмэгтэйчvvдээ маш их хvндэлдэг болсон байна. Харин таны хувьд орчин vетэйгээ хєл нийлvvлэн соёлтой эрчvvдийн тоонд орж чадна гэж єєрийгєє дvгнэх vv?
-Манайх хоёр охинтой. Ер нь эмэгтэй хvнийг яалт ч vгvй их хvндэлж явдаг. Энэ хамтлагт ажиллаж байгаа охидоо хvндэлдэг. Бидэнтэй мєр зэрэгцэн энэ хvнд ажлыг хийж явааг нь хараад єрєвддєг, дотроо ахын хайраар хайрладаг. Аль болох тэдэнд ахын хайрыг мэдрvvлж ажил тєрєл, амьдралын тал дээр нь чин сэтгэлээсээ тус дэм болж, сэтгэл санааны дэмжлэг vзvvлэхийг хvсдэг дээ.
-Гадаад дотоодоор олон хоног аялан тоглолт хийгээд явах vед гэр бvлийн амьдрал хоцрогдох тал байдаг уу?
-Залуу байхад эхнэр бид хоёр хєл алддаг л байлаа. Харин одоо хvvхдvvд овоо том боллоо. Тэгээд миний хань ар гэрийн бvхий л ажил амьдралыг минь зохицуулчихдаг болохоор сэтгэл амар явж чаддаг юм. Єнгєрсєн бvх хугацаанд энэ хvн ажлыг маань ойлгож, намайг єдий зэргийн амжилтанд хvргэсэн. Ханьдаа л их баярлаж явдаг даа. Жvжигчин хvний ар талын амьдралыг авч яваа эмэгтэй хvний хувьд хvнд ачаа vvрч яваа даа.
-Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг уу?
-Тийм ээ. “Маск” нэртэй хамтлагаа байгуулж, тодорхой хэмжээгээр vзэгчдийн талархал хvлээж чадсандаа баяртай явдаг.
-Тэгвэл єнєєгийн монголын нийгмийг ямар єнгєєр хардаг вэ?
-Vнэнийг хэлэхэд хэцvv байна шvv дээ. Энэ нийгэмд амьдарч байгаа хvний хувьд нийгмээ хараад эмзэглэх, сэтгэл хєндvvрлэх vе олон гардаг. Миний бодол их гутранги л байдаг юм. Учир нь олон улс, орноор явж, юм vзэж байхдаа эх оронтойгоо тэр бvхнийг харьцуулж хардаг. Тэгэхээр vнэндээ манай монгол их л хэцvv байна. Тийм байлаа гээд бид улс тєржєєд байх шаардлага байхгvй. Харин гутарч гуньж яваа ард тvмэндээ оюунлаг сайхан уран бvтээлvvд л хvргэхийг зорьдог доо. Энэ бол эх орныхоо тєлєє хийж байгаа vзэл бодол, уран бvтээл мєнєєс мєн.

Э.Тунгалагтуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bataa Mask yawahgui e tarj butarwal taarna
IP:202.9.41.141  2018-07-18 11:52:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.