Амарбатыг хүүхэн хүчиндэхэд би оролцож, үүдийг нь түгжиж, өмдийг нь шувталж өгсөн юмуу?

2010/03/30
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Амарбатыг хүүхэн хүчиндэхэд би оролцож, үүдийг нь түгжиж, өмдийг нь шувталж өгсөн юмуу?

Монголын хууль хяналтынхан бүр цадигаа алдаж байна. Нөгөө шударга байж, шударга бусчуудаас энэ улс орныг аврах ёстой Авилгалтай тэмцэх газрынхан өөрсдөө хуулийг гууль болтол зөрчиж, бүр хэлтсийн дарга нь өнөөдөр хүчингийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлчихсэн шалгагдаж байх юм. Авилгалтай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат гэгч нөхөр  одоогоос арав гаруй хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн бааранд ангийнхантайгаа сууж байсан бүсгүйг  өдөж хоргоон машинд хүчээр суулган УИД-ийн ойролцоох орон сууцанд аваачиж, удаа дараа хүчирхийлсэн. Хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангахын тулд бичлэг ашиглан, порно кино үзүүлж, дуурайж хий хэмээн хувцсыг нь урж, 24 цаг тарчлаан зовоосон байна. Түүний энэ хэргийг өнөөдөр Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь Авилгалтай тэмцэх газрын хэлтсийн дарга өөрийнхөө үйлдсэн энэ хүчингийн хэрэгт УИХ-ын гишүүн Л.Гүндалайг буруутгаж, “Намайг зориуд өдөөн хатгаж байна. Энэ хэрэгт Л.Гүндалай л буруутай гэх маягийн тайлбар өгч сууна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Би яахаараа түүний хүчингийн хэрэгт буруутай байдаг юм. Би тэр хүүхнийг хүчиндээд өг гэж гуйсан юмуу, эсвэл тэр хүүхнийг хүчиндүүлээд ир гэж явуулсан юм уу? Амарбатыг хүүхэн хүчиндэхэд би л лав оролцож, бөгс бөөрийг нь түлхэж өгөөгүй шүү. Би тэр Амарбатын үүдийг түгжиж, өмдийг шувталж өгсөн юмуу?” хэмээн эгдүүцэж байгаагаа нуухгүй байна. Үнэхээр хэрэг хийчихээд бусадруу буруугаа түлэхдэг ийм л мөрдөн байцаагч нар өнөөдөр Авилгалтай тэмцэх газрыг толгойлж байна.

 Шударга.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vrnnkghw , http://guemedoghea.e-monsite.c om/blog/craigslist-chatham.htm l craigslist_chatham, http://lecsipufas.e-monsite.co m/blog/pof-story.html pof_story, http://rumlandterre.e-monsite. com/blog/chat-groups-for-lonel y-people.html chat_groups_for_lonely_people,
IP:37.9.47.201  2018-12-15 15:46:36
imdhelr M2pnxhssplzedsynad, [url=http://jhlykynvjxzs.com/] jhlykynvjxzs[/url], [link=http://gqnqanikqpif.com/ ]gqnqanikqpif[/link], http://ntrnbxfdkfhk.com/
IP:31.184.238.87  2019-07-19 02:52:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.