Амлалт Нэхэх Ард Тvмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.УЯНГА: ОЮУТОЛГОЙН АШГИЙГ ТООЦООД VЗЭХЭД ИРГЭН БVР ДООД ТАЛ НЬ 50 САЯ ТӨГРӨГ АВАХ БОЛОМЖТОЙ БАЙНА

2010/03/30
Share |
Хүмүүс: Г Уянга | 
Амлалт Нэхэх Ард Тvмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.УЯНГА: ОЮУТОЛГОЙН АШГИЙГ ТООЦООД VЗЭХЭД ИРГЭН БVР ДООД ТАЛ НЬ 50 САЯ ТӨГРӨГ АВАХ БОЛОМЖТОЙ БАЙНА

Амлалт Нэхэх Ард Тvмний Хєдєлгєєний зохицуулагч Г.Уянгатай уулзаж, тvvний хийж буй тэмцлийн талаар цєєн хором ярилцлаа.

-Г.Уянга гэдэг хvнийг АНАТХ-ний Ерєнхий зохицуулагч гэдгээр нь хvмvvс сайн мэдэх болжээ. Тэгэхээр хєдєлгєєнийхєє тухай ярихгvй юу? Сvvлийн vед ямар ажил зохиож байна, хэдий хэр єргєжин бэхжиж байна гээд ярих зvйл их л байгаа биз дээ.

-АНАТХ нь єнгєрсєн оны 11 дvгээр сард байгуулагдсан. Vйл ажиллагаагаа явуулж эхлээд дєрвєн сар боллоо. Энэ хугацаанд бид хєдєє орон нутгаар явж салбараа байгуулах, УИХ-ын гишvvдийн тойрогтоо амласан амлалтыг баримтаар баталгаажуулах ажлыг хийлээ. Ингэснээрээ хангалттай салбар зєвлєл, хангалттай баримт нотолгоотой боллоо. Одоогийн байдлаар 160 гаруй салбар зєвлєлтэй болчихоод байна. 1990 оны МоАХ-ноос хойш анх удаа Монгол орны бvх аймаг, сумдад салбар нэгжээ байгуулсан ийм том хєдєлгєєн болж єргєжлєє.

Бид хэдийгээр бvх аймаг сумдаар орж салбар нэгжээ байгуулж явсан ч дийлэнх сумдад тухайн сумын иргэдийн санаачилгаар салбар зєвлєлvvд аяндаа байгуулагдчихсан байсан. Vvнийг бидний явуулж буй vйл ажиллагаа иргэдийн санаа бодолд нийцэж чадаж байгаа юм байна гэж vзэж байгаа. Ер нь улс тєрийн нам, сонгууль гэж байсан цагт амлалт байсаар л байх болно. Эрх баригчид баахан амлалт єгчихєєд тvvнийгээ биелvvлдэггvй нь шударга бус хэрэг. Гэтэл манай сонгогчид хэн гоё юм ярьж, амлаж чадаж байна, тvvнд саналаа єгчихєєд байна. Тэгэхээр энэ нийгмийг эрvvлжvvлэх, хvмvvжvvлэх хоёр талын ач холбогдолтой хєдєлгєєн гэж ойлгож болно.

-АНАТХ-д албан ёсны гишvvнчлэл бий юу. Гишvvдийн тоо хэд хvрч байна?
-Бид одоогоор авах, авахгvйн талаар ярьж, гишvvдээ нэгтгээгvй байна. Харин манай vйл ажиллагааг дэмжиж, зорилго зорилтыг ойлгодог бvх хvмvvс манай хєдєлгєєний гишvvн байж болно. Ер нь бид гишvvдийн тоо гаргаж, гишvvнчлэлийн хойноос хєєцєлдєх нь чухал биш гэж vзэж байгаа. Ард тvмэн бvгдээрээ л энэ хєдєлгєєний гишvvн гэж ойлгож болно. Аль ч намын эрх баригчдаас амлалтыг нь нэхэж, тэдэнтэй хатуу тэмцэж, шаардлага тавьж байгаа тэр иргэн бvр манай хєдєлгєєний гишvvн байх ёстой. Тийм учраас намууд шиг нарийн бvртгэл явуулах шаардлагагvй гэж vзэж байгаа.

-Тэгэхээр танай хєдєлгєєнийг хєдєє орон нутагт салбаруудаа байгуулаад эхэлсэн гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Монгол орны гурван зуу гаруй сум бvрт байгуулж амжаагvй ч ихэнхэд нь байгуулсан. Жишээ нь Говь-Алтай аймгийн арав гаруй суманд салбар нэгжээ байгуулсан бол Орхон аймгийн бvх сум, багт салбараа нээсэн. Энэ мэтчилэн Ховд, Увс зэрэг эрч хvчтэй сайн ажиллаж байгаа аймгууд байна. Бид хєдєєгvvр явж ирээд удаагvй байна.

-Танай хєдєлгєєнийхєн амлалтаа биелvvлж, 2.5 сая тєгрєгєє єг гэж шаардаж байгаа. Энэ амлалт биеллээ гэхэд дахин єєр шаардлага тавьсаар байх уу эсвэл vvргээ биелvvлээд буух уу?
-Энэ амлалт биелсэн биелээгvй бид цаашид шаардлагуудаа тавьсаар байх болно. Ер нь энэ нийгмийг эрvvлжтэл бид vйл ажиллагаагаа тогтмол явуулна.

-Танай хєдєлгєєн энэ хоёр намын амлалт биелэх боломжтой гэж vзэж байна уу. Хийсэн тооцоо судалгаа бий юу?
-Хамгийн тvрvvнд энэ тооцоо судалгааг АН, МАХН хоёр єєрсдєє гаргаж амласан гэдгийг хэлмээр байна. АНАТХ-ний зvгээс энэ талын судалгаа хийж vзэхэд єгєх боломж маш их харагдаж байгаа. Харин иргэд том амлалтад итгэж чадахгvй улс тєрчид хэдэн тэрбум тєгрєгний зардал гаргаж сурталчилсаар байгаад итгvvлж чадсан. Тэгэхээр тэдний гаргасан тооцоог тус намуудаас нэхэж гаргуулах, ямар vндсэн дээр ийм тооцоо гаргаж ирснийг шалгах хэрэгтэй.

Нєгєє талаас бид УИХ-ын гишvvдийн єєрсдєдєє зарж байгаа, идэж ууж байгаа мєнгєний тооцоог хийж vзлээ. Хvний хєгжлийн сангаас луйвардаж идсэн 400 тэрбум тєгрєг, тус бvрдээ авч буй нэг тэрбум тєгрєг, зєвхєн гишvvд гэхгvйгээр нийслэлийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлынхан тус бvр 100 саяыг жил бvхэн авдаг шvv дээ. Дээрээс нь аймгийн иргэдийн хурлын тєлєєлєгчид 10 саяыг мєн л авдаг юм байна гэдгийг хєдєє орон нутгаар явж байхдаа мэдэж авлаа. Дээр нь тэдний туслах, зєвлєхдєє зарж байгаа мєнгє, машин унаа, утас, идэж ууж байгаа мєнгєнvvдийг тооцвол маш их зардал гаргадаг. Тэр ч бvv хэл, Их хурлын гишvvн хууль санаачилсныхаа тєлєє 20 сая тєгрєг авдаг.

Энэ мэтчилэн бидний судалж тооцоолсноор нэг их наяд нэг зуу гаруй тэрбум тєгрєг болж байна. Энэ мєнгийг иргэддээ зvгээр хуваагаад єгєхєд л хvн тус бvрт таван зуун мянган тєгрєг ногдох боломжтой. Дээр нь бидний найдвар тавиад байгаа Оюутолгой ордын алт, мєнгє, зэс гээд нэгдлvvдийн ханшийг єнєєдрийн vнээр тооцоод vзвэл нэг хvнд 210 сая тєгрєг ногдох баялаг байна гэж vзэж байгаа. Энэ бол зєвхєн мєнгєн дvнгээр тооцоолж vзсэн, автоматаар олборлож болох баялгийн хэмжээ. Тэгэхээр иргэн бvрт оногдож болох 210 саяыг авах гэж улайрах бус, зардал мєнгийг нь тооцоод vзэхэд монголын иргэн бvр доод тал нь 50 сая тєгрєг авах бvрэн боломжтой байна. Гэтэл хvмvvс Оюутолгойн гэрээг байгуулахад амласан мєнгєє авч чадахаар сайн гэрээ хийсэн гэж боддог боловч vнэндээ єгч чадахаар гэрээ болоогvй. Энэ мэт бололцоонууд байдаг ч тєрийн албан тушаалтнууд ашиглаж чадахгvй алдаж, ард тvмний тєлєє бус, єєрсдєдєє л хэрэгтэйг харсаар ирсэн.
-Чамайг улс тєрчдийн амласан 2.5 саяыг єгvvлэх гэж тэмцэж байна гэхээсээ илvv Уянга улс тєр хийж байна гэх хvмvvс олон байна. Vvнд хариулт єгєх vv?

-Би улс тєр хийгээгvй. Энэ бол зєвхєн иргэдэд чиглэсэн хєдєлгєєн. Ер нь над шиг хоёр дээд сургууль тєгссєн, єндєр боловсролтой хvн эрх мэдлийн тєлєє дээшээ тэмvvлсэн бол аль хэдийнэ амжилт олчихсон байх биз. Миний хувьд улс орноо хєгжvvлж, нийгмээ цэвэршvvлэхийг л хvссэн. Эрvvл нийгэмд амьдрах ёстойг ойлгосон, шударга замаар замнахыг хvссэн л залуу хvн. Тvvнээс надад улс тєр хийгээд, єєрийнхєє нэр хvндийг єсгєх гээд гvйх ямар ч шаардлага байхгvй. Би эрх мэдэл олох гэж улс тєрд орсон бол арай єєр замыг сонгох байсан. Ардчилсан намд тодорхой хэмжээний байр суурьтай байсан миний хувьд энэ намаар дамжин албан тушаалд хvрэх, цаашлаад УИХ-ын гишvvн болох боломж нээлттэй байсан. Гэхдээ ийм шударга бус зvйл надад таалагдаагvй. Хvмvvс арай єєрєєр сэтгэж, харах цаг нь болж. Хєдєлгєєнд байж байгаад тvvгээрээ дамжин намд орсон хvмvvс олон байдаг. Тийм хvний зорилго єєр байдаг гэдгийг мэдэх цаг болжээ.
-Єєрийг чинь нэг vе ардчилсан хvчний зvтгэлтэн байсныг мэдэх юм. МАХН-ыг нэлээд шvvмжилдэг байсан. АН-аасаа гарсан уу яасан. Сvvлийн vед АН-аа шvvмжилдэг болж?

-Vvнд эмзэглэдэг хvмvvс байдаг ч, талархан хvлээн авдаг хvн ч олон бий. Би дєнгєж хорь гаруйхан насандаа энэ намын нэвтрvvлгийг гэрээгээр хийж єгдєг байлаа. Хvмvvс намайг ардчилсан намын гишvvн гэж ойлгодог ч тийм байгаагvй. Єнєєдєр олон хvн ардчиллыг АН-аар тєсєєлєн хардаг, би ч тэгж л боддог байлаа. Тухайн vедээ Ардчилсан нам засгийн эрхийг авчихвал улс орон хєгжиж, сайхан байх юм шиг санадаг байлаа. Миний амнаас гарч байгаа vг бvхэн энэ намын сайн сайхныг хэлэх, тэднийг сонгуульд ялалт байгуулуулахын тєлєє явж байгаа хэмээн итгэдэг байсан. Гэтэл vнэн хэрэг дээрээ тийм байж чадаагvй. Ардчилсан нам, ардчиллын нэрийг барьж цєєхєн хэдэн хvн албан тушаал, хєрєнгє мєнгийг хувааж идэж байсан. Тэд ардчилал гэдэг vнэт зvйлээ уландаа гишгэж байхыг хажууд нь сууж байгаад харсан.

Энэ олон тvмний итгэл найдвар, миний ярьж байсан тэр бvх зvйлийг албан тушаал, хєрєнгє мєнгє, эрх мэдлээ хувиарлах зорилгоор ашиглаж байсныг мэдээд би vнэхээр их харамсаж цочирдсон, ой гутсан. Тийм ч учраас миний сэтгэл гутарч энэ намыг орхиход хvрсэн. Ардчилал бол Ардчилсан нам биш юм гэдгийг єнєєдрийг хvртэл итгэж , хууртаж яваа энэ олон хvнд тvvнийгээ хэлэхийг хvссэн юм. Ардчилал гэдэг бол таны итгэл vнэмшил. Та єєрийнхєє тєлєє сайхан амьдрах, vгээ чєлєєтэй хэлэх, боломжоо ашиглаж чадах, хэн нэгнээс айж эмээлгvй vгээ хэлэх тэр бvх боломж л ардчилал юм шvv дээ. Тvvнээс ардчилсан намыг дэмжсэнээрээ ардчилсан хvн болчихгvй л дээ. Жишээ нь ардчилсан намын муу муухай зvйлийг хараад тvvний эсрэг vгээ хэлж шударга байж чаддаг тэр хvн бол ардчилсан хvн. Ардчилсан намын гишvvд гэхээр л жинхэнэ ардчилсан хvмvvс гэж бодож явсан маань бидний хорин жилийн эндvvрэл. Энэ том эндvvрлээс болж нийгэм будилж, ард тvмэн ядуураад байгааг бvгд мэдэх хэрэгтэй. Одоо энэ эндvvрлээсээ гарах цаг нэгэнт иржээ. Бvгдээрээ нэгдэж, шударга зарчмыг баримталж, арай єєр юманд нэгдэхийг би хvмvvст хэлээд байгаа юм шvv дээ.

-Танай хєдєлгєєнийхєн аймаг орон нутгаар явж салбар зєвлєлєє байгуулах, жагсаал цуглаан зохион байгуулах гээд нэлээд ажлыг хийж байна. Энэ бvхэнд багагvй хєрєнгє мєнгє зарцуулагдаж байгаа нь тодорхой. Санхvvжилтээ хаанаас олдог вэ?

-Vнэнийг хэлэхэд санхvvгийн тал дээр манай хєдєлгєєнийхєн маш хvнд байдалтай байгаа. Ганц нэг хэвлэлийн бага хурал хийдэг ч, мєнгє тєгрєг тєлсєн том сурталчилгаа хаагуур ч яваагvй байна. Єнєєдрийг хvртэл явагдаж байгаа vйл ажиллагаа маань цэвэр єєрсдєєс гаргасан vндсэн хєрєнгєнд тулгуурлаж байна. Жишээ нь, талбай дээр тараасан уулзалтын урилгыг гэхэд л биднийг дэмждэг хэвлэлийн компани хэвлэж єгсєн.

Хандивын бага зэрэг мєнгє орж ирсэн ч нэг сая тєгрєг хандивласан хvн байхгvй л байна. Бид єєрсдєєсєє л мєнгєє гаргаад явж байна даа. Хєдєє орон нутгаар явахдаа зєвхєн бензиний мєнгєє олоод гардаг. Зам зуур буудалд бус айлд хонох, айлын хоол буудах зэргээр л явж байна шvv дээ. Харин манай монголын ард тvмэн хаана ч очсон гэртээ оруулаад цагаан сарынхаа бууз, банш, боов, боорцгоор дайлаад гаргадаг. Мєн биднийг сайхан дэмждэг хvмvvс ч олон бий. Жишээлбэл Завхан аймагт очиход театрын дарга нь дэмжиж vнэгvй тоглолтыг ард тvмэнд vзvvлж, бидний ажилд тус хvргэж байсан. Засаг дарга нь ардчилсан намд ажиллаж байхад хамт ажиллаж байсан хvн таараад намайг маш сайхан дэмжиж, шатахууны туслалцаа vзvvлж байсан. Энэ бvх туслалцааны ач буянаар л явж байна шvv дээ. Иймэрхvv л хандиваар явж байна. Хардаад байхаар их хєрєнгє мєнгє цацаад явж байгаа юм биш.

-Иргэдэд амласан 2.5 сая тєгрєгийг єгєхгvй бол танай хєдєлгєєн ямар арга хэмжээ авах гэж байна?
-УИХ-ыг тараана. Шууд тараах тэмцэл рvv тууштай орохыг бодно.
-Хєдєлгєєнєєс гадна Уянга ямар алба хашиж байна?
-Vндсэн ажил маань энэ хєдєлгєєн болчихоод байна шvv дээ. Ер нь “Улс тєрийн сонин” гаргаж байсан ч тэр маань ашиг олохгvй, ажиллагаа ихтэй байсан учраас зогсоосон. Vvний дараа хvvхдээ гаргаад хоёр жил завсарласан. Ингээд энэ хєдєлгєєний ажилд ороод явж байна. Уг нь Baabar.mn сайтад бага зэрэг юм бичих хэрэгтэй байгаа ч ганц єгvvллээс цааш гарч чадалгvй, хєдєлгєєнийхєє ажилд дарагдаад явж байна. Харин нєхєр маань ажилладаг болохоор тvvнийхээ олсон мєнгєєр болж байна. Сонин хэвлэлд єгvvлэл бичих, мєн 25 дугаар суваг телевизэд ажиллах, хvний ном редакторлах, дээрээс нь ганцаарчилсан сэтгэл зvйн зєвлєгєє єгдєг байгууллагаараа дамжуулан эдийн засгийнхаа хэрэгцээг нєхєр маань зохицуулж явдаг.

-Єнгєрсєн сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсныг чинь хvмvvс мэднэ. Ер нь улс тєрд анх яаж хєл тавив. Улс тєрд орох болсон шалтгаан юу байв?

-Сэтгvvлч хvн парламентийн тогоонд орж, тэдний юу хийж, юу ярьж явааг ард тvмэнд хvргэх vvргийг биелvvлэх ёстой. Ер нь жинхэнэ сэтгvvлч мэргэжлийн vнэ цэнэ бол улс тєрийн сэтгvvлч хийхэд оршдог. Тvvнээс оддын тухай бичиж, хэн нэгний хєнжил гудасны асуудлыг сєхдєг хvнийг би хувьдаа сэтгvvлч гэхгvй. Хэсэг хугацаанд Eаgle телевизийн парламентийн сэтгvvлч хийж vзсэн. Vvний дараа надад хэд хэдэн нам, байгууллага хамтран ажиллах санал тавьсан ч би Ардчилсан намын саналыг хvлээн зєвшєєрсєн. Тэр vед Ардчилсан нам Их хуралд цєєнх суудалтай, хvн хvч хэрэгцээтэй байсан болохоор энэ намыг сонгосон. Ингээд энэ намтай хамтран ажиллах хугацаанд маш олон зvйлийг сурч авсан даа. Тэр хvмvvсийн дунд сайн, муу янз бvрийн л хvмvvс байсан. Энэ бvхэн надад хvнийг таних том сургууль болсон. Мєн ардчилсан намд орсон нь vнэндээ улс тєр лvv орох тvлхэц болсон гэж ойлгодог. Ардчилсан намд байсан он жилvvд маш сайхан єнгєрсєн. Єєрийгєє хурцалж, зоригжуулсан, юмны утга учрыг ойлгодог болсон.

-Сvvлийн vед иргэний зарим хєдєлгєєн, нэр нєлєє бvхий уран бvтээлч сэхээтнvvд Монголын тєр болохоо байлаа, ард тvмэн зэвсэгт бослогын замаар л улс тєрийг цэвэршvvлэх хэрэгтэй гэж ярих болж. Vvнтэй санал нийлдэг vv?

-Шууд зэвсэг барин тэмцэнэ гэдэгтэй би санал нийлэхгvй ээ. Тийм алхам хийж болохгvй. Хоёр сая 700 мянган хvн амтай цєєхєн монголчууд бид хоорондоо тэмцэж, ард тvмэн зэвсгийн хvчээр тэмцэл єрнvvлнэ гэвэл маш харамсалтай хэрэг болно. Миний хувьд энэ бvхнийг тайван замаар шийдвэрлэх боломжтой гэж vздэг. Хамгийн гол нь энэ бvх зvйлийг шийдвэрлэхэд иргэн бvхэн оролцох ёстой. Сvхбаатарын талбай дvvрэн иргэд цуглаж, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх хэрэгтэй. Харин зэвсэгт тэмцэл хийнэ гэсэн бодол иргэдийн дунд гарах болсон эмгэнэлтэй шалтгаан нь долоон сарын нэгний єдєр байсан юм болов уу. Тєр єєрєє иргэд рvv буу шагайж таван хvний амь насыг хороосон нь аймшигтай. Тэгэхээр ирэх дєрєвдvгээр сарын тавны vйл ажиллагааны vеэр ямар нэгэн зєрчил тэмцэл гарах, гарахгvй нь цэвэр тєрєєс шалтгаална. Бидний зvгээс ямар нэгэн хvчирхийлэл гаргахгvй байхын тєлєє тєрийн цагдаа нартай хамтран ажиллана. Манай хєдєлгєєний vйл ажиллагааг дэмжиж, vнэн зєв шийдвэрийг хvлээж байгаа хvмvvс ямар нэгэн байдлаар зэвсэг хэрэглэх ёсгvй. “Энэ бусармаг тєрийг єєрчлєхєд амь хайрлах ёсгvй, луйварчид сайн дураараа тийм амархан суудлаа тавьж єгєхгvй, тиймээс зэвсэгт бослого vvсгэх хэрэгтэй” гэж ярих хvмvvсийг би олон газар сонссон.

Тэр ч бvv хэл, Эрдэнэтийн цуглаан дээр “Монголчууд тарваганы толгой алдахгvй бууддаг хvмvvс шvv. Тєр хэрвээ хатуурхах юм бол бид зvгээр буудуулаад суухгvй” гэх зvйлийг ярьж байсан. Миний хувьд ийм зvйлийг огт хvлээн зєвшєєрєхгvй. Харин бидний тэмцэл тууштай, хатуу шаардлагатай байх болно. Тєр зэвсэг барихдаа тулвал иргэдийг бид хорьж дийлэхэд хvнд болж магадгvй. Хамгийн гол нь ардчилсан тєр мєн л юм бол иргэд рvvгээ галт зэвсэг шагайхгvй л байх хэрэгтэй.
-УИХ, Засгийн газарт шаардлагаа хvргvvлсэн vv, ер нь хэр хvлээж авч байна?
-Явуулсан. Ер нь ийм бичиг ирж л байдаг юм гэсэн шиг тоохгvй байх тохиолдол ажиглагддаг. Хамгийн гол нь хvн бvхэн хувь нэмрээ оруулж, иргэд тэмцэх юм бол ажил, амлалтаа биелvvлэхгvй байгаа Их хурал тарах л болно. Ард тvмнээс давсан эрх мэдэл, ард тvмнээс давсан мєнгє хєрєнгє гэж байдаггvй. Иргэд ирээдvйгээ єєрчилье, эрхтэн дархтнуудыг єєрчилье гэж бодож байгаа л бол энэ цуглаанд ирэх ёстой. Олон хvн ирвэл бид чадна. Тэгэхээр хvн болгон оролцоосой гэж уриалмаар байна.
-Иргэний бусад хєдєл¬гєєнvvдтэй хамтрах уу?

-Хамтарч ажиллах санал ирж байгаа. Гэхдээ бидний зарчмыг хvлээн зєвшєєрєх, биднийг дэмжих тийм хєдєлгєєнvvдтэй хамтарна. Єнєєдєр бидэнд бусад хєдєлгєєнvvдийн дэмжлэгийг авах нь юу юунаас чухал байна. Хамгийн гол нь бидний энэ зарчим дээр тууштай байж чадаж байна уу vгvй юу, дундаас нь худалдаад, худалдагдаад буруу зvйл рvv яваад єгчихгvй тийм хєдєлгєєнvvдтэй бид хамтран ажиллахад бэлэн байна. Хэрвээ хамтрах хvнээ буруу сонговол асар хvнд байдалд орно. 2004 оноос хойш бидэнтэй хамтарч ажиллаж, жаргал зовлонгоо хуваалцсан, биенээ худалдаж идээгvй тийм итгэл найдвар хvлээсэн хvмvvс ч байгаа. Тэр хvмvvстэйгээ одоо ямар ч эргэлзээгvй хамтрах болно. Єнгєрсєн жилvvдэд зэрэгцэж сууж байгаад араас хутгалсан, биднийг зарж идсэн хvмvvс ч бий. Тэдэнтэй хамтран ажиллах шаардлага байхгvй.
-Танай хєдєлгєєний ард М.Энхсайхан байгаа гэсэн шум иргэдийн дунд vvсээд байгаа. Vнэхээр та нарын цаана хэн нэгэн байгаа юм биш биз?

-М.Энхсайхан гэдэг хvн байхгvй. Ямар нэгэн хєдєлгєєн гарч ирэхээр хvмvvс эдний ард хэн байгаа бол гэж харддаг. Энэ нь монголчуудын буруу биш, улс тєрийн зарчим нь ийм vйлдэлд хvргэсэн. Хэн нэгний ард байж, тvvний турхиралтаар хєдєлдєг, ганцаараа ингэж зоригтой хєдлєх хvн байхгvй гэх мэтээр ойлгодог нь бусдад итгэдэггvй, єєртєє итгэдэггvй хvний араншин л даа. Хэрвээ манай хєдєлгєєний ард байгаа хэн нэгнийг хайж байгаа бол амласан амлалтыг нь биелvvлчих юмсан, тєр засгийг єєрчилье гэсэн ард иргэд л байна. Єєр хэн ч байхгvй. Бидний ард хэн нэгэн байгаа гэж vзэж байгаа бол миний хувьд маш том доромжлол гэж vзэж байна.

Би юм хийе гэж зvтгээд гvйгээд байхад яахаараа М.Энхсайхан гэж хараад байгааг нь ойлгохгvй байна. Тэр хvн чинь миний ярьж байгаагаас тэс єєр юм ярьдаг шvv дээ. Энэ том зєрєєг ялгаж салгаж харах хэрэгтэй. Жишээ нь би Н.Энхбаяр гэдэг хvнийг шvvмжилж, шуудхан хэлэхэд тэр хvн манай сонины бай байсан гэхэд болно. Гэтэл М.Энхсайхан даргын хувьд Н.Энхбаяр гэдэг хvний тухай бодол нь єєр байдаг юм шvv. Эцэст нь юу хэлэх гээд байна гэхээр миний ард хэн байгааг шалгаад vз. Энэ хєдєлгєєнд ороод талбайг дvvргэчих, тэгээд бvгдээрээ энэ хєдєлгєєний ард хэн нэгэн байж заавар зєвлєгєє єгч байгаа эсэхийг нь хар л даа. Захиалагч нь хэн бэ, хэрвээ та хардаад байгаа бол надтай ирээд уулз гэж хэлмээр байна. Зарим хvмvvс бидэнд хандаж хєдєє явахдаа буудалд хонох ч мєнгєгvй байж яаж энэ хєрєнгє мєнгєтэй томчуудыг суудлаас нь хєндийрvvлэх гэж байна гэдэг л юм. Хамгийн гол нь бид vнэнийг олж мэдэж, ард тvмэндээ итгэж байна. Тvрvvн би хэлсэн шvv дээ.

Ард тvмнийг дийлэх эрх мэдэл, хєрєнгє мєнгє гэж vнэхээр байдаггvй гэж. Энэ vгээ дахин хэлмээр байна. Ард тvмэн минь та нар vнэхээр шударга ёсыг хvсээд байгаа юм бол гараад ир, бvгдээрээ нэгд. Єєрийгєє битгий гол. Би ядуу, мєнгєгvй, олон хvvхэдтэй, хєгшин гэж голох хэрэггvй. Дєрєвдvгээр сарын таванд болох тэмцэлдээ нэгд. Хvн болгон босвол, хоёр сая иргэн минь ирвэл албан тушаалтнуудыг хоёр цагийн дотор л унагаж чадна. Энэ бол юу ч биш.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Та бvхний тэмцэлд амжилт хvсье.

Н.Ариунбаатар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.