Хүчингийн хэрэгт холбогдоод буй АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат хуулийн байгууллага шалгаж дуустал ямар нэгэн тайлбар хийхгүй гэлээ

2010/03/30
Share |
Хүмүүс:
Хүчингийн хэрэгт холбогдоод буй АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат хуулийн байгууллага шалгаж дуустал ямар нэгэн тайлбар хийхгүй гэлээ

Өчигдөр 13 цагт нүдний шил зүүж, нүүрээ хүнд танигдахгүй байдлаар алчуураар ороож, маск зүүсэн эмэгтэй болон УИХ-ыг гишүүн Л.Гүндалай,  “Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа нар хэвлэлийн хурал хийлгэсэн юм.

Өөрийгөө танигдуулахыг хүсээгүй эмэгтэйн ярьснаар "арав гаруй хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн бааранд ангийнхантайгаа сууж байхад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ангийн хүүхэдтэй хамт ирсэн.  Э.Амарбат намайг өдөж хоргоон машинд хүчээр суулган УИД-ийн ойролцоох орон сууцанд аваачиж, удаа дараа хүчирхийлсэн. Хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангахын тулд бичлэг ашиглан, порно кино үзүүлж, дуурайж хий хэмээн хувцсыг нь урж, 24 цаг тарчлаан зовоосон" хэмээн ярилааа.

Тэрбээр хэрэг гарснаас олон өдрийн дараа Мөрдөн байцаах газарт хандсан байна.

Энэхүү хэвлэлийн бага хуралтай холбоотойгоор АТГ-аас хариу мэдэгдэл хийсэн юм.

Хүчингийн хэрэгт холбогдоод буй  АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат хуулийн байгууллага шалгаж дуустал ямар нэгэн тайлбар хийхгүй гэлээ. Тэрбээр өөрийг нь гүтгэсэн мэдэгдлийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн явуулга хэмээн үзэж буйгаа ярилаа.
 

Б.Солонго Gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.