"Дэмийрсэн" Жавхлангийн найз бүсгүй түүний улаан "фэн"

2010/03/31
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 

Нийтийн дууны ханхүүг хүмүүс нэг их үндсэрхэг үзэл ярин бүр дэмийрчихэж зайлуул хэмээн гоочилдог ч найз бүсгүйнх нь хувьд Жавхлангийн хамгийн сайхан зан чанар нь өнөөх дэмийрэл гэнэ шүү. Цагтаа олон охидыг догдлуулж явсан Жавхаа гавъяат дуучин Баясгаланг голж, чинээлэг айлын боловсролтой охинтой дэр нэгтгэн, үрийн зулай үнэрлэсэн ч нэг их удалгүй зэрэг зиндаа, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл нийцэхгүйгээс хоёр тийшээ болсон гэдэг. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг хойно эхнэрээсээ салаад төдий л удаагүй мэргэжил нэгт, сайхан бүсгүйгтэй дотноссон нь Шуранхай хамтлагийн дуучин Эрдэнэчимэг байсан. Хосууд хайр сэтгэлийнхээ талаар төдий л дуугараад байдаггүй ч дуучин бүсгүй тун саяхан найз залуугийнхаа эх орноо хайрласан сэтгэл, жинхэнэ монгол эрийн шинж чанаруудаар бахархаж, хайрлаж явдагаа нэгэн сэтгүүлчид ам алдсан байна билээ. Ямартай ч памперстай гавъяат маань памперстай парламентч болохоор сэтгэл шулуудаад байгаа. Мэдээж төрийн түшээ болох хүнд түүн шиг чин сэтгэлээсээ дэмжиж, хайрлах түвшин сэтгэлтэй эхнэр таарсан нь сайн хэрэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.